УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Үзэл баримтлалынх нь хүрээнд дэмжиж болж байна. Тэгэхдээ ийм зүйл дээр анхаармаар байна аа Нямбаатар дарга аа. Тэнд байгаа оршин суугчдын эрх ашгийн асуудлыг бид нар заавал бодолцож үзэх ёстой. Зохицуулалтын үр нөлөөг тандан судалсан байдал гэдэг дээр үндсэндээ одоо хэний ч эрх зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй гэсэн ийм л тайлбарууд баахан бичиж яг хэрэг дээрээ тэнд байгаа хүмүүсийн эрх ашиг том жижиг ямар нэгэн байдлаар хөндөгдөнө өө үүнийг бид нар цаашдаа хэлэлцэх явцдаа заавал авч хэлэлцэх хэрэгтэй. Хуульдаа биш юм гэхэд одоо би жишээ нь санал болгох гээд байна. Тогтоол дотор тэнд байгаа хүмүүсийн асуудлыг эрх ашгийг нийцсэн ямар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй вэ гэдгийг ядаж дагаж гарч байгаа тогтоолд наад зах нь суулгах ёстой би зүгээр ийм санал хүртэл 2, 3 газар хэлж байсан. Жишээ Төв аймгийн Сэргэлэн сум, Алтанбулаг сумын тэр газрыг нь авснаас болоод эрх ашиг нь тодорхой хэмжээгээр хөндөгдөж байгаа улсууд эсхүл тэр 2 сумын иргэд. Хэрэв өөрснөө хүсвэл шууд тэр сумын биш хотын иргэний харьяалалтай байдаг тэр хэмжээгээрээ бүтээн байгуулалтын ажил, хотын үзүүлж чаддаг үйлчилгээнд илүү хамрагддаг. Тэгэхдээ тэр хавьдаа амьдраад байх нөхцөл бололцоотой ийм зүйлийг хүртэл бодолцох хэрэгтэй. Тэгэхгүйгээр энэ бол нэлээд их тийм асуудал болоод байдаг юм шүү гэдгийг би хэлье. Энийг тэгэхээр тогтоол дээр оруулах шаардлагатай үүн дээр анхаараарай гэж хэлэх байна аа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Энэ хуулийг дэмжиж байна өнөөдрийн бий болсон бүх асуудлыг шийдэхэд нэлээн том хувь нэмэртэй засаглалын том цогц реформ гэж харж байгаа. Дархан, Зуунмод хот улсын чанартай хот болж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Мандал хот, Хөтөл хот гээд орон нутгийн чанартай 3 хот болж байна. Иргэд нь орон нутгийн чанартай хотынхоо даргыг өөрсдөө сонгоод ингээд явах нь зөв гэж бодож байна. Энэ хууль дээр тосгодын асуудал дээр ялт ч үгүй надад хэлэх зүйл, асуух асуулт байна. Сэлэнгэ аймаг бол хамгийн олон тосгонтой 6 тосгонтой. Үүний дараа Хэнтий аймаг 5 тосгонтой байдаг тосгод маань зарим аймгийн сумдаас олон хүн амтай сумынхаа төвөөс алслагдсан тосгод олон байдаг 80км 100 хэдэн километрийн зайд замгүй, багийн статустай байдаг болохоо төрийн үйлчилгээгээ заавал сумын төв дээр очиж шийдүүлдэг тэгэхээр энэ үнэхээр хүнд суртал үүсгэдэг. Энэ хууль дээр би бас нэлээн хэлэлцүүлгүүд явсан учир тосгоны захирагч нар маш их зовлон жаргалаа та бүхэнд хэлэлцүүлгийн шатанд хэлсэн гэж байна лээ. Тэгтэл тэр зовлон жаргалтай холбоотой нэг ч асуудлыг энэ дээр тусгаагүй байна аа. Энэ хуулийг харахаар 8 чиг үүрэг яг л нөгөө багийн Засаг даргын чиг үүргүүд энэ дээр байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тосгодоо бид нар сумын статустай болгоод иргэдэд үйлчилгээг нь ойртуулмаар байна аа энэ дээр анхаарч өгөөч ээ гэж хүсмээр байна. Нямбаатар дарга аа. Түүний асуултад Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Монгол Улсын Үндсэн хуульд нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, аймаг нь сумд, сум нь багт хуваагдана гэсэн засаг захиргааны нэгжийн хуваарилалт байгаа. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бол энэ 57.2т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Тэрийг Засгийн газар өргөн барьснаар УИХ шийдвэрлэнэ л гэж байгаа л даа. Түүнээс дүүргийг хот болгон хороог тосгон болгон гэдэг юм бол байхгүй. Тэгэхээр энэ маань цаашдаа хэлэлцэгдээд явахаараа үндсэн хууль зөрчсөн асуудал болоод Цэц дээр оччих вий гэсэн ийм болгоомжлол байна. Тэгээд батлагдахгүй ингээд зогсоод дүүргээ хот болгочихсон чинь нийслэл нь дүүрэг, дүүрэг нь хороонд хуваагдана гэдэг нэгж чинь алга болсон гээд ингээд Үндсэн хууль зөрчсөн зөрчил рүү явчих вий гэдэг нь санаа зовж байгаа юм. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулаач. 2 дахь нь хүн ам нь нэмэгдэж байгаа бол нэгж нь ч нэмэгдэх ёстой нэгж нь нэмэгдэж байгаа бол төсөв нэмэгдэх ёстой, төсөв нь нэмэгдэж байгаа бол тосгоны статус хотын статус руу одоо явж болно оо гэсэн юм ярьж байна шүү дээ тэ. Тэгтэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0,3% дээр байж байгаа. Хүн амынх нь 50%-аар нь суучихсан байж байгаа. Үйлдвэрлэл үйлчилгээнийх нь 85%, их дээд сургуулийн нь 91%, хагас сая машинтай агаарын бохирдол, түгжрэл, усны бохирдол, хөрсний бохирдол гэх мэт их олон асуудал байна л дээ. Тэгэхээр нөгөөдүүлээ томруулаад хот болгочихоор энэ асуудал шийдэгдэнэ ээ гэж би харахгүй байгаа. Улаанбаатар хотыг задлах бодлого явуулж байж, хөдөөг дэмжсэн бодлогоо дэмжиж байж зах хязгаараа эзэнтэй байлгаж байж л Монгол Улс бүрэн бүтэн байна гэж харж байна түүнээс төсвийг нь нэмээд л нэгжийг нь нэмээд л нэрийг нь өөрчлөөд л ингээд л томруулаад байхаар энэ асуудал шийдчихнэ гэж бодохгүй байна л даа.Жишээлбэл хуулийн төсөл дээр яаж шийдэх гэж байгаа юм. Одоо ингэж хийгдсэнээрээ Улаанбаатар хот задрах бодлого явагдаад тэгээд цаашид дагуул хотууддаа очих гэсэн баталгаа нь юу вэ? Одоо дагалдаж орж ирж байгаа 34 хуулиа харах юм бол бүгд л төвлөрүүлэх бодлого байгаа. Төв рүүгээ татан төвлөрүүлэх, нийслэл рүү татан төвлөрүүлэх тэгээд тэндээсээ зарах тэгэхээр бүс нутгийн хөгжлийн асуудал зах хязгаарыг эзэнтэй байлгах асуудал. Монголчууд тарж байж газар нутгаа бүрэн бүтэн байлгах асуудал юу болж байна. Энэ 0,3%. Дээрээ л Богд уулынхаа урд хойно гараад л эсвэл Чингэлтэй уулынхаа урд, хойно нь гараад л, эсвэл Налайх Багахангай руугаа гээд өргөжихөөр л энэ бүх асуудал шийдэгдчихнэ гэвэл бас өрөөсгөл болох гээд байна л даа. Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. Түүний асуултад НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг концепцын хувьд дэмжиж байна. Нийслэл Улаанбаатарын хувьд ер нь Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх улсын хөгжлийг нэмэгдүүлэхэд хотын асуудлыг бол үнэхээр яаралтай шийдэх шаардлагатай. Энэ хуулийн төсөлд бол олон нийтийн улс төрийн оролцоо тэр дотроо орон нутгийн удирдлагын иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаа тодорхой заалтууд орж байгаа нь сайшаалтай байна. Тухайлбал төслийн 52 дугаар зүйлд хотын гэдэг юм уу тухайн тосгоны иргэдийн тодорхой асуудлаар иргэдийн санал хураалт явуулах эрх зүйн хэм хэмжээг бол оруулсан байна л даа. Хүн амынхаа тооноос хамаараад тодорхой иргэдийн гарын үсэг бүхий асуудлаар санал хураалт явуулах юм байна аа. Тэгэхээр энэ хотын гэдэг