УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Бейсен: Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн салбарын хуулийн төслийг оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өмнө нь төгссөн 40 гаруй мянган хүн ажлын байргүй байгааг анхаараарай. Энд сургалтын төлбөрийн боломжгүй малчин айл өрхийн хүүхдүүд суралцдаг. Мөн 200 мянган төгрөгний тэтгэлгээс болоод хүүхдээ суралцуулж байгаа тохиолдол бий. Тиймээс үүнд анхаарч сургалтын чанар, багшийн чадавхыг сайжруулах шаардлагатай. Нөгөө талаар нэг мэргэжлийн үсчин, тогооч гэхгүйгээр барилгын засал чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн савлах, бэлдэх зэрэг нарийн шаардлагатай буй мэргэжлээр ажилтан бэлтгэхэд анхаарах нь зүйтэй. Түүнчлэн өмнө нь МСҮТ-ийг онц төгссөн төгсөгчдийг их дээд сургуульд дэвшүүлэн суралцуулдаг байсан. Энийг анхаарвал чанартай боловсон хүчин бэлтгэх асуудал сайжирна. Үүнд анхаараарай гэсэн саналтай байна.
УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: "Мэргэжлийн боловсролын салбарын тухай хууль" удсаны эцэст орж ирлээ. Мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг биш, халамж олгодог салбар болон хувирчихсан байсан. Асар олон хүн төгсөөд байгаа мөртөө асар олон хүн ажилгүйдэлд байгаа статистик мэдээлэл байгаа. Суралцагчдын тоо эцэслэгдэж гардаггүй. Тухайлбал, Боловсролын яам, Нийгмийн хамгааллын яам, Статистикийн газар тус тус өөр тоо хэлдэг. Хүмүүсийнх нь нэр зөрдөг. Үүний цаана 200 мянган төгрөгийг гоожуулаад, идээд уучихсан яваа шүү дээ. Үүнийгээ алдахгүй ч гэж их тэмцэлдсэн. Үүн дээр Засгийн газар анхаарал хандуулж, Боловсролын яам шалгах хэрэгтэй байна. Төсвийн мөнгийг идэж уусан бол тодорхой гаргаж, зарлах хэрэгтэй. Энэ салбарыг цэгцэд оруулахын тулд алдаанаас нь эхлэх нь зүйтэй. Уялдаа холбоо байгүй. Тухайлбал, Дарханд гурван МСҮТ байна. Бүгд үсчин, тогооч, гагнуурчны ангитай. Аль ч анги нь дүүрдэггүй. Гагнуурчны тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, үсчний хэрэгслийн хөрөнгө оруулалт хийгддэг. Түүнчлэн бүгд мэргэжлийн багш тусгайлсан лабораторитой шүү дээ. Үргүй хайран зардал. Шинэ хууль дээрээ үүнийг онцгой анхаарч, цэгцлэх хэрэгтэй. Ажлын байран дээрээ дадлага хийгээд сурчихсан хүмүүс бий. Энэ хүмүүст шалгалтаа өгөөд, үнэмлэхээ аваад зэрэг цолоо ахиулаад явах боломжоор нь хангах зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. МСҮТ-д суралцагсдад насны хязгаарт тавихын оронд тухайн мэргэжил дээр нь харж үзэн, өөрчлөлтүүдийг зохион байгуулах ёстой хэмээн үзэж байна. Энэ салбар 10 жил тэнэж, өөрийн өнгө төрх, үндсэн зорилгоо алдсаны эцэст Боловсролынхоо салбарт буцаж ирлээ. Хөдөлмөрийн зах зээлд уялдсан бодлого хэрэгжүүлэх нь энэ салбарын үндсэн ажил. Эдийн засгийн болон Боловсролын яамд хамтарч ажиллах ёстой. Миний хувьд Боловсролын багц хууль дээр ажиллаад явж байгаа. Энэхүү хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна.
УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:  Төрийн бодлогоор МСҮТ-ийг дэмжих ёстой. Ингэснээр гадаадаас ажиллах хүчин авдаг байдлаа багасгаж, дотоодод ажилгүйдлийг бууруулж, улмаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. 2017 оноос эхлэн жил бүр МСҮТ-д суралцаж буй оюутнуудад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгодог болсон. Хэрэгжилтийнн явцад учир дутагдалтай зүйлүүд их байна. Жилд 60 гаран тэрбум төгрөгийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас олгодог байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд, гадаадаас ажиллах хүч авч байгаа ААН болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалж орлого оруулдаг. Үүнийг нь бид МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад зарцуулдаг байсан. Ажил олгогч буюу холбоодыг МСҮТ-тэй холбож өгөөгүй юм билээ. Зах зээл дээр зарим холбоодод ажиллах хүчин огт олдохгүй байна. Нөгөө талдаа зах зээлд эрэлт хэрэгцээгүй баахан хүн бэлтгээд байдаг. МСҮТ-үүдээр мэргэшчихсэн хүмүүс байдаг юм байна. Тухайлбал, үсчин гоо сайханд суучихаад тогоочидд сууна үүний араас хүнд машин механизмын оператороор сурах гэх мэт. Бүр ажил нь болчихсон юм шиг. Нэг өрхийн нилээн хэдэн хүн МСҮТ-д суралцаж, тэтгэмжээр өрхийн орлогоо бүрдүүлж байх жишээний. Нэг үгээр хэлбэл халамжийн тогтолцоо мэт болчихсон байна. Тиймээс эдгээр хүмүүс ээ ажил олгогчидтой нь холбож өгөөч ээ гэж Л.Энх-Амгалан сайдаас хүсэж байна. Энэ холбох тогтолцоог хуулиндаа хэрхэн оруулж байгаа вэ? Сурчхаад, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй бол ямар асуудал тухайн хүнтэй ярих вэ? Ажил олгогч нар дэргэдээ МСҮТ байгуулмаар байна гэсэн хүсэлт тавьдаг юм билээ. Энэ боломжтой эсэхэд хариулт өгнө үү? Монгол улсын хэмжээнд нийт хувийн болон төрийн хэвшлийн хэчнээн МСҮТ байдаг бол. Нийт төгсөгчдийн хэчнээн хувь нь ажлын байртай болж байна, ямар мэргэжлээр голцуу бэлтгэгдэж байгаа талаар мэдээлэл өгнө үү? Бид өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд 300 тэрбум төгрөг зарцуулсан. Нийт төгсөгчдийн хэчнээн хувийг ажилтай болгов. Хариут өгнө үү? Түүний асуултад, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө.
УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:  Бид олон хууль гаргаж байна. Яагаад 200 мянган төгрөг өгч байгаа асуудалдаа хяналт тавиагүй вэ. ХНХЯ-аас БШУЯ-руу шилжсэн. МСҮТ коллеж хоёр ямар ялгаатай вэ. Манай Дорноговь аймагт МСҮТ байж байгаад коллеж болсон. Салбарын сайд нар нь очоогүй. Хүүхдүүд нь суралцаж байгаа зүйлгүй тогооч, үсчин хоёр л байна, хяналт хэрэгтэй байна. Гоё юм яриад байдаг, Дорноговьд олон үйлдвэр баригдаад байдаг, боловсон хүчин алга. Өмнөговь, Ханги-Мандалын төмөр зам байгуулагдаж байгаатай холбогдуулан хувиараа 70 гаруй боловсон хүчин бэлдсэн. МСҮТ коллежоо орон нутгийн үйлдвэрийн түшиглэж боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Орон нутгийн энэ асуудлыг цэгцлээрэй. Ажил, мэргэжил хоёрыг хослуулна гэвэл энэ асуудалд анхаарах ёстой. Хүүхдүүд 200 мянган төгрөгийн төлөө сурч байгаа, үгүй нь мэдэгдэхгүй энэ асуудлыг засаж залруулах шаардлага байна. Баяжуулах үйлдвэр, төмөр замыг түшиглэж сургууль коллеж байгуулах хэрэгтэй. Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Орон нутагт чиглэл бүрт нь тохирсон МСҮТ-ийг байгуулах хэрэгтэй
