УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үг хэллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-2027 оны төсвийн төсөөлөл мөн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 27, 28 оны төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаж орж ирсэн. Үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг нь дэмжиж байгаа. Бид сүүлийн он жилүүдэд улс орныхоо эдийн засгийг нэг салбар дээр бараг тухайлсан нэг эрдэс дээр хэт их дулдуйдаж явсан нь энэ. Дэлхийн улс орнууд өөрийнхөө улс төрийн нөлөөлөл эдийн засгийн чадамжаа хадгалах зорилготой. Дотоодынхоо зах зээлийг хамгаалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлийн хэрэглээг нэлээдгүй хэсгийг нь хангах гэсэн энэ их том өрсөлдөөний гол шалтгаан болж гарч ирж байгаа. Тарифын хязгаарлалтын асуудал Монгол Улсад сүүдрээ өгч гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд, эрдсийн үнэ дэлхийн зах зээл дээр эрс буурч байна. Үүнээс улбаатайгаар төлөвлөгдсөн орлогууд таашгүйгээр, таамаглашгүйгээр буурч байна л даа. Тийм учраас бид энэ нөхцөл байдалд урьдчилан багцаатай харж, хязгаарлалт зохицуулалтуудаа зөв хийж байж эрсдэлийг аль болохоор бага хохирол, хүндрэлтэй даван туулах ёстой. Энэ бол улс үндэстний эрх ашиг аа. Тийм учраас би төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллүүдийг урьдчилан таамаглагдаж байгаа энэ нөхцөл байдалтай нь уялдуулж өөрчлөн, түүнийгээ дагуулж өөрсдийнхөө бодит нөөц боломж дээр тулгуурлаж зохицуулалтын арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэж байж улс үндэстний эрх ашиг хангагдах ёстой гэж үзэн дэмжиж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна гэж. Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт, нөлөөллүүд бидний эдийн засгийн өсөлтөд ч их тодорхой нөлөө үзүүлж байгаа. Эргээд энэ эдийн засгийн агшилтаа дагуулаад төсвөө хэт базвал эдийн засаг улам агшиж, үүнийг дагаад үндсэндээ инфляц өндөрсөх боломж нь бий болно. Тийм учраас төсөв дээрээ бас хязгаарлалтаа хийж, тодорхой орон зайг нь гаргаж бодит эдийн засаг гэдэг юм уу, эдийн засгийн салбараа тэтгэх тийшээгээ чиглэгдэх, хөрөнгийнхөө эргэлтийг нэмэх замаар л шийднэ гэж харж байна. Тиймээс төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллөө баталж авч, төсөвтөө тодотгол хийж ажлаа зөв зохицуулж явах нь зөв өө. Тэгэхдээ бодит байдлаа их зөв харах ёстой. Өнөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг байж таарахгүй. Төсвийн тодотгол түүнийг дагасан хуулиуд дээр бодлого болоод ойлголтын нэгтгэлүүд хийж байж явахаар зүйлүүд олон байна. Тиймээс би гишүүдийгээ төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллүүдийнхээ хуулийн төслийг дэмжиж саналаа өгцгөөхийг уриалж байна аа.
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Энэ 7 хоногт Засгийн газрын бүрэлдэхүүний хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нь 3 сарын хугацаанд нэмэлт өөрчлөлтийг нь өргөн мэдүүлэхгүй гэсэн заалт байсан. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт нь Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой юм уу? Хоёрдугаарт нь 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026 оны төсөөллийн тухай хуулийн файл дээр тодотголыг нь харахаар гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой 5 багц зардал дээрх дүнгүүд хасагдаж байгаа. Ялангуяа сэргээн засалтын зардал хасна гэсэн мэдээлэл байгаа. 86,8 сая гэсэн дүн байгаа. Тэгэхээр тэр багц зардлаа харахаар бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний журам гэдэг зардлын ангилал руу оруулж байгаа юм. Энэ хасаж, танаж байгаа зардал чинь ямар эрэмбэ дараатай танагддаг юм бэ? Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн багцыг ямар үндэслэлээр хасаж байгаа вэ? Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж нар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Саяхан л төсөв тодотгохгүй гээд байсан.Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам худлаа тооцоолоод байна. Тооцоолж чадахгүй байна шүү. Хэрэглээний үнийн индекс 8%-тай 10%-тай. Энэ дотор сууж байгаа хүмүүс дэлгүүр орж байгаа юу? Тэгэхээр дараа жил 7%-тай байх уу? Тэрний дараа жилд 6%-тай байх уу? Би үүнийг үргэлж ярьдаг. Буруу тооцоолоод байгаа юм уу? эсхүл аргачлал нь буруу юм уу? Долларын нөөц 5 тэрбум доллар байгаа. Тэгтэл яагаад доллар олдохгүй байна. Доллар яагаад өсөөд байгаа юм бэ? Төсвийн хүрээний мэдэгдэл ярьж байхад долларын ханшийг яаж тооцож байгаа юм? бүх юм чинь долларын ханштайгаа маш уялдаа холбоотой шүү дээ. Яагаад 5 тэрбум доллартай байж доллар олдохгүй байгаа юм. Доллар чинь яагаад өсөөд байгаа юм. Тайлбар сонсмоор байна. Өмнөхийн өмнөх Засгийн газрын үед 5 тэрбум доллар боллоо гээд доллар 3290 хүрсэн. Олон сая тэрбум доллартой гэж зарлаад байдаг. Тэгтэл доллар олдохгүй өсөөд байдаг. Хэрэглээний үнийн индекс чинь буруу байна. Аргачлал нь буруу юм уу эсхүл би буруу ойлгоод байна уу? Алт хөтөлбөр дээр ярихад үнэхээр том асуудал шүү. Г.Дамдинням сайд шинээр томилогдсон. Алт дээр болгоомжтой хандахгүй бол одоо Монголд шороон орд гэж байхгүй шүү. Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт дээр 2024 оны төсвийн төлөлтийн эдийн засгийн үр өгөөж маш бага байсан гэсэн дүгнэлт хийгдсэн байна. 2025 онд экспортын орлого нэлээн буурчихсан энэ үед 2025 оны төсвийн тодотгол хийхдээ асуудлыг хэрхэн анхаарч, тусгав? Хоёрдугаарт, Дунд хугацааны төсвийн хүрээний төсөөллийг тооцохдоо ер нь хамгийн муу тохиолдлоо тооцдог юм уу? Эдийн засаг хөгжлийн яам харицлт өгнө үү?
