УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Засгийн газрын хөтөлбөрт нэг чухал төсөл хаягдсан байна.Нэлээн олон жил ярьсан Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улс олон яам, олон Засгийн газар дамжиж хийгээд ногоон санхүүгийн корпораци байгуулахаар төсөл батлуулсан. Монгол Улс анх удаа зээл биш, өөрийн хөрөнгөнд хөрөнгө оруулах шийдвэр гаргуулсан, нийт 28 сая долларын хөнгөлөлттэй зээл, дээр нь 2 сая долларын буцалтгүй тусламж гэж санагдаж байна. Энэ үйл ажиллагааны хөтөлбөрт алга. 2026 оны төсөвт байгаа гэж ойлгосон. Төсөвт байгаа, хөтөлбөрт байхгүй байгаад гайхаад байна. Энэ байгаа юу, байхгүй юу? Мөн тендертэй холбоотой зүйл дээр тодруулга асууя. Түүний асуултад ажлын албаны гишүүд хариулт өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Хөтөлбөр болон бодлоготой холбоотой тодруулах хэд хэдэн асуудлууд байна. Тухайлбал, ноосон бордооны үйлдвэр, эцсийн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн бий болгох үйлдвэр барьж байгуулна гэж МАН-ын болон манай намын мөрийн хөтөлбөрт байгаа. Энэ нь тус хөтөлбөр дээр тухайлсан нэрээр байхгүй. Хүнс хөдөө аж ахуйн сайд "Цагаан алт" хөтөлбөрт оруулчихсан гээд байгаа. Үүнийг нь харахаар яг тухайлаад биччихсэн зүйл алга. Ноосон бордооны үйлдвэрийг малчид руу чиглэсэн бодлого хэмээн хардаг. Нэг ёсондоо, монголыг эзэнтэй байлгах, малтай байлгах хамгийн чухал хүмүүс болох малчид руу чиглэсэн бодлого, үйлдвэр барьж чадахгүй л сууж байна. Хөтөлбөрүүдийг задлаад харвал, Дарханы замтай холбоотой асуудал байна! Ажлын гүйцэтгэл 94%, зээлийн ашиглалт 54%, одоо тодотголоор дахин 131 тэрбум төгрөг авна гэж байгаа. Зээлийн ашиглалтаа сайжруулаад, зам нь баригдаад дууссан юм чинь тодотгол хийлгүйгээр явж болдоггүй юм уу! Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Нэг, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ор ирж байгаа. Тус хуулийн 37,1,3-т Нийтийн зориулалттай дэд бүтэц төрийн үйлчилгээг хэвийн тасралтгүй хангаж,нэн яаралтай нөхцөл үүссэн шалтгаанаар энэ хуульд заасан аргаар төслийг зарлаж, сонгон шалгаруулах хугацааг мөрдөх боломжгүй гэсэн байгаа. Үүнд хууль эрхзүйн тайлбарыг өгнө үү? Хоёрт, Төр хувийн хэвшлийн тухай хуульд нийтийн зориулалттай дэд бүтэц гэдэг дээр нэн яаралтай нөхцөл үүссэн нөхцөлд сонгон шалгаруулалт зарлахгүйгээр төслийг хэрэгжүүлэх чадвартай 2-оос доошгүй хувийн хэвшлийн түншлэлд урилга хүргүүлж,гэрээ хэлэлцэл хийж хамгийн сайн нөхцөл санал болгосон түншлэлд гэрээ байгуулах боломжийг нэмэлтээр тусгасан болно гэсэн байна.Үүн дээр эрхзүйн тайлбар өгөн үү. Гуравт, Эрдэс тавантолгой компаниас авсан санхүүжилт 1 ихнаяд 232 тэрбум төгрөг, хуримтлагдсан алдагдал 790 тэрбум төгрөг тус тус байна гэж байгаа.Үүнийг Таван толгой түлш компанийг нийслэлийн өмчид шилжүүлэхэд энэ асуудал гарах уу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголд Монгол Улсын гадаадын зээл тусламжийг 2,2 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байна. Үүнтэй холбогдуулан асуухад гадаадын зээл тусламжийн хөрөнгийн хувь нь нийгмийн салбарт, хэдэн хувь нь бүтээн байгуулалтын салбарт зарцуулагдахаар байна вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих, гадаадын тусламжаар хэрэгжүүлэх гээд…түүн дээр 10 сая төгрөг тавьсан байна. Энэ жаахан мөнгөөр яах гэж байгаа талаарх тодорхой мэдээлэл байхгүй байна. Үүнийг тодруулж өгнө үү. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах 5 төсөл арга хэмжээнд нийт 30,3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнд эмзэг бүлгийн хэчнээн хүн хамрагдахаар тооцсон вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ хуралдаан "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төсөв дагаж Тендерийн хуулийн том өөрчлөлт орж ирэх гэж байна. Энэ бол анх удаа биш дөрвөн удаа орж ирж байгаа хууль. Энэ хууль анх 2021 онд Ковидын хуулийг дагаж орж ирсэн. МАН өөрсдөө эрх барьж байсан ч энэ хуулийг дэмжихгүй буцааж байсан. 2022 онд бас орж ирж байсан. Мөн дэмжихгүй буцаасан. 2023 онд Тендерийн хууль шинэчилсэн найруулгаар батлагдахад том төслийг тендергүй хийе гэсэн энэ санаархал гурав дахь удаагаа орж ирсэн. Үүнийг УИХ-д эрх барьж байсан МАН-ын өөрөө бүлгийн олон шударга гишүүд дэмжихгүй буцааж байсан. Одоо хамтарсан засгийн газраас энэ хуулийг өөрчлөхөөр дөрөв дэх удаагаа орж ирж байна. Энэ бол товчхондоо 40 тэрбум долларын өртөг бүхий томоохон төслийг гэрээ хэлцлийн буюу шууд байгуулах санаархал агуулагдаж байгаа юм. Хамтрахын нэр нь авлига, хээл хахуулийг хаахад оршиж байгаа юм. Ард түмний төлөөллийн дээд байгууллагаар ордог байх хэрэгтэй, хянуулдаг байх ёстой гэсэн шаардлагыг бид тавьдаг. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.