УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үнэндээ 2020 онд эрх баригчид олон зүйлийг амлаж гарч ирсэн. Утааг арилгана, түгжрэлийг бууруулахад дүүжин болон усан тээвэр ашиглана. Хувьцаа өгнө, авлига бууруулна гэх мэт... Гэтэл нэг мэдэхэд 8 жил өнгөрсөн. Бүх зүйл буруугаар эргэсэн. Долларын ханш 3 дахин, түгжрэл "0" зогсолт, утаанд төөрөхөөр болсон. Юмны үнэ тэнгэрт хадсан. Зээл нэг хүнд оногдох нь өссөн. Хавар болоод энэ их тогтоолоор ард түмэнд шилний цаанаас чихэр долоолгох юм байна. Өнөөдрийн эрх баригчид өнгөрсөн 8 жилийн хугацаанд бүх төрийн өмчийг төвлөрүүлэн татсан.Тэнд авлигал байна.40 ихнаядын асуудал яригдаж байна. "ЭТТ" компани байгуулагдсан цагаасаа хойш хэдэн их наядын орлого олсон бэ? Мөн хэдэн ихнаядын ашигтай ажилласан бэ? Жилийн дундаж ашиг хэд байдаг вэ? Үүнээс хувьцаанд хэдийг хуваарилсан бэ? Яагаад 2024 оны хавар иргэдэд хувьцааны ашиг өгөх асуудал яригдаж байгаа вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тавантолгой дэлхийн хэмжээний баялагтай. Их ч зовлон амссан. Өрмийн аваад хувийн компанид өгчихсөн. Та бүхэн мэдэж байгаа. Ухаахудаг, ЭнержиРесурсХХК-д. Энэ цагаас хойш Тавантолгой ХХК байгуулагдсан, үүнээс хойш захирлууд нь бүгд хулгайд холбогдсон. МАН, АН хоёулаа бие бие рүүгээ түлхээд хэрэггүй. Тухайлбал 2012-2016 онд АН,Шударга ёс эвсэл засгийн эрхийг барьж байх хугацаандаа хятадын компанид 100 жилээр ашиглуулах тогтоол орж ирж болиулж байсан түүхтэй. Ингээд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хүнд нөхцөлд шийдвэр гаргаад бас ашигтай ажиллаж байгаа талаар ярьж, иргэдэд өгөөж хүртээх талаар яриад сууж байна. Цаашдаа засаглалаа сайжруулаад чин сэтгэлээсээ ажиллах хүн хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Энэ байнгын хорооны тогтоолын ач холбогдол бол 09-Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцааг эзэмшүүлэх ийм л зүйлийг тод томруун тусгаж өгсөн ач холбогдолтой. Ихэнх гишүүд хувьцааны ногдол ашгийн талаар ярьж байна. Энэ ногдол ашгийг тараах асуудал тухайн компани төлөөлөн удирдах зөвлөл,тухайн компани өөрсдөө шийдээд явах асуудал. Хоёр дахь асуудал, ЭТТ компани ашигтай ажилласан.Цаашдаа ЭТТ компани үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Хөрөнгө, мөнгөний чадалтай байх ёстой.Тийм учраас ашигтай ажилласан мөнгөөрөө ЭТТ дээр үүссэн, өр авлагаа барагдуулах, мөн төрийн өмчит Шивээ-Овоо, Багануур дээр үүссэн өр авлагаа барагдуулах энэ ажил дээр чиглэл өгсөн тогтоол байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хувьцаа өгөх нь зөв. Гэхдээ яг иргэдийнхээ хувьцааг үнэ цэнтэй байлгах гэж байгаа бол энэ компанийг эхлээд хөл дээр нь босгох хэрэгтэй. Хэдхэн хүний хатгаасаар юм уу, сөрөг хүчний тайлбараар ч юм уу. Энэ бол бидний мөнгө харахаараа зүгээр л энд нэг мөнгө байна, үүнийг хуваагаад хэргэлчихье гэдэг байдлаар. Төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд ядаж нүүрсээ хагас боловсруулдаг болох хэрэгтэй. Хувийн компаниуд чадаж байхад төрийн компаниуд үүнийгээ хурдан хийх ёстой.Иргэдийн хувьцааг үнэ цэнтэй болгож, энэ компани дэлхийд өрсөлдөж, ядаж анхны алхмаа хийх нь зөв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ тогтоолын төсөлтэй холбоотой асуудал анхлан Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй холбоотой тогтоолын төсөл гарсан. Үүнтэй холбоотой орж ирж байна гэж ойлгож байгаа. Бүтэн нэг жил ярьсан. Тогтоолын төсөл дээр маш тодорхой бий.