Улсын Их Хурлын чуулганы /2023.11.03/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг асуудлын хүрээнд гишүүд УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сүүлийн 30 жилд хотод хамгийн муу муухай бүхэн хуримтлагдсан. Энэ асуудлыг шийдэх хууль, эрх зүйн орчин, эдийн засгийн бодлогыг Х.Нямбаатар дарга танилцуулж байна. Энэ асуудлыг УИХ шийдэж өгөх ёстой. Үүрэг хариуцлагыг нь өгөх ёстой. Нийслэлд тулгамдсан асуудлыг энэ бүрэлдэхүүнээр шийднэ хэмээн шийдвэр ээ гаргасан. Иргэд ойлгох байх. УИХ ч хотын асуудал дээр онцгой анхаарч байгаа. Тухайлбал, Э.Бат-Амгалан гишүүнээр ахлуулсан УИХ-ын тор хороо байгуулагдсан. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өнөөдөр Х.Нямбаатар даргад хүн ёсныхоо хувьд бид хүндэтгэлтэй хандах учиртай. Ажил хийе гэсэн энэ хүнийг төрийн эрх барих дээд байгууллага дэмжих ёстой. Гаргасан шийдэл, хууль эрх зүйн орчин, хотыг орон сууцжуулах төлөвлөгөө төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд шийдэх ёстой. Цаг хугацаа маш бага байна. Х.Нямбаатар сайн үр дүн гаргавал "жинхэнэ эр хүн", муу үр дүн гаргавал “худалч баатар” болно шүү! Тиймээс УИХ энэ оруулж ирсэн бичиг баримтыг яаралтай шийдэх ёстой. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна гэж байна. Гаднын ямар зээл тусламж авах юм. Дотоодын ямар эх үүсвэр байна. Дээр нь газар чөлөөлөлтийн ажил тийм ч хялбар биш. 100 айлын 5 нь газраа өгөхгүй, зах зээлийн ханш нь 100 саяын үнэ бүхий газар байхад, 1 тэрбум төгрөгөөр худалдана гэчхээд мөнгөө нэхээд суувал яах вэ. Үүнээс болоод энэ төсөл гацвал яах вэ? Түүний асуултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Х.Нямбаатар дарга нийслэлд бугшсан олон асуудлыг шийдэхээр хурдан ажиллаж байгаад хүндэтгэж байна. Гэхдээ хотын төлөвлөлт гэдэг бол маш нарийн асуудал.Түгжрэлийн асуудлыг хориг, татвар хоёроор шийднэ гэвэл амжилтад хүрэхгүй.Таныг Улаанбаатар хотын төлөвлөл дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд гэх мэт хүмүүст хуулийн нөлөөл хэрхэн тусах талаар дахин судалж үзээрэй. Мөн нийтийн тээвэр хүртээмжтэй байх ёстой. Асуудлын оношоо зөв тогтоож шийдэл гаргах ёстой.Нийслэл хотын иргэдийн зөрчилт хөдөлгөөний судалгаанаас харахад нийслэлчүүд давхардсан тоогоор өдөрт ойролцоогоор 2,8 сая зорчилт хийдгээс автомашинаар 64 хувь,нийтийн тээврээр 24 хувь, 11 хувь нь явганаар буюу дугуйгаар зорчдог юм байна. Үндсэндээ та бүгдийн хориглоод байгаа гил бүсүүд дээр хүмүүсийн амьдрал өрнөөд байна.Хотын төв рүү ажилдаа ирэх гол бүс нь 40 хувь байна. Сургууль, цэцэрлэг рүү зорчих нь 35хувь байна. Хуулийн үйлчлэл хэзээнээс эхлэх вэ? Энэ онд багтаад тус хууль нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжинэ гэвэл хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрнэ. Иргэд баяндаа машин унаад байгаа юм биш, иргэдийн эрэлтэд нийцсэн, сонголттой, уян хатан шийдэл байхгүйн улмаас асуудал үүсээд байна. та бүгдийн татварын бүс гэж нэрлээд байгаа энэ газар иргэдийн амьдрал өрнөж байна. Түүний асултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 30 орчим жил ужгирсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг Х.