УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Тендерийн хуулийг буцаан татах санал гаргасан. Зарчим нэгтэй МАН-ын гишүүдэд талархаж байна. Миний хувьд төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Монгол Улсын хөгжлийн эсрэг нэг ч хүн энд байхгүй. Монгол Улсын Их хурлын гишүүд гэдэг бол улсаа хөгжүүлэхийн сацуу байгаагаас нь дордуулахгүй байх үүрэгтэй. Бид хурдан хөгжье гэсэн нэрийн дор гол зарчмаа нурааж, өндөр эрсдэл руу улс орноо дагуулах ийм алхам хийж болохгүй гэсэн байр сууринаас энэ хуулийг буцаан татах санал гаргасан. УИХ-ын дарга сая хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүд асуудлаа ойлгохгүй, сайн мэдэхгүй байна гэж. Харин мэдэж байгаа учраас асуудал тавьж, хуулийг буцаах санал гаргасан. Үнэхээр мэдэхгүй байгаадаа биш мэдүүлэхгүй байх сонирхол танай намын бүлэг дотор байгаа юм байна гэдгийг бид ил тод харлаа. Их хурлын тамгын газрын үйл ажиллагаа хангалтгүй байна. Гишүүдийг мэдээллээр хангаж чадахгүй байна. Зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн байдал шаардлага хангахгүй байна. Монгол төрийн хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын зохион байгуулалт ийм байхаар яах вэ. Үүнийг УИХ-ын дарга анхаармаар байна. Мөн гормын санал нэртэй баахан дэмжигдээгүй саналыг босгож, дэмжигдсэн саналыг унагаадаг ийм зарчимгүй үйлдлээ зогсоох хэрэгтэй. Бид нар анх удаа сонгогдож гарч ирсэн ч анх удаа УИХ-ыг харж байгаа юм биш. 2007 оноос эхлээд парламентын үйл ажиллагааг сурвалжлаад явдаг байсан, ийм байгаагүй. Олон сонгогдсон гишүүд зарчимтай, зангаргатай байж, шинээр сонгогдсон гишүүддээ үлгэрлэх хэрэгтэй. Анхнаасаа юмыг залилж, аргалж ингэж үлгэрлэж болохгүй. Их хурал зарчмаа зарласан, зорилгоо тодорхойлсон, парламентын ардчиллыг бэхжүүлье, хүний эрх, эрх чөлөөг хангах суурь зарчмуудыг сайжруулъя гэсэн зорилго тавьсан. Харин эхлэнгүүтээ ийм зарчимгүй үйлдэл гаргаж болох уу.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Төрийн худалдан авах авах тухай хуулийн төсөлтэй холбоотой санал нэлээн хэлж байна.Үүн дээр орон нутагт мөн адил санал гардаг. Тендер олон удаа зарлагддаг, хугацаа алддаг. Зарим тохиолдолд төрийн өмчит аж ахуй нэгжүүдээр гүйцэтгэдэг зэрэг асуудал гардаг. Гол асуудал он дамжсан төсөв байдаг. Төсөв хийлгээд 2-3 жил он дамждаг. Үүнийг төрийн өмчит компанид санал тавьж хийлгэхээс илүү, ижил төстэй компаниар хийлгэж болохгүй юу? Эсвэл тухайн жилд тендер зарлахдаа төсвөө шинэчилсэн байх талаар шаардлага тавьж болох уу? Орон нутагт байгаа Нэгдсэн эмнэлгүүд гүйцэтгэл санхүүжилтээр явсаар байгаад өрөнд орсон эмнэлгүүд бараг бүх аймагт байна. Энэ өрийн асуудлыг энэ удаагийн тодотголоор шийдэх үү? Түүний асуултад ЭМС болон ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Тогтоолын өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлэгийг дэмжиж байна. Хөдөө аж ахуйн салбарын түүхий эд, бүтээгдэхүүнд төрөөс төсвөөс дамжуулж олгож байгаа урамшуулалын асуудал. Энэ урамшуулал яах гэж байдаг юм, урамшуулал бол бүтээгдэхүүний чанар нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрүүдийг түүхий эдээр баталгаатай хангах зориулалттай. Ноосны урамшуулал сайн дурын маягтай олгодог, олгохгүй бол он дамнуулаад явчихдаг ийм урамшуулал болсон арьс ширний урамшуулал мөн адил тэгэхээр энэ тогтоол өөрчлөлт орж байгаатай холбогдуулан журмыг нилээн сайн ХААЯ, ЗГ ярьж байгаад тодорхой болгомоор юм. Яг ямар малчдад өгөх юм, ямар бичиг баримт бүрдүүлж хэнд, хэзээ өгөх гэдгийг тодорхой болгохгүй бол тооцоолж болохгүй маягийн урамшуулал болчихоод байна. Хэрэгжиж байгаа хуультай холбоотой журам чинь шинэчлэгдсэн үү, энэ журмаа байнгын хороо яаж харж үзэж, оруулж ирэх вэ?" Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААҮЯ-ны бодлого төлөвлөлтийн дарга Болорчулуун нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байна энэ нь яг үнэндээ хууль зөрчсөн хэлэлцүүлэг явж байгаа шүү. 2024 оны төсвийг өргөн барихдаа хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд төсвийг өргөн барих ёстой. Төсөв эцэслэн батлагдах гэж байгаа болохоор ардчилсан намын бүлгийн зүгээс байр сууриа илэрхийлье. 2024 оны төсөв эцэслэн батлагдах гэж байна, 2024 оны төсвийг хуульчлагдсан авлигыг баталгаажуулж байгаа төсөв болж байна хэмээн үзэж байгаа учир нь Монгол Улс авлигатай тэмцэн гэдгийг эх баригчид дээр доргүй парламент бүгдээрээ ярьж байна. Төрийн мөнгө, төсвийн мөнгө нэмэгдээд байхаар авлига буурах уу, нөгөө төрийн өмчит компаниуд нь олон нийтийн оролцоотой болгохгүй улам хаалттай болгоод байхаар авлига буурах уу? Зөвхөн хуульчлагдсан авлига бүхий 2024 оны төсөв дээр байр сууриа хэлье. Нэгдүгээрт, 2024 оны төсвийн үр дүнд үнийн өсөлт даамжирна, бэлэн мөнгө тараах, цалин тэтгэвэр нэмэх нэрээр хөрөнгө оруулалт хийж импортыг дэмжинэ, шууд доллар, юанийг хөхиүлэн дэмжинэ. Төр томорч байгаа учраас бизнесүүдэд орон зай гарахгүй бизнесүүд шахагдана. Энэ бол сонгуульд зориулсан шууд худалдан авалтын төсөв болж байна. Хоёрдугаарт нь нүүрсийн хулгайн асуудлыг нууцад оруулах замаар хулгай гэж байсан бол одоо хуульчлах замаар хулгай хийх гэж байна. Ийм учраас ардчилсан намын бүлгийн зүгээс одоо хэлэлцэж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл дээр ардчилсан намын бүлгийн зүгээс нэг хоногийн завсарлага авах шаардлагатай байна, шаардлагыг хангаж өгнө үү." Түүний асуултад, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан /2023.11.09/ үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Хуулийн утга, агуулга нэр чухал. "Мал амьтны гаралтай түүхий эдийг хилээр нэвтрүүлэх оруулах гаргах тухай" гэх. Хорио цээрийн зөвшөөрлийг хэн нь өгөх юм гэдэг асуудал гараад ирлээ. Гааль нь авах юм уу, ХХААХҮ-ийн яам уу. Манай хуулиуд нэрээс цаашгүй байгаа нь үүнээс харагдаж байна. Үүний цаана өнөөдрийн монголын хөдөө аж ахуй өсгөөд хэлэхэд 100 сая долларын экспорт л хийж байгаа. 70 сая толгой малтай, 5 сая үхэр гэхчлэн. Дэлхийн бусад оронд үүнээс хэдэн арван сая долларын ашиг, түүнийг дагасан орлого яригдана. Бидний төвлөрөх ёстой гол зүйл хаана байгаад байна. Мал, махны экспорт чинь Монгол малын мах өвчтэй эсвэл халдвартай эсэх нь чухал болохоос гаалийн зөвшөөрлийн хэн өгөх нь тийм чухал юм уу. Аль нэг нь авна л биз. Хамгийн гол нь мал эрүүлжүүлэх ажил хаана хэрхэн явагдаж байна. Монгол Улсад Хөдөө, аж ахуйн яам гэж байдаг л юм бол бүхий л хүч ээ, түүхий эд, мал, мах аа эрүүлжүүлэхэд зарцуулмаар байна. Халдварт өвчнөөс хамгаалах, сэргийлэх ажлыг идэвхийлэн хиймээр байна. Эрүүл гэдгээ олон улсад хэрхэн батлах юм. Үүн дээр анхаарах шаардлага байна. Анхны цас ороход мал аа дагаж яваад малчин нь энддэг харгис тогтолцоо байна. Үнэхээр харамсалтай. Мал эрүүлжүүлэхэд бодлогын шинэчилсэн ямар өөрчлөлтүүд байна вэ? Түүний асултад, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хариуллаа.