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл: Төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5,5, 2026 онд 5,7, 2027 онд 6,3% гээд харьцангуй өмнөх төсөөллөөсөө 0,2-2,5 функтээр бууруулсан, бодит байдал руугаа дөхүүлсэн төсөл өргөн баригдлаа хэмээн харж байна. Хэрэглээний үнийн индекс буюу инфляцын түвшнийг өмнөх төсөөллөөсөө бодит байдал руугаа чиглүүлсэн байна. Бодит байдалдаа буулгахад илүү нарийн судалгаа, шинжилгээ шаардлагатай байгааг гишүүд маань хэлж байгаатай санал нийлж байна. Төсөөллөөр энэ оны төсвийн орлого 3,3 их наяд төгрөгөөр бүрдэхгүй байх буюу буурах магадлал байна! Гэтэл 2025 оныхоо төсвийг 1,9 их наяд төгрөгөөр бууруулахаар төлөвлөж орж ирсэн байна. Үүнийгээ илүү танах чиглэл рүүгээ явбал яасан юм! Нийт 208 хуульд 1028 заалтаар төсвийн нэгдмэл бодлогыг алдагдуулах төсөв хуваарилсан заалтууд байна. Үүн дээр анхаараач ээ! Нөгөө талдаа төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг харахаар дөнгөж 12%-тай байна. Үүнийгээ хэрхэн, яаж эрчимжүүлэх юм. Наадмаар олигтой юм хийгдэх үү? Танах боломж байна, нөгөө талдаа зайлшгүй гэж үзэж байгаа хөрөнгө оруулалт бүтээмжийнхээ ажлуудыг хийх хэрэгтэй болчихжээ. Энэ мэт хөндөөд байвал олон асуудал байна. Төсвийн тусгай шаардлага гээд дүрэм дотор төсвийн урсгал зарлага ДНБ-тэй харьцуулахад 30%-аас илүүгүй байх ёстой. Үүнийгээ нэгдсэн хүснэгтдээ оруулж баймаар байна. Мөн төсвийн хүрээний мэдэгдэлд оруулж байгаа өөрчлөлтөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зохицуулалт хийж, өөрчлөх боломжтой гэдгээ хууль ёсоор нь баталгаажуулах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл чухал асуудал явж байхад Сангийн сайд ч байхгүй, Ерөнхий сайд ч байхгүй, хариулах хүмүүс эзгүй байна. Ямнаас ирсэн мэргэжилтнүүдийнх нь хариулт нь Төсвийн байнгын хороон дээр ч ялгаагүй бөөрөнхий л байсан. ЗГ-аас барьсан төсөлд инфляц 9,5% гээд 2025 онд өсөөд ороод ирлээ. Өсөхөд хамгийн гол нөлөөлсөн зүйл ЗГ-аас өргөн барьсан төсөлд тусгачихсан байгаа шүү. Өрхийн цахилгааны төлбөр, цахилгааны үнэ нэмсэн, орон сууцын түрээсийн зардал болоод хэрэглээний үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж үзсэн байгаа. Хамгийн гол нөлөөлсөн зүйлсийг 2026 онд 7% гэчихсэн байгаа. Би дахин асуух гээд байгаа зүйл нь 2025 онд 9,5% болчхоод байгаа юм. Монгол банкны мэдээлснээр, Г.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн хэлснээр 2 оронтой тоо руу оны эцсээр орно гэж байна. Бизнес эрхлэгчид, ард иргэд бүгдээрээ 10% аль эрт гарчихсан гэдгийг захын дэлгүүрийн худалдагч хэлж байгаа юм. 2026 ондоо 7% гээд тавьчихсан. Сая ярихдаа ЗГ жил болгон инфляцыг бууруулах гэдэг л зорилготой байгаа, зорилготой байгааг бүгд ойлгож байгаа. Гэхдээ бодит амьдралтайгаа жоохон ойрхон баймаар байна шүү. 2026 оны 1 сарын 1-нээс дулааны үнэ нэмэгдэнэ. Айл өрх,албан газар нэмэгдэнэ, халуун хүйтэн усны үнэ нэмэгдэнэ, бохирын үнэ нэмэгдэнэ. Бүгд нэмэгдэхэд инфляц 7 хувь байх боломжтой юу? Өмнө нь асуухад өөр зүйл ярьсан. Дулааны үнээ, халуун хүйтэн усаа инфляц өсөхтэйгөө уялдуулж тооцсон уу? 7%-тай байж чадах уу? Ирэх онд бид дахин төсвийн тодотгол хийх ёстой юм уу? Мэдээж нүүрсний үнийг дахин ярих ёстой, бүр өдөр болгон санаж байх хэрэгтэй. Нүүрсний үнэ ч буураад худалдан авалт ч буураад байгаа. Тэгэхлээр үүнийг яаж тусгасан юм бэ? Валютын ханшийн өсөлт бид нар барих боломжтой юу? 2026 онд өсөх юм уу? 7% гээд хэтэрхий өөдрөг төсөв байна. Дахин төсвийн тодотгол хийх нөхцөл үүсэх вий!