Нямбаатар дарга оруулж ирж байна. Хотын дарга Х.Нямбаатар асуудлыг том жижиг гэлтгүйгээр барьж аваад ард нь гардаг дайчин чанартай. Тэр ч утгаараа хотын хамгийн тулгамдсан асуудлуудыг барьж авч байна. Дэмжиж байна. Бид тулгамдсан асуудлаар олон статистик, тооцоо, судалгааг ярьдаг. Агаар хөрс орчны бохирдол, нүхэн жорлон 145 мянга гэхчлэн асуудлууд бий. Үүнийг бүх талаас нь шийдэх гээд ороод ирэхээр дэмжихгүй гэх хүн байхгүй биз ээ. Сэлбэ 12 мянган айлын орон сууцжуулна гэж байна. Энэ нь Улаанбаатар хотын залуучуудын хүсэн хүлээсэн асуудал мөн шүү дээ. Түгжрэлийн тухайд "0" зогсолт болчихсон. Жилдээ 47 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Нийтдээ манайд 1.2 сая тээврийн хэрэгсэл байна. Үүний 56 хувь нь Улаанбаатар хотод байна. 1.6 сая хүн нь нийслэл хотод амьдардаг. Нийслэл хотдоо бөөгнөрөөд наашаа ч үгүй таашаа ч үгүй болчихлоо. Үүнийг олон арга хэлбэрээр шийдэх нь тодорхой. Өмчийн харилцааны тухай асуудал гарна. Газар чөлөөлөлтийг та бүхэн хэрхэн хийх вэ. Учир нь иргэний хүний өмч учир эмзэг асуудал. Үүнийг аль аль талдаа ашигтай байх тухай хэрхэн шийдэх вэ? Метрогоо хэзээ, хэрхэн байгуулах вэ. Төлөвлөгөөгөө танилцуулна уу. Төлбөртэй бүсийг хэрхэн тодорхойлох вэ. Яармагийн айлуудын асуудал. 4,5,6,7,8 гээд таван хорооны айлуудын асуудлыг хүндрүүлчихсэн. Яармаг дахь айлуудын дахин төлөвлөлтийн асуудалд та бүхэн хэрхэн ажиллаж байна. Түүний асултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: Дөрвөн жилийн циклээр бодлого боловсруулдаг замбараагүй төлөвлөлт, бодлогын алдаа энэ байдалд хүргэсэн. Х.Нямбаатар дарга сонгууль угтаж биш урт хугацааны бодлого гаргаж, орон сууцжуулах зүйл ярьж байгаа нь сайн байна. Энэ бол агаарын сэдэв биш. 2016 оноос хойш Х.Нямбаатар дарга бид нар СХД дээр ажилласан. Баянхошууны дэд төв бүрэн дэд бүтэц нь АХБ-ны төслөөр шийдэгдсэн. Дэд төвөө түшиглээд 5,6 га газар чөлөөлөгдөөд 100 орчим айл Буянт ухаа руу нүүсэн. Сэлбэ дэд төвийг дагаад орон сууцжуулах боломж бий. Өнөөдрийн байдлаар нийслэл хотыг орон сууцжуулах нь хамгийн зөв шийдэл. Газар чөлөөлөлтийн асуудал дээр их маргаан гардаг. Харин Баянхошуу дэд төвд энэ асуудал шийдэгдсэн. Тэгвэл энэ хуульд энэ талаар ямар бодлого гаргасан бэ? 12 мянган айлыг орон сууцжуулна гэж байна. Энэ ажлыг дэмжихээс өөр гарц байхгүй. Нийслэлчүүд бүгд орон сууцтай больё гэж байна. Мөн Хурдан цэг байгуулагдсан. Хотын дэвшил бол бүх салбарт байх ёстой, манай технологийн салбар үүн дээр анхаарч байна. хурдан цэгээс нийслэлд 75 мянган хүн үйлчилгээ авсан байна. Улаанбаатар Их дэлгүүрт байгаа Хурдан цэгийн нэг ширээнээс иргэд 4 мянган үйлчилгээ авчээ. Дүүрэг хорооны үйлчилгээг иргэдэд ойртуулж, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн том нэгжийн өөрчлөлтийг хийж Хурдан цэг дээр хамтарч ажиллая. Түүний асултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.