Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025,09.17/-ны өдрийн хуралдаанаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Ц.Туваан:Энэ асуудал дээр хамгийн гол нь хууль санаачлагчдын илтгэлд орж буй "гинжин хэлхээ" гэж яриад байгаа хүнсний аюулгүй байдал, баталгаат байдалтай холбоотой яригддаг. Үүн дээр ямар ч хяналтгүй явж буй нэг зүйл байна. Ялангуяа малчдын дунд Ивомикийн хэрэглээ, цагаан тариаг бүхий л өвчинд хийж байна.Энэ чинь хор. Малд тарьснаас хойш 14-21 хонгийн дараа хэрэглэх ёстой ч ямар ч хяналт байхгүй байгааг онцгой анхаармаар байна. Ялангуяа эмийн борлуулалт, хяналт тал дээр. Ургамал дээр гербицид, пестизидийн хэрэглээ замаа алдсан.Дуртай нь оруулж ирээд, зах дээр дураараа зардаг.гар дамжуулаад дуртай нь хэрэглэдэг.Технологийн горим, хор саармагжих хугацаа өнгөрсөн.Үүний үр дагавраар Улс орон даяар хавдар, өсөлтгүй жирэмслэлт, амьгүй ураг, элэгний өвчлөл замаа алдсан.- Ганц нэр томьёог өөрчлөхөөс гадна бодитой өөрчлөлт хийхэд анхаармаар байна.- Энэ асуудлуудад тодорхой ахиц өөрчлөлт гарахаар хуулийн төсөлдөө тусгагдаж байгаа юу?