Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай танилцуулгыг сонслоо. Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Засгийн газар өнөөгийн гажуудсан нөхцөлд төрийн ямар зохицуулалт, бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг дээр ажиллах ёстой. Бид хуримтлалтай болох хэрэгтэй. 30 жилийн хугацааг харахад татвар хураагаад Монголын төр мөнгөтэй болохгүй. өөр аргууд байна. Энийг гаргаж ирэх ёстой. 100 долларын бүтээгдэхүүн гаргаад 10 доллар нь төсөвт ордог. 300 долларын үнэтэй нүүрсээ 60 доллараар худалддаг ийм загвар, арга барилаар цаашаа явахгүй. Иймээс энэ бүхнийг өөрчлөх шаардлагатай. Хуримтлалтай болоод хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол эрүүл мэндийн салбар. Үнэхээр доголдчихсон байгаа. Эмч ажилчдын хувьд зүтгэлтэй сайн ажиллаж байна. Шинжлэх ухааны ололт нэвтрээгүй, хөрөнгө мөнгөгүй байна. Тиймээс энийг шийдэх хэрэгтэй. Дараа нь боловсролын салбараа дэмжих ёстой. Шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай танилцуулгыг сонслоо. Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Баруун аймагт гантай байгаа учраас мах бэлтгэл дээр анхаарах хэрэгтэй байна. Энэ дээр шуурхай ажиллах шаардлагатай. Үүн дээр Х.Болорчулуун сайд мэдээлэлтэй байгаа юу? Юу бодож төлөвлөж байна. Хоёрдугаарт эрчим хүчний сайд энэ салбарыг алсдаа босгох, хямралд оруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Төмөр замын том төслүүдийг хөдөлгөж байгаа. Баруун босоо чиглэлийн төмөр замын төсөл дээр Их хурлын тогтоол гараад ажиллаж байна. Энэ төсөл хилийн боомттойгоо холбоотой нэг төсөл болж явах учиртай. Үүн дээр Зам тээврийн хөгжлийн сайд та анхаарч ажиллаарай. Энэ тал дээр мэдээлэл бий юу.
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай танилцуулгыг сонслоо. Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Цахим бодлогын яам цаг үеэ олж байгуулагдаж байна. Яамны хийх томоохон ажлуудын нэг нь хөдөө орон нутгийн багуудыг шилэн кабел, интернетэд холбох дэд бүтцийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай. Гарын үсгээ цахимжуулсан. Гэтэл алс хөдөө, хязгаарт байгаа иргэдийг интернет, цахилгаан холбоогоор холбох асуудал орхигдсон. Энэ чиглэлээр бодсон зүйл юу байна вэ. Цаг агаарын байдал харьцангуй өөр, өвөлжилт хүндрэх түвшинд байна. Ялангуяа говийн бүсэд отор нүүдлийн байдал эхэлчихсэн. Цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах тал дээр Х.Болорчулуун сайд та ямар бодлого авч, хэрэгжүүлэх вэ? Ж.Ганбаатар сайд та говийн зүрх, тархины өвчин болсон хариуцлагагүй уул уурхайн асуудал дээр ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ?
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай танилцуулгыг сонслоо. Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Эдийн засгийн нөхцөл байдлыг түргэн сайжруулах, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх олон ажлууд хүлээж байна. Эрчим хүчний сайдад хэлэхэд Эгийн голын усан цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 3, 4-дүгээр цахилгаан станцын өргөтгөл, Таван толгой дулааны цахилгаан станц, Багануурын дулааны цахилгаан станцын өргөтгөлүүдийг яаралтай хийх шаардлагатай. Үүнийг шийдэхэд та анхаараарай. Хөдөлмөрийн сайдад туршлагатай хүн очиж байна. Хүн ам зүйн бодлогын хувьд бодох хэрэгтэй. Хүйсийн харьцаа алдагдаж байна. Цаашдаа гадаадад ажиллах хүчин гаргадаг асуудлаа эргэж харахгүй бол механик нүүдэл их боллоо. Гадаадын бэр болдог асуудал их байна. Үүн дээр анхаарч ажиллаарай.
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай танилцуулгыг сонслоо. Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: МАН-ын 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, түүнтэй уялдуулж Монгол улсын Ерөнхий сайдаас засгийн газарт дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлогыг хүн бүр дэмжиж байгаа. Үүнтэй холбоотой 2022 оны 9-дүгээр сар хүртэл нийтдээ 20 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн. Шинэ сэргэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд суурь болох нилээн чухал хуулиуд өргөн баригдаагүй. Шинэ сайд нар үүн дээр онцгой анхаарч, цаг алдалгүй өргөн бариасай гэж хүсэж байна. Ирэх өвөл эрчим хүчний нийлүүлэлт гарахгүй байж магадгүй гэсэн асуудал гарсан. Цахим үндэстэн биш цахилгаангүй үндэстэн болчих гээд буй энэ цаг үед Эрчим хүчний сайддаа маш их найдаж байгаа шүү. Энэ салбарт томоохон өөрчлөлт орно гэж хүсэн хүлээж байгаа.