УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Төрөөс мөнгөний талаар баримтлах 2024 оны бодлогын баримт бичгийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ гадаад талаа юу гэж дүгнэж байгаа вэ? Манай мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлж байна вэ? Гол нэр төрлийн экспортын бараа бүтээгдэхүүний үнэ ханш, засгийн газрын төсөв батлаад оруулж ирдэг үнэ ханш тэр хэмжээнд хэрхэн яаж тооцож байгаа вэ? Хэрхэн бодитой байгаа вэ? Ирэх жилийн 04 сарын 01-ээс цалин, тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр баталлаа, 01 сарын 01-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байна энэ зүйлүүд чинь цалин хөлсийг нэмэгдүүлснээр инфляцийн өсөлтөд хэрхэн яаж нөлөөлөх вэ? Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөхгүй гэх баталгаа юу байна, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр цалин нэмэгдсэний хэрэг гэж байна уу? Өнгөрсөн жилийн баталсан гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтй үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр баталсан хууль тогтоомжуудын хэрэгжилт ямар байгаа вэ? Бинзен шатахуу, мах, гурил өнгөрсөн жилийн инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол мах байсан одоо энэ жил гурил орж ирж байна. Ингэхээр чинь цалин, тэтгэвэрийн нэмэгдэл болж хагадахгүй байна энийг Монгол Банк юу гэж харж байгаа вэ? Нэр төрлийн 4-5 арилжааны банкуудыг олон нийтийн оролцоо хяналтад байлгана гэсэн, нээлттэй байлгана гэсэн энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ? Аль аль банкууд ийм болж байна вэ? Гадны банк оруулж ирэх асуудлыг өмнө жил ярьж байсан бодлогын хүү өндөр байна, зээлийн хүү өндөр байна, өрсөлдөөнийг бий болгоё эх үүсвэр сайтай гадны банкыг оруулж ирэх асуудлыг судлаж байгаа гэж ярьж байсан энэ асуудал чинь юу болж байна? Дахиад судалгааны ажилдаа явж байна уу? Түүний асуултад, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 25 ихнаядтөгрөгийн орлоготой 27 ихнаядтөгрөгийн зарлагатай манай улсын түүхэнд байгаагүй том төсөв орж ирж байна. Энэ бол зөв энэ хэмжээгээр эдийн засаг томорч байна. Гэхдээ инфляцаа яах гэж байна. Саяхан орлого 1,8 ихнаядаар нэмэгдэж тэтгэвэр, тэтгэмж нэмсэн ч юмны үнэ өсөж, инфляц нэмэгдсэн. Үүнд мах, гурилын үнэ нэмэгдсэн, үүнийг яаж барих гэж байна. Импортыг орлуулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ёстой. Үйлдвэрлэл эрхлэгчээ яаж дэмжих вэ. 10 сая малын арьс шир боловсруулах үйлдвэр хаана явна вэ. Төсвийн хяналтыг сайжруулах ёстой. Засгийн газар хяналтаа яаж хийж байна. Төсөв хот, хөдөөгийн сэргэлт гэдэг дээр орж ирж байгаад талархаж байна. Гол нь ямар бодлого хэрэгжүүлэх вэ. малын гаралтай түүхий эдийг яаж экспортод гаргах гэж байна. Өвчтэй малын асуудлаа яаж шийдэх вэ. 70 гаруй сая малаа эрүүлжүүлэхэд жилдээ 70 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна лээ. Жилдээ хоёр удаа вакцинжуулах шаардлагатай. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. ДНБ тэлж байгаа. Бид эрсдэлээ барих ёстой, хянаад явж байна. Инфляцын асуудлыг Төвбанк хариуцна, харин Засгийн газар төлбөрийн тэнцэл дээрээ анхаарч ажилладаг, үүнийгээ хийгээд явж байна. Дотоодын үйлдвэрлэл, экспорт дээр анхаараад явж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай болсон. Үүнийгээ хангахад чиглэсэн уялдаа холбоотой төсөөлөл байгаа хэмээн бодож байна. 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай тоон дээрээс тодруулъя. Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 8.5 гээд 2024 онд тавьсан байна. Монгол банкнаас 2024 онд дан оронтой тоондоо оруулна гээд онилчихсон байна. Өнөөдрийн байдлаар давхар тоон дээрээ байна. Гадаад худалдаа ашигтай байгаа, эхний найман сарын байдлаар төлбөрийн тэнцэл ашигтай гарч байгаа . Хамгийн гол нь 8.5 гэсэн тоо чинь хэр бодитой юм. Үүн дээр харилт өгнө үү. Түүний асуултад Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Ганболд: Төсвийн төсөөлөл, төрийн мөнгөний бодлого дээр ач холбогдол өгөхгүй байна. Үүнийг тооцоолж байж хөрөнгө оруулагчид болон иргэд ажлаа төлөвлөдөг. Гэтэл ирэх онд инфляцыг 6 хувьд барина гэж байна, ямар үндэслэл, тооцоо судалгаан дээр үндэслэж байна. Дэлхий нийтийн дайн байлдаан өргөжөөд байна. Хүнсний бараа бүтээгдэхүүн өсөх хандлагатай байна. Ирэх жил 6 хувьдаа инфляцаа барьж чадаагүй бол хэн хариуцлага хүлээх вэ. Энэ есөн тоогоо олон болго. Хөдөө аж ахуйн салбарын өсөлтөө үүнд оруулмаар байна. Цалин хөлсөө яаж төсөөлж байгаагаа оруулмаар байна. Ирэх онд нийгмийн халамжийн хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлыг бууруулна гэж заасан байна. Ирэх онд халамж буурах уу? Төсөвт орж байгаа мөнгийг тооцоо, судалгаатай гаргах хэрэгтэй байна. Нүүрснээс орж ирэх орлого ямар байх вэ. Нүүрсний хамаарал тогтвортой байж чадах уу, Ураны олборлолт нүүрсний экспортод хэрхэн нөлөөлөх вэ? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Ирэх 2024-2026 онд манай улсын эдийн засаг ямар байх вэ? Хэдхэн зүйл дээр эргэлдээд байна. Алт, зэс, нүүрс,төмөр, долларын ханш, инфляц гээд. Гэтэл манай улс хөдөө аж ахуйд тогтсон эдийн засагтай, мал мах ярихгүй байна.2022 оны жилийн эцэст 71 сая малтай, төл нь оруулаад 100-д сая малтай болчихлоо. Махны экспортыг дэмжих талаар ярихгүй байна. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүдээс энэ талаар Ц.Даваасүрэн гишүүнээс бусад нь ярихгүй байна, юунаас айгаад байдаг юм бэ? Засгийн газраас махныхаа ханшийг албадан гаргуулчхаад, хөдөөгийн иргэдээ ядуу байлгадаг нь хэнд хэрэгтэй вэ? Махны экспортыг ийм болгоно гэж ярихгүй байж, нүүрсээ ийм тоонд хүргэнэ гээд байна. Бэлэн байгаа ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх малын махыг экспортод гаргах боломжоор дэмжээд өгөө. Нийлүүлэлт ихсээд үнэ унаад байна. Иймд ирэх онд хэдэн сая тонн мах гаргах гэж байна. Засгийн газар махны үнийг барьдгаа боль. Жилийн дөрвөн улиралд цаг наргүй ажилласан малчдын малын махыг ингэж барьж болохгүй. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа