УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Бид бодлоготой, бодлогогүй янз бүрээр мухар төмөр зам барьсан, иймд үүнийг шийдэх ёстой. Таван толгойн орд томоохон орд газар. гэтэл бид 4-5 хувааж, үүнд хулгай газар авч, дуртай үнээ хэлж замбараагүй асуудал үүссэн. Мөн энэ ордын сайн нүүрсний 90 гаруй хувийг сортчилоод гаргасан гэсэн мэдээлэл бий. Энэ орд цаашдаа ямар ашигтай, яаж ажиллах вэ. Хийсэн судалгаа байгаа юу. Хагас коксожсон, эрчим хүчний нүүрсний хэрэглээ цаашдаа ямар түвшинд хүрэх вэ. Аливаа зүйл эдийн засгийн тооцоотой байх ёстой. Энэ ажлыг хийхэд ямар төсөв орох вэ. Миний сонссоноор 300 орчим сая доллар хэрэгтэй гэж сонссон. Үнэхээр ийм их төсөв хэрэгтэй бол санхүүжилт хаанаас яаж гарах вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Энэ тогтоолын төслийг гишүүд ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Бидний хувьд өмнөд хөрштэйгөө ярьж тохирсон ажлаа хийж, амлалтдаа хүрдэггүй хаа хаанаа хохирол амссан. Харин саяын айлчлалаар ойлголцоод хүрсэн учраас цаг алдахгүй тогтоолын төслөө батлаад явсан нь дээр. Хууль зүйг сайд ярьлаа. Урьд хөршийн компани хувьд манайхаас илүү хохирол амссан. Манайх ч хохирол амсаад явж байна. ТЭЗҮ гээ яаралтай гаргаж, энэ ажлаа Засгийн газар шахаад явах байх. Ганц мод Гашуун сухайтын замыг яаралтай холбож байж нүүрсний экспорт нэмэгдэнэ. Бидний хамгийн том алдаа бол манайхан хэлсэндээ хүрч хаа хаанаа хохиролгүй явах хэрэгтэй. Түүнчлэн нефтийн үйлдвэр баригдаж байгаа юу, үгүй юу гээд зарим гишүүд улс төр хийдэг. Энэ үйлдвэр баригдаад явж байна. Т.Энхтүвшин гишүүн бид хоёр байнга очиж үздэг. Саяхан хоолойн асуудал сарын өмнө эхэлсэн, ажил хэвийн үргэлжилж байна. Бид нефтийн яаралтай нефтийн үйлдвэртэй болох ёстой. Иймд гишүүд үүнтэй холбоотой худлаа PR хийхгүй байхыг хүсэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Бид тавантолгойн орд газрын нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулъя хэмээн үзэж байвал, Гашуун сухайт - Ганц модын төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах ёстой. Үүнийг бид олон жил ярьсан. Тиймээс төмөр зам аа барьж, барьсан төмөр зам аа яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Сүүлийн жилүүдэд тээвэр логистик, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг л ярьж байна. Дэд бүтэц ээ яаралтай шийдвэрлэж гэмээ нь ахуй ашиг олох боломжтой. Тиймээс дэмжиж байна. Гадна, дотнын компани гээд цэц булаалдахдаа асуудлын гол нь бус, яаралтай барьж дуусгахад л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тогтоолын төслийн 4 дэх заалт дээр, “Эрдэнэс тавантолгой” компани хооронд үе шаттай жил бүр 20 сая тонн нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацаанд худалдан авах, гэрээ байгуулахыг зөвшөөрөх” гэж байна. Заавал 20 сая гэж квоттлох хэрэг байна уу. 20 саяас дээш гэдэг байдлаар оруулах хэрэгтэй. Алтанбулаг боомтоос Замын-Үүд