УИХ-н чуулганы /2022.10.14 /-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Энэ бол их дээд сургууль төгсөөд дипломгүй, ажилгүй байдаг цаг үеийг халж нийгмийн хамгийн чухал салбаруудад ажиллаж, баялаг бүтээдэг боловсон хүчнийг бэлтгэдэг улс орны хүч болсон салбар юм. Өмнөх жилүүдэд ХНХЯ, Боловсролын яаманд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж байсан. Хүүхдүүд маань 09-дүгээр ангидаа мэргэжлээ сонгож чадахгүй, цаг хугацаа тулгаж мэргэжлээ сонгож байна. Долдугаар ангиас нь эхлээд ажил, мэргэжлийн чиг баримжаа яаж олгох юм, ямар мэргэжил сонгох вэ гэдэг дээр бэлдэх хугацаа байдаггүй. Нэгэнт МСҮТ-ээ Боловсролын яам дээрээ авсных хүүхдүүдэд эрт ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, ямар чиглэлээр мэргэжилтэй хүн болгох гэдэг дээр бэлтгэх хэрэгтэй. Үүн дээр Боловсролын сайдын санаагаа хэлнэ үү. Хоёрдугаарт Норвегийн жишгээр мэргэжил эзэмшсэн л бол үнэ цэнтэй мэргэжилтэн юм гэдэг энэ бодлогыг Монгол улсад хэрэгжүүлэхэд туршлага судлаач гэж хэлэхийг хүсэж байна. Тус улсад ямар нэгэн мэргэжлийн ялгаварлан гадуурхал байдаггүй. Тухайн хүн 3 сар эсвэл 3 жил ямар нэгэн байдлаар тухайн мэргэжлээ эзэмшихэд мэргэшсэн байвал тэр мэргэжлийн үнэлэмж өндөр байдаг. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг хүртэл харах мэргэжилтэн бэлддэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байлаа гэхэд тэр нь өөрөө ажил олгогч болоод явчихдаг. Ийм тогтолцоо бий. МСҮТ-ээ Боловсролын яамандаа авснаараа сургалт үйлдвэрлэлийн төвд байгаа хүүхдүүдийн хамгаалал, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх асуудал. Мөн МСҮТ-ээ төгсөөд төгсөгчид нь бүгд ажлын байраар хангагдаж, эх орныхоо хэрэгцээт салбар болгон дээр ажилладаг ийм үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох асуудал орхигдож байгаа юм. Үүн дээр ямар ажил хийж байна вэ? Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.
УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ё:Баатарбилэг: Мэргэжлийн боловсролын тухай маш чухал хууль орж ирлээ, хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. МСҮТ-үүд боловсрол олгохтой холбоотой нэлээн хэдэн зохицуулалтууд орж ирж. Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын суралцагчдад олгох тэтгэлэг, тэтгэмжийн асуудлууд, сургалтын байгууллагын суралцах хугацааны тухай асуудлууд хөндөгдөж байгаа. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үнэлгээ, баталгаажуулалтын  асуудлууд яригдана. Үүн дээр сургалтын чиг үүрэг, харьяаллын асуудал давхар яригдах юм. МСҮТ нь боловсролын байгууллага. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, курс дамжааны асуудал огт биш. Монгол Улсын боловсролын тогтолцоо, Боловсролын яаманд харьяалагдсанаараа “цогц” боллоо хэмээн харж байна. Техникийн боловсрол олгодог энэ тогтолцоо чинь өөр яам руу шилжчихээд “гажиг” үүсээд байсныг, Л.Энх-Амгалан сайд нэгтгэж, цогц болгож байгаа нь чухал алхам юм.  МСҮТ-д суралцах хугацааг сайтар анхаарахгүй бол хэт богино болчих вий гэсэн болгоомжлол байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ? Түүнчлэн насны асуудал байна. Ямар ч насны хүн сурч болно гэх маягаар явж ирсэн. Орон нутаг дахь МСҮТ болон хувийн МСҮТ-д чинь хувьсах зардал авах зорилгоор замбараагүй бүртгэл хийж байна. Үүн дээр салбарын яам судалгаа болон хяналт, шалгалт хийсэн үү? Хичээлдээ суудаггүй, сарын 200 мянган төгрөгийн тэтгэмж авахын төлөө бүртгүүлчхээд яваад байгаа асуудал сонсогддог. Хэрэв ийм асуудал байвал хэрхэн засаж залруулах вэ?  Ер нь цаашид МСҮТ-д суралцах насны хязгаарыг тогтоовол яасан юм. Аль ч улс оронд сургуулиудад насны хязгаар тавьдаг шүү дээ. Хавтгайрсан халамжийн байгууллага мэт л болчхоод байгаа харагдах юм. Үүн дээр Л.Энх-Амгалан сайд ямар байр суурьтай байна? Үүний сацуу МСҮТ-ийн багш ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлууд, тэдгээр хүмүүсийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Түүний асуултад, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  хариулт өглөө. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: МСҮТ-ийн багш нарын нийгмийн баталгаа, дэмжлэгт хэрхэн анхаарч байна вэ?