УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: УИХ-ын хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" нь авлигын эсрэг тэмцэж буй ажлуудын нэг үзэж байна. Үүний дагуу олон хууль тогтоомжид өөрчлөлт орох нөхцөл байдал үүсэж байна. Ялангуяа сонгууль тойрсон асуудал, сонгуулийн үер санал худалдан авах тухай асуудал, эрх зүйн орчин боловсронгуй болгоно гэж үзсэн байна. УИХ-аар Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэн батална. Үүн дээр намын санхүүжилттэй холбоотой асуудал ил болгох асуудал их чухал байсан бөгөөд хөтөлбөрт орсон. Төрийн албан хаагчдын ёс зүйг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хүчтэй болгох нь авлига бууруулах үндсэн ажлын нэг хэсэг болно. Соён гэгээрүүлэх ажлыг төрөөс ард иргэдийнхээ дунд байнга хийж байх ёстой. Төрийн байгууллагаас гарч байгаа бодлого, шийдвэрүүд бүгд ил тод байх ёстой. Эдгээр нь тус хөтөлбөрт ороод явж байгаа нь зүйтэй хэмээн бодож байна. Авлигын эрсдэлийг тооцох тухай асуудал нь онцгой ач холбогдолтой. АТГ, шүүх, прокурорын байгууллагуудын бие даасан байдлыг хангах, санхүүжилтийг шийдэх, ажилтнуудын нийгмийн асуудал, нөлөөллийг бууруулах асуудлууд байгаа нь зүйтэй. Авлигатай тэмцэх тухай асуудал нь зөвхөн АТГ-ын асуудал бус бүх төрийн байгууллагуудын ажил юм. Сүржин орж ирсэн шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль чимээгүй болчихлоо. Үүнийг даруй батлах шаардлагатай. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар жил бүр 2,6 их наяд доллар буюу Дэлхийн ДНБ-ий 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авлигад зарцуулж байна гэсэн судалгааг гаргасан байдаг. Үүн шиг авлигын төсөөллийн судалгаа байдаг юм уу? Авлигатай тэмцэх газар орон нутагт салбарт байдаг уу? Түүний асуултад, УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Ерөнхий сайдад төсвөө танилцуул хэмээн үүрэг өгч болох юм уу. Төсөв боловсрогдоод өргөн баригдчихсан байх ёстой цаг хугацаа шүү дээ. Тийм учир тухайн жилийн төсөвтөө “Авлигатай тэмцэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө бүтэн тусгаад өргөн барьдаг байх чиглэлээр нь үүрэг өгөх ёстой. Салгаж өргөн бариулчхаад яаж төсөвтөө багтаах билээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Бидний хувьд нийгмийн хамгийн үнэт зүйлийн асуудал нь хууль ёс, шударга ёсны асуудал юм. Нөгөө талдаа, авлигатай тэмцэхэд шударга ёсны засаглалыг бэхжүүлэх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх асуудал дээр УИХ болоод шийдвэр гаргагчдын зүгээс онцгой анхаарч, зайлшгүй бэхжүүлэх шаардлага гараад буй. Авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах тал дээр үе шаттайгаар тэмцэх нь онцгой анхаарах асуудалд зүй ёсоор орно. Үүнтэй холбогдуулан цаашид, хууль ёс хэрэгжих юм уу, шударга ёс тогтох юм уу, авлига байхгүй болох эсэх суурь зарчмын асуудалд тухайн байгууллагын бие даасан байдал хэрхэн хангагдах ёстой юм. Нэг ёондоо, хууль хүчний байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхэд гол зохицуулалтуудыг хийж чадаж байна уу. Үүн дээр учир дутагдалтай байна хэмээн харж байгаа. Илүү боловсронгуй болгох тал дээр зүйл заалтуудыг нарийвчлан тодорхой болгон оруулж ирэх хэрэгтэй. Төсвийн байнгын хорооны даргын хувиар төсвийн үр ашиг, төсвийн хяналт талаасаа нэгэн зүйл заалтыг ярих хэрэгтэй. Энэ нь АТГ-ын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно гэж байгаа. Шүүх нь бие даасан засаглалын асуудал. Магадгүй өмнөх оных нь төсөв дээр нь нэг удаагийн шинж чанартай зардал гарсных нь төлөө дараагийн жил нь тэр мөнгийг нь дахин тавих нь утгагүй. Мөн хууль хяналтын байгууллага болгон тусдаа орж ирэх нь зарчмын хувьд буруу. Үүнийг заавал ингэж оруулах шаардлага бий юу, үүн дээр байнгын хороо ямар байр сууртай байна вэ? Түүний асуултад, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 06 сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ эцсийн дүндээ бидэнд үр дүн хэрэгтэй. Үүний тулд үндсэн шалтгаан руу, бодит байдал дээрээ ахиц хэрэгтэй. Олон улсын индексээр Монгол Улс сүүлийн 6,7 жилийн хугацаанд авлигалын үнэлгээгээр хоёр оронтой тоонд боломжийн орж байсан бол одоо ухарсаар гурван оронтой тоонд орчихсон. Мөн олон улсын бизнес эрхлэлтийн орчны индексээр дээрх хугацаанд 20 орчим байраар ухарчихсан. Авлигын нөхцөл байдал улам муудаад байгаа. Угтаа бид тэмцээд байна гэж байгаа боловч олон улсын мэргэжлийн байгууллагуудын индексээр яагаад хойшлоод байна вэ? Үндсэн шалтгаан дээрээ дүгнэлт хийж чадсан юм уу? Авлигалын үндсэн шалтгаан юу вэ? Авлигал төртэй холбоотой. Төр нь төрийн албан хаагчтай холбоотой. Монголын төр, төрөөр дамждаг мөнгө жилээс жилд өсөж буй. Ингэснээр төсөв нь 40 орчим хувь, төрийн өмчит компаниа оролцуулбал хэд болж байгааг тооцож чадахгүй байдалд хүрээд байна. Төрөөр, төрийн албаар дамждаг мөнгө ихэссэн. Төрийн албан хаагчийн тоо сүүлийн гурван жилд 20, 30 мянгаар нэмэгдчихсэн. Үндсэн шалтгаан төр нь томроод байхад мянга хөтөлбөр батлаад үр дүн байна уу. Хэрвээ авлигалыг шарилж, өвс гэвэл үндсийг нь устгахгүй, ургасныг нь хайчлаад ямар үр дүнд хүрэх юм бэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Юмаа мэддэг хүмүүсээр уг салбарын асуудлыг шийдүүлье гэж харсан. Гэтэл энэ хөтөлбөрт ойлгохгүй заалт байна. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ах ахуй нэгжийн талаар зохицуулсан заалт байна. Ил тод байдал хангуулах тал дээр үйл ажиллагаа,санхүү мөн олон нийтийн оролцоог хангах, татварын дараах ашиг хуваарилалтын зохицуулалтыг тодорхой болгохгүй бол төрийн өмчтэй компаниуд болон үүний ТУЗ-д өөрсдөө дураараа авирлаж байна. Бага ашиг гаргаад хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг олгохгүй гэж дуугарч байна. Энэ бол бүдүүлэг үйлдвэл. Эрх зүйн хувьд бүдэг байгаа учраас оролцоогүй ОН-ийн засаглал үүсээд байна. Авлигатай тэмцэх газрын чиг үүргийг тодорхой болгох асуудал яригдаж байна. Тусгайлсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжүүдийн тухай ярьж байгаа. Тусгайлсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжүүдийн тухай ярьж байгаа. Энэ зав байж магадгүй, гэхдээ боломж, чадамжийн талаар хэрхэн судалсан бэ? . Үүнийг иргэд харж байгаа. Түүний асуултад УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр хариуллаа.