хүртэлх 1100 км дээр УБТЗ 28 сая тонн ачааны эргэлт хийж байна. Тэгвэл яагаад 200 гаран км төмөр зам дээр 20 сая гэж оруулаад байна вэ? “Жилд 20 саяас дээш тонн нүүрс экспортолно” гэж тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай! Цаашид төмөр зам бодлогын бичиг баримт гарсан байгаа. Бичигт, Хөөд, Чойбалсан, Эрээн цав гэсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх хэрэгтэй. Хэний хөрөнгө оруулалтаар барих нь чухал бус, Монгол Улс эдийн засгийн хувьд хүчирхэг байхад төмөр зам, дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх нь зөв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Энэ холболтыг хэдэн төгрөгийн санхүүжилт орох вэ. төмөр зам барихад 1,4 тэрбум доллар гэж байна. Миний ойлгож байгаагаар цаашаа өргөн цагиргын төмөр зам орж ирэх,наашаа нарийн цагиргын төмөр зам орж ирж холбогдох юм шиг байна. Өмнө нь ийм зүйл яригддаг байсан. Өндөржилт нь нийлэхгүй, солбицол нийлэхгүй байгаа гэж. Энэ нөхцөл байдал ямар байгаа вэ. Төр бизнесийн нөхцөл байдалд арай илүү орж байгаа юм биш үү. ДНБ-ны 70 аад хувийг хувийн хэвшил бүрдүүлж байсан цаг үе бий. Гэтэл өнөөдөр бараг 90 ээд хувийг ТӨК-ууд төсөвт орж, авлига хээл хахууль замбараагаа алдсан.Авлигалын үндэс бол ТӨК-тай холбоотой. Оптик гэрээнээс зарчим нь адил байгаа юм биш үү. Улс орны хөгжлийн асуудал хувийн хэвшлээ дэмжиж байж шийдэгдэнэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Тогтоолын төслийн агууламжийг дэмжинэ. Ард түмний хөрөнгөөр янз бүрийн арга хэлбэрээр барьчихсан төмөр замынхаа эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлье гэвэл хил холболт, давалтынхаа асуудлыг шийдэх ёстой. 1,4 тэрбум ам.доллараар төмөр зам барьчхаад хэвтүүлээд байж болохгүй. Тухайн үед ТЭЗҮ нь эцэслэн батлагдаагүй юм уу. Аль болох нүүрс, түүнийг тойрсон хулгайтай холбоотой асуудлыг УИХ ямар нэгэн шийдлээр хүлээн зөвшөөр таарахгүй ! Ямар шалтгаанаар гүйцэтгэгч нь шалгардаг ёстой юм, ямар байдлаар үүнийг бүтээн байгуулдаг мөнгө өө гаргах ёстой юм. Тэр шийдлийг зааж өгөх ёстой. Тийм учир нүүрсний тоо, гүйцэтгэгч, хэн нэгэнд давуу байдал олгосон шийдвэрийг эндээс гаргах гэж оролдоод дэмий. Явдаг зарчмаараа l явах нь зүйтэй. Биржийнхээ үнээр нүүрс ээ зар, орж ирсэн орлогоосоо төмөр замынхаа холболтынх бүтээн байгуулалт руу зарцуул гэдэг чиглэл өгөх ёстой. Гүйцэтгэгч компанийг худалдан авалтынхаа үйл ажиллагаатай уялдуулж шалгаруулдаг зарчмаараа явсан нь дээр байх. Улсуудын хийсэн хулгай, булхайг өөхшүүлж, адилтгаж үзэх боломжийг бий болгож байгаа мэт шийдлийг УИХ гаргаж болохгүй. Улс үндэсний аюулгүй байдал, заяагдмал баялгийг хэрэгтэй газар нь үнэ цэнтэй хүргэж өгөх тээвэр логистикийн өртгийг бууруулахтай холбоотой төмөр замын бүтээн байгуулалт, холболтын асуудлыг шуурхай хийх ёстой. Үүнийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжиж байгаа бөгөөд явдаг арга хэлбэрийг нь зөв хийх ёстой.