УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.16/ нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "Ахмадын асрамжийн төвүүд байдаг. Дэлхийд хувийн хөрөнгө оруулалттай, өдрийн болон амьдраад нийгмийн харрилцаанд орох, эмчилгээ сувилгаа хийлгэх боломжтой ийм хувийн сектор байдаг. Энэ чиглэлд хуульд зохицуулалт орсон уу? Ахмадын гэрээгээр хөдөлмөр эрхлэх тухай зохицуулалт оруулж байгаад баяртай байна. Хажуугаар нь аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн үнэлэмж зэргийг бүрэн оруулсан уу? Тэтгэврийг өвлөгддөг болгож түүхэн өөрчлөлт хийсэн. Дундаж наслалттай холбоотой тэтгэврээ удаан хугацаанд авч чаддаггүй. 20% нь л өвлөгдөж байна. Үлдсэн хэсгийг нь ямар нэг санд хуримтлуулах, шилжүүлэх боломжтой юу?"
УИХ-ын чуулганы 2024,05,16-ны өдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийн санаачлагчийн нэг. Ахмад настны хуулийг халамжийн хууль гэж ойлгож болохгүй. Ахмад настанд төр нь өөрөө үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь халамж огт биш. Амьдралаа улс орныхоо хөгжлийн төлөө зориулж сар бүр хариуцлагатайгаар татвараа төлж, хөдөлмөрийн чадвараа алдсан үедээ төрөөсөө өрөө авч байна гэсэн үг. Төр ахмадууддаа хандах хандлагаа өөрчлөхгүй бол халамжийн тогтолцоо яваад байна гэсэн хандлагаар хандаж болохгүй. Иймд анх тэтгэврийн хуулийг хэлэлцэж байхад сар бүр төлж буй шимтгэлийнхээ үр шимийг тэтгэвэрт гарахдаа хүртэж буй тогтолцоо бол халамж биш энэ бол хөдөлмөрлөснийхээ үр шимийг дараа нь хүртэж буй хэлбэр юм. Ахмад настны тухай хуульд төрөөс үзүүлж буй үйлчилгээгээ тусгайлан зааж оруулж өгсөн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Энэ хууль орж ирж байгаад баяртай байна. Чуулганы бүрэн эрхийн хугацаандаа амжаад хуулиа уг нь баталчихдаг бол тун таатай яа. 2022 онд УИХ-ын нийгэм болон байнгын хорооноос үүрэг өгсний дагуу Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж хөдөө орон нутгаар ажиллаж А.Идэрбат гишүүний хэлээд байгаачлан орон нутаг ахмад настандаа чиглэсэн үйл ажиллагаа болон сангийн үйл ажиллагаа хэрхэн ямар зохион байгуулалттай байна өнөөдөр төрөөс үзүүлж байгаа халамж асрамжийн үйл ажиллагаа болоод хуулийн хэрэгжилт ямар байгааг бас бид нар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхантай явж танилцсан байгаа. Хуулийн хэрэгжилт хангалттай бус ахмадууд маань төрөөсөө нөгөө л харсан горьдсон үйлчилгээтэй хэвээрээ байсан. Тэгэхлээр энэ бүхэн дээр бас тодорхой хэмжээний үүрэг чиглэлийг Засгийн газарт өгөх Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг бас УИХ-д одоо Засгийн газарт чиглэл болгох ийм тогтоолын төслийг байнгын хорооноос баталсан. Энэ хууль орж ирж байгаатай холбогдуулан мэдээж ажлынхаа үр дүнг харахын тулд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих боломж байдаг бол Анужин дарга аа бас бидэнд ийм боломжийг нээж өгөөч ээ явсан газар нутагтаа бидний хэрэгжүүлсэн гэдэг юм уу хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авсан энэ ажил хэрхэн ямар биелэлттэй байгаа юм бэ гэдгийг шалгах тэр боломж байгаа болов уу гэдэг дээр бас санал тавиад албан ёсоор танд санал хүргүүлье ээ. Үнэхээр энэ хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байх үед ахмадууд маань төрөөс одоо чанартай насжилтыг шаардсан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тэр боломжийг шаардсан, үр хүүхдүүдийг хүчирхийлэл дунд гэдэг юм уу? тэтгэврээ буухаар тэдэндээ өгчихдөг бус өөрсдөдөө зарцуулах сайн дурын даатгал байдаг бол бид нар даатгуулах байсан юм аа. Өөрөө өөрсдөдөө зарцуулах мөнгөтэй болох байсан юм аа гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ ажлыг хүрээнд нийгмийн бодлогын байнгын хороо ч гэсэн Японы сайн туршлагыг судлах хэлэлцүүлэг хийж байсан. Тэнд асрамжийн даатгал гэдэг зүйл байсан. Яг энэ хууль дээр ахмадын хууль дээр даатгалын энэ асуудлыг бид нар тодорхой хэмжээнд санал болгох юм уу орлуулах үйлчилгээ ямар боломж байгаа юм бэ гэдгийг бас харах зайлшгүй шаардлага байгаа байх аа гэж би бодож байна Энхболд дарга аа УИХ дээр ахмад настны тухай ахмадын хууль эрх зүйг сайжруулах лобби бүлэг байгуулахад нэн түрүүн гараа өргөөд уг нь орсон байгаа энэ ажилдаа тодорхой хэмжээний саналуудаа өгөөд хуулийн ажлын хэсэгт ороод ажиллая аа гэдэг саналаа бас тавья гэж бодож байна. Чанартай насжилт гэдэг дээр бид маш сайн анхаарах ёстой. 