УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн түүхээс сургамж авч, хариуцлагатай хандах ёстой. Бонд гаргана гэдэг өр гэсэн үг. Бодит байдал дээр мөнгө орж ирдэг,төсөл бэлэн үү? Өнгөрсөн хугацаан хувьд Чингэс бонд алдаа оноотой ч гэсэн ажил хийсэн. Аймгуудыг авто замаар холбох, экспортыг дэмжих зэрэг зорилготой явсан. Үүнээс хойших бонд өрийг өрөөр дарсан, ямар нэгэн ажил яваагүй. Нийслэлийн бонд ямар хэмжээтэй, хэдэн төгрөг, ямар төсөлд зарцуулагдах гэж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2024,01,16/-ны өдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Засгийн газар энэ бондод баталгаа гаргаж байгаа учраас Засгийн газрын өр нэмэгдэнэ. Зарчмын хувьд дэмжихээс өөр арга байхгүй. Гэхдээ энэ орж ирж байгаа хуулиуд сайн сайхан үгээр эхэлдэг, харамсалтай нь биелэлт байхгүй. Зорилго агуулга гоё юм яриад, гүйцэтгэл дээр алдаж байна. Хамгийн сүүлийн жишээ ногоон автобусны асуудал. Энэ мөнгө байхгүйдээ байна уу, менежмент буруу байна уу? Ард түмэн төрд итгэх итгэл алдарлаа. Бонд өөрөө шууд орлого биш өр. Энэ мөнгөнд хариуцлагагүй хандаж болохгүй. Бондон дээр яаж санхүүгийн судалгаатай ажиллах гэж байна. Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2024,01,16/-ны өдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нийслэл хотод хүн амын 60 гаруй хувь амьдарч, ДНБ-ий 60 гаруй хувь төвлөрч байна. Үүнийгээ дагаад олон асуудал бий.Аливаа хөгжлийг мөнгөөр шийднэ. Хотын дарга ажил аваад 3 сар болж, боломжийг шинэ нүдээр харж байгаа байх. Татвар аваад үр дүн гарахгүй байна, орлого нэмэх ямар ажил хийх гэж байна. Далд эдийн засгийг хэрхэн ил болгох вэ? Улсын өр, төрийн өрийг нэмэхээр ДНБ хэдэн хувь болох вэ? Хэдэн тооны, хэдэн төгрөгийн бонд гарах вэ? Авсан зээлийн ашиглалт ямар байх вэ?
УИХ-ын чуулганы /2024,01,16/-ны өдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Нийслэл Улаанбаатар хотыг түгжрэл, утаа болон бусад асуудлыг шийдэх энэ хуулийг хэлэлцэх нь зөв. Нийслэлийн асуудлыг бонд гаргаж шийдэх асуудал зөвхөн нийслэлийн асуудал биш, Монгол Улсын шийдэх асуудлын нэг мөн. Шийдлийг гаргах ёстой. Монгол Улсын Засаг Захиргаа нэгжийн тухай хуульд заасан эрх мэдлийн дагуу энэ ажлыг хийх хэрэгтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой санхүүгийн эх үүсвэр бий болгох асуудлыг тусгасан. Иймд эко ногоон байгууламж бий болгох зүйлийг дэмжиж байна. Гол нь өмнөх алдаагаа давтаж болохгүй. Ногоон автобусны асуудал байна гэхдээ хотын удирдлагууд үүнийг шийдээд явж буй сайн жишээ байна.