УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сүүлийн үед манайхны дунд азанд найддаг, зүгээр сууж байгаад ашиг орлого олох бэлэнчлэх сэтгэлгээ хавтгайрсан. Хүүхэд хөгшидгүй өртөж байна. Биткойн гээд явлаа. Мундаг ашиг орлого хийж байна гээд бүгдээрээ хошуурч байгаад залилангийн хэрэг рүү орчихсон сураг байна. Сугалаа, хонжвор, таавар луу нийтээрээ хавтгайрч орж байгаа нь нийгмийн оюун санаанд мөн хүүхэд багачууд нь утсаараа янз бүрийн тоглоом тоглохоос эхлээд сөргөөр нөлөөлж байна. Энэ хуульд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй бооцоот таавар, тоглоомыг яаж зохицуулахаар орж ирж байгаа вэ? Хуулийн концевц нь уг асуудлыг цэгцэлж, хумихаар байгаа юу? Бооцоот таавар тоглоом уралдаан руу хошуураад байгаа нийгмийн сэтгэлзүйг Монголын төр засгаас зөв залуурдаж, сөрөг нөлөөллийг бууруулж, багасгаж харин ажил хөдөлмөр эрхлэх боломжийг яаж олгох юм. Эсвэл бооцоот, таавар тоглоом уралдааныг хуульчилсан гээд зөнд нь тавих гээд байна уу? Цахим орчинд холбогдож, бооцоотой тоглодог pubg гэх тоглоом руу залуучууд их орж байна. Энэ тоглоом хуульд орж байна уу? Нэг хэсэг нь үүнийг дэлхийн спорт болчихсон, хууль бус зүйл биш оюуны спорт гэж байна. Энэ зүйл аль талдаа явж байгаа вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бооцоот таавар болон хонжвортой сугалаа нь Монгол даяар хавтгайрчихсан. Айл өрх, найз нөхдийнхөө хүрээнд тоглодог. Тоглоомыг ямар байдлаар хэрхэн зохицуулах вэ. Гэртээ болон найз нөхдөөрөө тоглож байгаа хүмүүс хэдий хэр бооцоо тавьснаасаа болоод хууль зөрсөн болох уу, ямар үед нь хууль зөрчсөн болох юм. Үүнийг хэрхэн ялгаж, зааглах юм. Их хэмжээний мөнгө тавиад, тодорхой зорилготой тоглон зөвшөөрлөө аваагүй бол мэдээж хууль зөрчих байх. Түүнчлэн ямар байдлаар зөвшөөрөл өгч байгаа юм. Зөвшөөрөлгүй тоглож байгаа иргэд, ААН-дэд ямар хариуцлага тооцов гэх зэрэг дээр тодорхой мэдээлэл өгнө үү? Хоёрдугаарт, хонжвортой сугалаа. Монгол даяараа л сугалааны эх орон болчихсон. Иргэдтэй уулзсан ч сугалаа, телевизээр ч сугалаа, өвчин зовлон тохиолдон ч хандивын сугалаа явж л байдаг. Тиймээс энэ бүхэн заавал бүртгэгдэх ёстой болж байна. Ямар байдлаар сугалаа явуулсан тохиолдолд хууль зөрчих эсэхийг хэлж өгнө үү? Улсын хэмжээнд хэчнээн сугалаа явагдаж байна. Бүртгүүлэлгүйгээр сугалаа явуулбал ямар хариуцлага хүлээлгэж байна. Цаашид хууль батлагдсанаар ямар болох юм. Үүн дээр мэдээлэл өгнө үү? Түүний асуултад, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар хариулт өглөө.