2023 оны 11 сард 46 ортой эмнэлгийн үйл ажиллагаа явуулах барилгыг хүлээлгэн өгнө өө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл Геронтологийн үндэсний төв маань шинэ байр руу нүүж очоогүй Хишигжаргал захирал маань байнгын холбоостой л байгаад байгаа юм тэгэхлээр төрөөс ахмад настанд үзүүлэх асрамжийн үйл ажиллагаагаа бид нар яг яаж явуулах юм. Гэрээ үйлчилгээ авах тэр боломжийг нь яаж өгөх юм. Магадгүй түрүүний Чинбүрэн гишүүний хэлсэнчлэн бид бүгдээрээ ахмадууд болох энэ цаг мөчид тэр шилжилтийн үеийн сэтгэл зүйг бэлтгэх тэр боловсролыг олгох тэр геронтологийн ахмад настны шинжлэх ухааныг судлах тэр судалгааны байгууллагыг нь бий болгох тэр боломжийг бид нар ахмад настны тухай хуульд оруулж өгөх зөв болов уу гэж бодож байна. Ахмадуудынхаа тэр хүслийг зөвхөн нэг асрамжийн газраар үйл ажиллагаа явуулах бус өдөр өнжүүлэх хэлбэрээр өгөөд ажиллаж явуулах, гэрийн асаргааг нэмэгдүүлэх, сайн дурын асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгууллагуудаа хэрхэн яаж дэмжих юм улсын хэмжээнд байдаг асрамжийн магадлан итгэмжлэгдсэн хэдхэн байгууллагууддаа нөгөө л хороо хэсгээрээ явдаг нэг хэдэн ахмадуудаа хамруулчихдаг тэгш хүртээмжтэй байх гэртээ байгаа тэр ахмадуудад хүргэх ахмадаа асрахгүй байгаа гэр бүлд ч гэдэг юм уу тодорхой хэмжээний үүрэг хариуцлагыг нь хүлээлгэдэг байх тэр зарчмыг бас энэ хуульдаа тусгаж өгөх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн П.Анужин хариуллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Маш чухал хууль орж ирж байна үүнийг бид нар хэлэлцэж батлах нь зүйтэй. Бидний сайн сайхны төлөө зүтгэж явсан ахмадууд өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авч байгаа дээрээс нь сая илтгэлд гарч байна хүчирхийлэлд маш их өртдөг юм байна ялангуяа эдийн засгийн хүчирхийлэл 40% гэж байна шүү дээ энэ чинь аймшигтай тоо шүү дээ сая 1 судалгаа гарсан байсан. Манай ахмадуудын бараг 21, 22 орчим хувь нь сэтгэл гутралын эмгэгтэй болсон гэж энд их олон учир шалтгаан байдаг байх л даа. Энд бол тэр ар гэр үр хүүхдүүдийнх нь асуудал гээд янз бүрийн л юмнууд нөлөөлдөг байх нийгмийн халамж үйлчилгээтэй ч холбоотой янз бүрийн зүйлээс болж гутралууд үүсдэг байх гэж бодож байна. Тийм учраас энэ сэтгэл гутралын талаар танай яаман дээр судалгаанууд байна уу? ЭМЯ дээр судалгаанууд байна уу, энд хариулаач. Эмч нар, дээд сургуулийн багш нар хүнд мэдлэг өгдөг, хүнийг авардаг тэр насан дараа тэтгэвэрт нь хөөгөөд гаргачихдаг ялангуяа эмч нарын хувьд бол насаараа мэс засал хийсэн эмч нар, насаараа оюутнууд хичээл заасан багш нар яг тийм шиг алт шиг цаг дээрээ тэтгэвэрт гаргачхаж байгаа юм л даа энэ их харамсалтай байна. Дэлхийд бол ахмад улсууд засаглаж байна шүү дээ. Америкийн Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа энэ 2 хүнийг та нар насыг нь мэдэж байгаа шүү дээ, мэдлэг гэдэг чинь туршлага мэдлэг гэдэг чинь сонголт хийх чадвар гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн их туршлагатай сонголт хийх чадвартай хүмүүс энэ ахмадууд байгаа шүү дээ. Тийм учраас энэ ахмадын хөгжлийг дэмжих бол маш чухал бэлэн туршлагууд байна шүү дээ. Тухайлбал бид нарын маш их очдог Солонгос улс чинь таксины жолооч нар нь тэр чигээрээ ахмад хүмүүс байж байгаа шүү дээ. Европын орнууд чинь энэ харуул хамгаалалтын үүргийг чинь одоо ахмадууд гүйцэтгэж байна шүү дээ. Азийн зарим орнууд энэ гудамж хөдөлгөөний тэр хүүхдүүдийг гудамж нэвтрүүлэх энэ одоо ажлыг чинь ахмадууд хийж байгаа шүү дээ. Үүнийг зохицуулах ямар бодлого байна вэ? хууль яах вэ орж ирж байна. Яам ямар бодлоготой байна вэ? Хоёрдугаарт нь ахмадын хөгжлийн төв гээд Дархан-Уул аймагт бид нар хийсэн энэ бол Монгол Улсад үлгэр жишээ ажиллаж байгаа ахмадууд тэнд ирж чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа эмнэлгийн урд талын үйлчилгээг үзүүлж байгаа үүнийг аймгуудад одоо хиймээр байгаа Азийн хөгжлийн банкны зээлээр тэр хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг бас Дархан-Уул аймагт нээсэн ажил нь сайн явж байгаа энийг бас ингээд цаашдаа үргэлжлүүлмээр байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд дотор чинь ахмадууд их байдаг юм. Тийм учраас энэ чиглэлээр та нар ямар бодлого байна аа. Товч хэлээч Түүний асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны халамжийн газрын дарга Ундрал, шинжээч Отгонбилэг нар хариуллаа.