УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Монгол банкны тухай хуулийн 4.1-д Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж байгаа. Одоо тогтворгүй болчихсон. 21.4-т Монгол банк валют худалдан авахдаа төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн. 22.2-т эдийн засгийн тэнцвэрийг хангана гэсэн боловч огт тэнцвэргүй болсон. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, бүх хувийн хэвшил, хүн амын эдийн засгийг зохицуулна гэж заасан. Төр зохицуулалт хийж чадахаа больчихлоо. МАН эрх баригчид эдийн засгийн зохицуулалтаа бүр огт хийж чадахгүй байна. Үндсэн хуулийн 19-дүгээр зүйлд төрөөс хүний эрх, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж байгаа шүү. Хүлээнэ биш хариуцна. Одоо хариуцлагаа хүлээх цаг болсон. Энэ дээр Монгол банкыг буруутгамааргүй байна. Монгол банкны заалтууд дээр 7 давтагдсан зүйл байсан. Бид дийлэхээ болилоо. Бидний хяналтаас гарлаа. Мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болох бодлогын хүүгээр нийлүүлэлтийн хязгаарлалтыг бууруулах, зардлын өсөлтөөр өдөөгдсөн инфляцыг удирдах боломжгүй болчихлоо. Ингэж хэлж байгаа юм. Эдийн засгийн бусад оролцогчдын үүрэг чухал. Тэд үүргээ биелүүлэхгүйгээс болж бид ийм хүнд байдалд орчихлоо гэдгийг олон удаа давтсан. Бусад оролцогчид гэж бөөрөнхийлж хэлэхгүйгээр тодорхой болгоё. Тогтоолын 8 заалтаас эзэн тодорхой 2 заалт байгаа. Иргэд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэг, сахилга бат муу байгаагаас болж ийм боллоо. Дараагийн заалт нь хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний ур чадвар муу байгаа учир ийм боллоо. Бусад заалт нь эзэнгүй. Эзэн биетэй байя. Тогтоол батлах гэж бид сууж байна. Ард иргэд үүнээс болж хохирчихлоо. Ялангуяа бага дунд орлоготой иргэдийн цалин тэтгэвэр, Засгийн газар болон Монгол банкны хамтын ажиллагаанаас болоод хохирчихлоо. Хариуцлагаа үүрнэ гэж Үндсэн хуулийн 17-д заачихсан байгаа. Яаж үүрэх вэ? Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Монгол банк мөнгө хэвлэж гаргах уу? 2023 оны төлөвлөгөөндөө мөнгө хэвлэж эргэлтэд оруулах тухай бодсон уу? Хөрвөх чадвар сайтай түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 35.5%, банкнуудын орлого 22%-иар нэмэгдсэн гэсэн 2 тоо байна. Эхний тоо дээр олон нийтэд ойлгогдохоор тайлбар өгнө үү? Нийт банкны системийн орлого 22% байна. Гэтэл иргэд өрхийн орлого, худалдан авах чадвар, бодит орлого бүгд доошоо буурсан. Эдийн засгийн өсөлт дөнгөж 1.5%-тай байна. Энэ хэр зэрэг зохистой үзэгдэл вэ? Бусад улс оронд ямар байдаг юм. Үүнтэй уялдаж өр, төлбөрийн асуудал маш хүнд болно. Өрөө төлөх гэж улс орнууд янз бүрийн арга, хэмжээ хэрэглэдэг. Өрөө төлөх тал дээр банкнуудаа уриалдаг, оролцуулдаг боломж байна уу? Өндөр орлоготой байдаг бол гадаад өрийн дарамт буурсан үед мөнгийг нь буцааж өгнө гэдэг юм уу ийм гэрээ, хэлцэл хийгээд улсын гадаад өрийг дарахад ашиг орлогоосоо зарцуулах бололцоо байна уу? Банкнуудтай ярьж байгаа зүйл байна уу? Хувь нэмрээ оруулж болдоггүй юм уу? Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Мөнгөний бодлого хэлэлцэж буй энэ үед Монгол банкны үндсэн зорилгыг ард иргэдэд ойлгомжтойгоор дурдаад хэлээч. Инфляц өндөр болчихсон. бодит инфляц бүр 20 гарчихсан. Энэ бол тодорхой байгаа. Сүүлийн 6 жилийн дотор валютын ханш нэг дахин буюу 100, 200 гээд явчихсан. Аюул нь юунд байна гэхээр Монгол улсын бараа бүтээгдэхүүн, хүнсний импортын хамаарал 70%-тай байгаа. Үйлдвэрүүдээ дэмжсэн бодлого явуулдаггүйн хар гай өнөөдөр ингэж ирж байгаа юм. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь үүнтэй холбоотой. Долларын ханш өсөхөд бизнес эрхлэгчдэд хүнд болж байгаа. Арилжаа наймаагаа хийж гадагшаа доллар шилжүүлье гэхэд банканд хязгаар тавьчихсан. Мөн валютын зээлтэй аж ахуй нэгжүүдэд хүнд тусаж байна. Үүн дээр Монгол банкны бодлого байна уу? Валютын нөөц багассантай холбоотой ямар бодлого суусан бэ? Банкуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг, чанаргүй зээл нь 2.5 их наяд төгрөг давсан. Энэ чинь эргээд банкны салбарын хямрал руу явж байгаа юм биш үү? Үүн дээр яг ямар бодлоготой байгаа юм бэ? Мах гурил бензиний үнэ тогтворжуулах хууль баталсан. Энэ хууль ямар шаттай хэрэгжиж байна вэ? Хүнсний бүтээгдэхүүнээ доллараар авдаг. Долларыг нь шилжүүлж өгөхгүй болохоор нийлүүлэлт хомсодно. Нийлүүлэлт багасахад эрэлт ихсээд, үнэ өсөөд байгаа. Энэ дээр мөн ямар бодлоготой байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар УИХ-аас тогтоолын төсөл баталж, улсын төсөвт энэ жил 228 тэрбум төгрөг суусан. Энэ дээр бараг 70% буюу 138 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлөх гээд төсөвт тусгасан. Энэ зээлийн мөнгө нь хаана байна вэ? Үүнд Монгол банк яагаад оролцохгүй байгаа вэ? Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Мөнгөний бодлогын төсөөллийн хувьд 2023 онд сөрөг хандлага давамгайлна гэсэн бодолтой байгаа. Тогтворгүй байдал үүсэж, эрсдэл нэмэгдэж байгаа үед 2023 оны мөнгөний бодлогод тодорхой тохируулга хийж явна гэдэгт санал нэг байна. Банкны IPO явж байгаа. Төрийн банкны IPO яваад дуусаж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ дээр нууц биш бол тодорхой мэдээлэл өгнө үү. Монгол банк 2023 онд хэдэн тонн алт худалдаж авахаар төлөвлөж байгаа вэ? Та бүгд АНУ-д очиж валютын сангийн хуралд оролцоод ирсэн. Валютын сан Монголын 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг юу гэж дүгнэж байна вэ? Ямар зөвлөгөө өгсөн бэ. Энэ хүрээнд яаж ажиллахаар төлөвлөж байна вэ? Манайд үйлдвэрлэл унасан. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Эдийн засгийн өсөлт 1.9% өгөөжтэй бус. Инфляц 14 хувьтай байна. Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум долларын хасах алдагдалтай, урсгал данс 2.4 тэрбум долларын алдагдалтай. Он гарснаас хойш ам долларын эсрэг Монгол төгрөг 17.8 хувиар суларсан. Монгол улсын Засгийн газрын өр 28.7 их наяд төгрөг, өрхийн орлого өсөөгүй. Эдийн засгийн байдлыг та Монгол банкны Ерөнхийлөгчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ? Манай арилжааны банкууд АНУ төвтэй корреспондент банкуудтай харилцаатай ажилладаг. Миний ойлгож байгаагаар 50 орчим банктай холбоотой байсан. Гадны банкууд Монголын банктай байгуулсан харилцаа, гэрээгээ цуцалж байгаа гэсэн мэдээллүүд байна. Өнөөдрийн байдлаар хэд нь цуцлагдсан, хэчнээн корреспондент банктай харилцаатай байна вэ? Эдийн засгийн шинжлэх ухаанд валютын ханшийг тогтоохдоо тэнцвэрийг хадгалах гэдэг ойлголт байдаг. Он гарснаас хойш ам долларын эсрэг Монгол төгрөг 17.8 хувиар унасан. Сүүлийн долоо хоногт 12 нэгжээр унаад байна. Та нар яаж тооцож байна вэ? Тэнцвэрийг хангах тал дээр Монгол төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд юу хийж байна вэ? Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Зээлийн үйлчилгээний хураамж гээд нэг хувийг авдаг. Энэ нь ард иргэдийн дунд асуудал болдог. Хуулийн байгууллага болон шат шатан дээр зөрүүтэй шийдвэр гараад явж байгаа. Энэ хураамжийн асуудал цаашдаа байх ёстой юу, үгүй юу? Энэ талаар Монгол банк ямар байр суурьтай байдаг юм. Тэтгэвэрийн зээлээс хүртэл 1%-ийг авдаг. Ямар шалтгаанаар авч байгаа вэ гэхээр зээл гаргасан зардал гэсэн ангилалд ороод байдаг юм билээ. Хоёрдугаарт Монгол банк дээр зээлийн мэдээллийн сан байгаа. Энэ сангийн ач холбогдол, үүрэг яг юу вэ? Иргэдээс маш олон гомдлууд ирдэг. Үүрэн холбооны сүлжээ утасныхаа төлбөрийг төлөөгүй байхад хар жагсаалтад оруулдаг. Үүнээс шалтгаалж дараагийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад саад болоод байна гэж байна. Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.