юм уу тухайн тосгоны иргэдийн энэ санал асуулгын үр дүн яг эрх зүйн ямар үр дүнтэй байх вэ? Жишээлбэл тодорхой асуудлаар тухайн санал асуулгыг олонхоор шийд гарлаа энэ маань эцсийн шийдвэр байх юм уу эсвэл одоо хотын зөвлөл юм уу эсвэл хотын захирагч нь тухайн иргэдийн санал асуулгын дүнг дахин хэлэлцэж үзэх үү гэдгийг тодруулах шаардлагатай байна. Ер нь бол нутгийн удирдлага дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлж аливаа асуудлаар иргэдийн саналыг авч байгаа нь асар тийм чухал зүйл байгаа. 2 дахь асуулт нь хотууд бол ер нь эдэлбэр газартай байна гэж байгаа юм нийслэл Улаанбаатарын хувьд маш чухал асуудал байгаа нийслэлээс сонгогдсон гишүүд бидний хувьд жишээлбэл тодорхой бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийе гэхэд нийтийн эзэмшлийн газар олддоггүй ээ тэгэхээр Улаанбаатар хотын хувьд эдэлбэр газрын хэмжээг хэр нэмэгдүүлэх боломжтой байгаа вэ? үүнийг хуулийн төслөөр гэдэг юм уу? ер нь ямар эрх зүйн боломж гаргаж өгч байгаа вэ? За дээр нь дахиад тодорхой хот болж байгаа орон нутгийн чанартай, улсын чанартай юм уу хотуудын хувьд жишээлбэл өөр аймгийн гэдэг юм уу, өөр аймгийн сумын нутаг дээр байгаа хотууд, жишээлбэл Эрдэнэт хотын энэ Дархан ч гэдэг юм уу эдгээрийн газар нутаг эдэлбэр газрын хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Тухайлбал тухайн сум гэдэг юм уу, тухайн аймагтай нь зөвшилцөх юм уу эсвэл шаардлагатай тохиолдолд тухайн сумыг татан буулгаад тэр хотын эдэлбэр газар руу оруулах уу? энэ тал дээр ямар зохицуулалт байна вэ? Тухайн хот тосгоны иргэдийн санал асуулгаар гарсан энэ шийдвэрүүд эцсийн байх уу өөрөөр хэлбэл санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь тухайн асуудал шийдсэн тохиолдолд энэ шийдвэр эцсийн байх уу гэдэг дээр л хариулт авмаар байна. Түүний асуултад НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Сарангэрэл: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор манай Их хурлын гишүүд дор бүрнээ санаа оноогоо илэрхийлж байна. Энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс бий. Тухайлбал Тогтохсүрэн дарга бол дотоод эрх зүйн байдал орон нутгийн засаг захиргааны нэгжийн чиглэлээр олон жил ажилласан би ажлын хэсгийн түвшинд хэлэлцүүлгийн түвшинд бол засаж залруулаад дундын хувилбар гаргаад оновчтой шийдэл гаргах боломжтой гэж ингэж бодож байгаа юм. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Дэмжиж байгаа үндэслэлүүдээ би түрүүн нэлээн сайн хэлсэн. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд жаргалтай биш зовлонтой байна. Зундаа үерт автана, өвөлдөө утаанд 4 улирал түгжрэлтэй, агаарын бохирдол, хөрсний бохирдол ААН-үүд нь хөгжиж чаддаггүй, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй яагаад гэвэл тог цахилгаан нь хүрдэггүй дулаан нь хүрэлцдэггүй дарамт ихтэй их зовлонтой байдлууд байгаад байгаа юм аа энэ асуудлуудыг шийдэх энэ боломжийг энэ хуулийн төслөөр бүрдүүлж өгч байгаа учраас би энэ хуулийн төслийг 1 дүгээрт дэмжээд байна. 2 дугаарт иргэд маань маш олон жил ярьж байгаа. Бид өөрсдийнхөө Засаг даргыг өөрсдөө сонгоё. Нам битгий оролцооч ээ нам битгий хүнээ бидэнд шахаад, тулгаад бай гэж олон жил ярьсан. Энэ хуулийн төслөөр сумын иргэд, дүүргийн иргэд хорооны Засаг дарга байх юм уу. Би тэрийг сайн мэдэхгүй байна даргаа өөрсдөө сонгох боломж нь бүрдэж байгаа юм байна лээ олон жилийн дараа иргэд маань өөрийнхөө итгэсэн тэдний төлөө ажиллах тэр хүнээрээ удирдуулах энэ боломжийг энэ хуулийн төслүүд бүрдүүлэх юм байна. 