УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуууллаа. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд байр суурь илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Түр хороо байгуулаад олон нийтийн сонсгол хийгээд л, тогтоол гаргаад л, тэр тогтоолынхоо хэрэгжилтийг сонсож чаддаггүй Их хурал болчхоод байна. Нэг ёсондоо Их хурлын өөрийнх нь чадамж энэ Засгийн газарт өгч байгаа тогтоол шийдвэрүүд, үүрэг даалгаврын биелэлтийг сонсож чаддаггүй ийм байдал үүсэж байгаа учраас даргын зөвлөл дээрээ нэг онцгой анхаараач ээ. Ялангуяа өнгөрсөн хавар хийсэн эмийн сонсголтой холбоотой хоёр ч тогтоол гарсан. Тэгтэл энэ хоёр тогтоолын асуудлыг энэ намрын чуулганд багтааж Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулах гэтэл нэг ч танилцуулаагүй. Нэхээд байхад л байхгүй бүлгийн даргаар дамжуулаад хүртэл асуулгасан. Ерөөсөө хариу байхгүй таг чиг. Ингэхлээр чинь энэ Их хурлын гаргаж байгаа шийдвэр тогтоолууд өөрөө үнэ цэнгүй байна. Эмийн сонсгол дээр болсон явдлы гхэлье. Авлигатай тэмцэх газарт яллагдагчаар татагдаж байсан хүнийг ЭМД-ын Ерөнхий газрын даргаар томилж байна. Ийм байж болох юм уу? Их Хурлын дарга аа! Эрүүл мэндийн сайд хаана байна? Ийм байдлаар энэ улсуудыг томилж. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх биш хоцроож байна. Нэг ёсондоо энэ чинь улс төрийн албан тушаал хашдаг эрхтэн мэдэлтнүүдийн сэлгээд суудаг талбар болчхоод байгаа. Эрүүл мэндийн салбараар ингэж тоглож болохгүй ээ. Мөнгөний авдрыг нь сахиад суух хүнийг нь ингээд тавьж байна гэдэг чинь ямар учиртай юм бэ? Үүн дээр хариулт авмаар байгаа юм. Иймэрхүү байдлууд гарч байгаа нь Их Хурлын өөрийнх нь аллегитив чанарыг алдагдуулж байна. 2022 онд Г.Тэмүүлэн гишүүн бид хэдийн санаачлаад баталсан Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталсан. Тэгтэл нэг ч асуудлаа ярьж шийдээгүй 2025 онд удмын сангийн дэвтэр хөтлөх чинь хаана байгаа юм бэ? гэх мэтчилэнгээр төрийн үйл ажиллагаа өөрөө алдагдаад хариуцлага тооцдоггүй энэ байдал чинь ард иргэдийн бухимдаад байгаа зөв шүү дээ. Ийм байдалтай бид байж болохгүй ээ. Тийм учраас энэ хаврын чуулганаар та бүхэн үүнийг онцгой анхаарч өгөөч ээ. Энэ олон тогтоолуудынхаа хэрэгжилтийг бид шаардъя, нэхье ээ. Утааны нийтийн сонсголыг 2 сарын 3-4-нд хийнэ. Та нар сонсгол хийгээд үр дүн юу гараад байгаа юм бэ л гээд асуугаад. Бид мундаг тогтоолууд гаргаж байна. Үнэхээр амьдралд хэрэг болохоор тэгээд тэрнийхээ хэрэгжилтийг сонсож чаддаггүй ийм Их хурлын гишүүд байж болохуу? Ийм Их хурал байж болох уу дарга аа!! Үүнийг онцгой анхаарч өгөөрэй.
УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 1992 оноос хойш Ерөнхийлөгч төсвийн хууль дээр 9 удаа хориг тавьсан, 6 нь бүхлээр нь хориг тавьж байсан юм билээ.2005 онд хориг хүлээж авсан нэг тохиолдол бий. Энэ удаа хориг хүлээж авч магадгүй. Ийм тохиолдолд төсөв хэлэлцэхдээ ердийн хуулийн жишгээр явж болохгүй.Энэ дэгийг яаралтай хийхгүй бол орон нутагт төсөв гаргахаар хүлээж байна. Цаашдаа төсвийн хоригийг хүлээв авч өөрчлөгдөхдөө 76,126 сангийн сайд битгий амилаасай гэж хүсэж байна. Мөн эрүүл мэнд, боловсролын салбараас төсөв хасаж болохгүй. Урсгал зардлын төсвөөс хасах хэрэгтэй. Задаргааг нь сайн тайлбарлах хэрэгтэй. 2025 оны төсвийг батлахад эсэргүүцсэн хоёр гишүүний нэг нь би. УИХ өөрөө хориг тавих үндэслэл бүрдүүлсэн. Ажлын хэсэг ажиллаагүй. Энэ тогтоол хууль дээдлэх ёс буюу Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж хэлсэн байна. Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээх ёстой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.
УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төсөв хэлэлцэх үед яагаад ард түмнээс санал аваагүй юм бэ гэж асууж байсан. Өнөөдөр асуудал үүсээд байна, одоо материал дээр байгаа зүйлийг ярих ёстой. Эхний хэлэлцүүлэг дээр цахилгаан дулаан ярьж байсан. 1 ихнаяд 907 тэрбум төгрөгийн алдагдалтай төсвийн тэнцэл орж ирж байгаа.Энэ бол нэргүй татвар гэсэн үг. Төсвийн санхүүжилтийн алдагдалд дотоод, гадаадын үнэт цаас гаргана гэжээ. Үүнийг ард түмэнд тайлбарлаж өгнө үү. Ямар хүүтэй байх вэ. Гадаадын төслийн дээд хэмжээг 2 ихнаяд 9 сая төгрөг хүртэл гэжээ. Дээр нь өрийн үндсэн төлбөрийн хэмжээг мөн тусгажээ. Үүнийг мэргэжлийн газраас зөвлөмж авсан уу. Нэг ч иргэд, аж ахуй нэгжүүдээс энэ асуудал дээр санал асуусан уу. Татвар төлөгчдөөс санал асуусан уу. Түүний асуултад УИХ-ын гишүүн ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар : "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр эрчим хүчний өртгийг цахилгаан 64%, дулааныг 28% өсгөнө гэж байгаа. Энэ зөвхөн салбарын сайдын асуудал биш. Энэ асуудал дээр эрх баригчид болон гишүүд бүгд анхаарал хандуулаарай. Төрийн үндсэн зарчим бол, аливаа төрийн шийдвэр гаргахаасаа өмнө тухайн шийдвэрт өртөх магадлалтай, эрх ашиг нь зөрчигдөх магадлалтай, даах эсэх нь маргаантай байгаа сегмент, сектерүүдтэй заавал зөвлөлдөх, асуумж авдаг төрийн зарчим байна. Ард иргэд цахилгаан, дулааны нэмэгдлийг даах юм уу. Ард иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжийг олгосны дараагаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Үнэ нэмэх тухай асуудлыг эсэргүүцэж байгаа хэрэг биш, үе шаттайгаар нэмэгдүүлэх боломж байгаа юу? Хамгийн гол нь эдийн засгийн, амьжиргааны, техникийн асуудлыг улстөржсөн маягаар шийдээд байна. Энэ шийдвэр чинь биелэх үү. Мөнгө хүүлэгчдийн диваажин болчихсон байна шүү дээ. Түүний асуултад, Х.Ганхуяг нарын гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: УИХ-ыг хариуцлагатай байлгаж, хариуцлагатай удирдаж хуралдах шаардлагатай байна. Өчигдөр үндсэн асуудал нэг удаа унаад, араас нь горимын санал төхөөрөмжөөр шалтаглаад хоёр удаа оруулаад унагаад сүүлд нь маргааш санал хураая гэж тарсан. УИХ-ын дарга маргааш санал хураая гэж алх цохьсан. үүнийг би баталгаажуулж байгаа гэж ойлгож байна.Засгийн газрын саналын эсрэг сайд нь зогсож байгаа бол үүнийгээ ярилцаад шийддэг бол. Парламентын гишүүд санал өгөхдөө дэлгэцэн дээр байгаа сонголтоо ашиглаж татгалзсан санал өгч болох уу. Бүх юман дээр төхөөрөмжид буруу өгөөд байгаа. Гурван төгөлдөршил гэх мэт сүртнй нэр өгөөд байгаа уг нь энэ ажлаас шинэчлэл эхэлнэ. Хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой зарчимгүй асуудал орж ирсэн бол үүнийг парламентад нь үлдээ.