УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Энэ хууль дээр ямар зарчмын өөрчлөлт, дэвшил орсон бэ. Хуулиас энэ талын зүйл харагдахгүй байна. Манай улсад байгаа бүтээгдэхүүний 1 хувь органик гэж байна. Яг үнэндээ ийм хувь хэмжээнд хүрэхгүй. Органик гэдгийг яаж баталгаажуулах вэ. Үүнийг яг баталгаажуулдаг ОУ-ын байгууллага байхгүй шиг санаад байна. ХАА-н сайд журам батлаад, энэ органик бүтээгдэхүүн гэхээр хүлээн зөвшөөрөх үү. Үүнд ямар гарц байна. Лаборатори байх ёстой. Цогцоороо зүйл байхгүй учраас өмнөх хууль хэрэгжиж чадахгүй яваад байна. Хөнгөлөлт, урамшууллын талаар энд байна. Уг нь үр дүнтэй нь холбож, урамшуулал, хөнгөлөлт ярих нь зөв шийдэл. Бүтээгдэхүүн байхгүй гажуудал болсон ийм заалт оруулж болохгүй. Долоодугаар сарын 01-ээс хэрэгжинэ гэж байна, гэхдээ төсөв өртөг нь яаж орох нь тодорхойгүй байна. Өмнөх хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, засаад явмаар харагдаж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Органик хүнсний тухай хуулийг "бүтээгдэхүүний" тухай болгон өргөжүүлж байгаа нь сайн хэрэг. Хүнсний бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгыг хараад органик эсэхийг мэдчихнэ. Бүтээгдэхүүн болон өргөжөөд ирэхээр, "органик бүтээгдэхүүн" мөн эсэх стандартыг хэрхэн тогтоох вэ? Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-ийг ХАОАТ-аас 90 хувь чөлөөлнө гэж байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүд хэчнээн байдаг билээ. Ард иргэд, тэр дундаа малчид өрхийн үйлдвэрлэл буюу сүү цагаан идээ, арьс ширийг боловсруулдаг. Эдгээр иргэдэд энэ хууль хэрхэн үйлчлэх болон ямар хөнгөлөлт ирэх вэ? Манай улс хүнсний аюулгүй байдлын тухай хуультай. Тэгэхээр тус хууль нь, энэхүү хуультай хэрхэн уялдах вэ? Түүний асуултад, хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрам хариулт өглөө.
УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2009 онд урт нэртэй гэгдэх хуулийг баталж, гол мөрний эхийг бохирдуулж, хорт бодис ашиглаж байгаа уул уурхайн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан. Аюултай хог хаягдал, хөрс, агаар, усыг бохирдуулж байгаа хүчин зүйлс байна. Үүн дээр тодорхой судалгаа хийсэн үү? Хуванцар сав суулга болон аюулгүй хэрэглээтэй холбогдуулан үзэж харсан мэдээлэл байна уу? Газар тариалан гэхэд л химийн бордоо ашигладаг, мал аж ахуйд тарилга, туулга, вакцин эм бэлдмэлээс авахуулаад анхаарал татахуйц асуудал бий. "Органик" хууль гэдэг үгэнд чамирхлаар хандаад байна уу, монгол нэр томьёо ашиглах бололцоо байгаагүй юу. Тухайлбал, байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг ч юм уу. Үүн дээр хариулт өгнө үү. Гаднаас орж ирсэн үрээр тариалсан бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүний тоонд багтах уу. Эрлийз малыг мөн адил гаднаас оруулж ирж байгаа. Гарал үүсэл, зохиомол хээлтүүлгийн асуудал дээр тодорхой мэдээлэл өгнө үү. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээр хязгаарлаж байна уу, эсвэл хүнсий хэрэглээний бүтээгдэхүүнийг хамруулж байна уу. Тухайлбал, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, мод модон эдлэл гэх мэт өргөн хүрээнд авч үзсэн зүйл байна уу. Түүний асуултад, хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрам хариулт өглөө.
УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манай улсын эдийн засгийн хоёр дахь том салбар бол ХАА-н салбар. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд өөдөн, татаж чадаагүй, уул уурхайтай өрсөлдүүлж чадсангүй. Бид органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал, хажууд асар том зах зээл байна. Монголд ургуулсан бүх зүйлийг авъя гэнэ. Тариа будуу, төмс, хүнсний ногоо, махыг сая саяыг авъя гэж байгаа. ХАА-г хөгжүүлж, эрчимжүүлэх шаардлагатай. Дэлхий ертөнцийн хандлага органик хүнсний бүтээгдэхүүн рүү чиглэж байна. АНУ гэхэд органик мах 40-50$, органик ус 10-20$. Органик бүтээгдэхүүнийг төрийн бодлогоор дэмжиж, хувийн компаниудыг үүнийг үйлдвэрлэх боломжоор хангах ёстой. Урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох. Татварын оновчтой бодлого гаргах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангаж, худалдаж авдаг болгох. Органик бүтээгдэхүүнд 95-аас дээш хувь нь органик байх ёстой. 2030 оны хөгжлийн баримт бичигт ХАА-н бүтээгдэхүүний таван хувийг органик баталгаажуулалтад хамруулна гэж заасан. Өнөөдрийн байдлаар хэдэн хувь болсон бэ. Органик бүтээгдэхүүнийг хуурамч бүтээгдэхүүнээс хэрхэн ялгах гэж байна вэ. Үхэр ээмэгжүүлэх ажил яригдаад байсан. Энэ бол бүртгэл, уг нь чухал ажил, хэзээ вакцинд хамрагдсан, гарал үүсэл нь юу вэ гэх мэт олон асуудлыг зохицуулж, жинхэнэ органик мах яригдана. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд маань энэ хуулийн төслийг дэмжих ёстой. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол хүнстэй холбоотой болчихсон. 2012-2016 онд Х.Болорчулуун нарын гишүүд тус хуулийг оруулж ирж, Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс ард түмнээ хэрхэн хамгаалах талаар хөөцөлдөж явж байсан. 2016 онд Органик хүнсний тухай хууль батлагдаж байсан бол Органик бүтээгдэхүүний тухай хэмээн өргөжин орж иржээ. 2016 онд хууль батлагдаж байх үед 2030 он гэхэд ХАА-н бүтээгдэхүүний таван хувийг органик баталгаажуулалтад хамруулна хэмээн зорилт тавьж байсан. Органик бус бүтээгдэхүүн хэрэглэж буй нь бидний ирээдүй хойч үеийнхэнд сөрөг үр дагавар авчирч байна. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. УИХ үүн дээр анхаарах ёстой. Хуульд зардал, хөнгөлөлт, чөлөөлөлт байх нь зөв. Хариуцагч тодорхой болговол энэ хууль биелэх бодит үндэслэл болно хэмээн итгэж байна. Шилжилтийн үеийн баталгаажуулалтыг зардлыг хэн хариуцах вэ, хэдэн төгрөг вэ? Олон Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцуулах зардал мөнгийг хэр хариуцах вэ? Органик бордоо үйлдвэрлэлийг хэн хариуцах вэ? "Айл өрх болон үйлдвэр аж ахуйн газар бохир, хот суурины цэвэрлэх байгууламжийн лаг ашиглах" гэсэн байна. Лагийг хэрхэн устгалд оруулах вэ. Үүн дээр процессын саналууд байна уу? Түүний асуултад, УИХ-ын гишүүн Ч.Ундрам хариулт өглөө.