3 дугаарт хэлэх гэж байгаа зүйл. Бид нар ер нь иргэдээ хотоос гаргах гэж төвлөрлийг сааруулах гэж их үзлээ дээ байшин барилга өгнө, цалин мөнгийг нь нэмнэ, татвараас чөлөөлнө гээд хотын иргэд явахгүй байна. Хэн ч гэсэн төв суурин газар амьдрахыг хүснэ тэгвэл энэ удаа иргэдээ яв гэх биш дарга нар, төр захиргааны байгууллагууд өөрсдөө явахаар шийдсэн байна. Энэ бас олон жилийн дараа гаргаж байгаа бол шийдэл шүү үйлчилгээ нь цахим болох юм байна. Аль болох хүнээс хамаарал багатай, хүнд суртал, авлига, хээл хахуулиас ангид байх ингэж төрийн үйлчилгээг авах боломжууд нь бүрдэх юм билээ. Энэ мэтчилэн олон жилийн турш иргэдийн хүсэн хүлээсэн тэр боломжуудыг бүрдүүлж өгч байгаа хуулийн төсөл орж ирж байгаа юм байна аа. Мэдээж энэ хуулийн төслийг төгс төгөлдөр болчихсон үүгээр бүх зүйл сайн сайхан болно бүх зүйл шийдэгдэнэ гэж үзэхгүй. Тэгэхдээ одоогийн байгаа байдлаар бид явах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл сонгууль дөхөөд ирэхээр зэрэг л түгжрэл бууруулна утааг 2 дахин бууруулна ажлын байр бий болгоно дэд бүтцийг хөгжүүлнэ одоо энэ амлалтад хэн итгэх юм бэ? Ерөөсөө хийгдэхгүй байгаа тухайлбал 5 дугаар цахилгаан станц барина аа эрчим хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлнэ ээ л гээд л яриад л байна байхгүй. Тэгвэл бид нар энэ төвлөрлөөс арай тодорхой одоо чиглэл рүү явснаараа дэд бүтцээ тухайн тухайн нэгждээ бий болгох боломж бүрдэх юм байна лээ. Нэг том станцыг хүлээхгүйгээр дагуул хот маань, улсын чанартай хотууд маань, орон нутгийн чанартай хотууд маань өөрсдөө шийдлээ гаргаад дэд бүтцээ хөгжүүлээд ААН-үүдээ дэмжээд явах бас боломж нь бүрдэнэ энэ мэтчилэн өнөөдөр энэ иргэдэд ээлтэй олон нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх анхны хуулийн төсөл орж ирж байгаа учраас дэмжээд байгаа юм. Энэ чигээрээ явах юм бол Улаанбаатар хот маань өнөөдөр одоо хүн амьдрах ямар ч боломжгүй. Иргэдээ бухимдуулсан эцсийн эцэст юунд ч хүрч мэдэхээр ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотын иргэд биш Улаанбаатарт ирж байгаа орон нутгийн иргэд, гадаадын нийслэл хотод хөл тавьж байгаа хүн болгон мэдэж байгаа. Гадаадын иргэд ярьдаг юм байна лээ шүү дээ. Манайх түгжрэлтэй л дээ тэгэхдээ арай ч Улаанбаатар шиг биш ээ. Монголын түгжрэлд бол үнэхээр гайхалтай юм байна ямар сайндаа л машиндаа хол хийж байсан тохиолдол гараа биз дээ энэ нөхцөл байдлыг бид нар ер нь засах юм уу засахгүй юм уу гэдэг л асуудал шүү дээ. Ямар нэгэн шийдвэр гаргахаас өөр аргагүй болчихсон шүү дээ өнөөдөр бодит байдлаа мэдэж байж ямар нэгэн шалтгаан гаргаад энэ хуулиа дэмжихгүй байх боломж өнөөдөр байхгүй. Засаж залруулах зүйл бий энийг бол би ойлгож байгаа.Тэгэхдээ тэр боломж нь өөрөө хэлэлцүүлэх 2 удаагийн хэлэлцүүлэг байна, ажлын хэсэг байгуулагдана өөр өөрийн байр суурьтай байгаа гишүүд маань ороод ажиллах бүрэн бололцоотой. Тийм болохоор өнөөдөр хуулийн төслөө дэмжээд ажлын хэсэг хэлэлцүүлгийн түвшинд асуудлуудаа жигдлээд явъя гэсэн саналтай байна.