УИХ-ын чуулганы /2025.11.07/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Парламентын хяналтын түр хороо гэдэг нь асуудал дээр цөөнх болсон гишүүдэд хяналт хэрэгжүүлэх боломж олгохоор байгуулагдсан үндсэн хуулийн шинэ механизм юм.Анх энэ механизмыг буруу ашигласан учраас одоо үл ойлгогдох байдалд орж байна. Дахиад нэг зарчим бий. Парламентын хяналтын механизмыг ЗГ хэрэгжүүлж эсвэл хэрэгжүүлэхийн эсрэг зогсож болохгүй гэдэг зарчим бий. Та бүхэн УИХ-д хэт олонх болсон байх үедээ парламентын энэ хяналтыг Хууль зүйн сайдаараа ахлуулж байгаад сонсгол хийсэн. Парламентын сонсгол юм уу ЗГ-ын сонсгол юм уу гэдэг нь ойлгогдохгүй болтол жонхууруулсан.Өнөөдөр парламентын хяналт яаж ажиллах вэ гэсэн чинь ЗГ-ын нэг ч гишүүн байхгүй болчихсон. Парламентын хяналтыг ЗГ гүйж орж ирж өмнүүр нь хийх гэж оролдоод байдаг, эсвэл парламентын хяналтыг ЗГ нь хэрэгжүүлэхгүй, хийлгэхгүй гээд гацаагаад байдаг маш буруу соёл явж байна. Парламентын хяналтын түр хороог цөөнх гарын үсгээ зураад байгуулах гэж байхад олонх нь байгуулахгүй ээ гээд санал хураалтаар унагах юм бол парламент цаашдаа хяналт хэрэгжүүлэх чадамжгүй болно гэсэн үг. Парламентат ёс байхгүй болно оо гэсэн үг. Парламентын хамгийн гол агуулга ямар нэгэн тусгайлсан тодорхой олон нийтийг хямраасан ийм сэдэв дээр парламентын гишүүдийн тодорхой хэсэг нь гарын үсэг зурсан бол тэр түр хороог парламент байгуулаад ажиллуулах ёстой. Гэтэл одоо энэ хар. Бид өнөөдөр энэ түр хороо байгуулахгүй гээд унагах юм бол дараа нь АН-ын 42 гишүүн гарын үсэг зурсан ч гэсэн өнөөдөр намын даргаасаа болоод хэрэлдсэн байгаа энэ 2 тал нэгдээд зогсоход цаашид АН нэг ч Түр хороо байгуулахгүй хэмжээнд ирнэ. Ийм дампуу соёлыг ийм гажууд үйлдлийг бид бол одоо одоо дэмжиж ерөөсөө болохгүй. Парламентын гишүүд гарын үсгээ зураад, энэ асуудал дээр түр хороо байгуулна аа гээд УИХ-д өргөн барьсан л бол УИХ тэрийг нь байгуулж өгөх ёстой шүү. Өнөөдөр ийм улс төрийн галзуурлыг намын даргаасаа болоод эрх баригчид нь эрх баригчид шиг биш болчихсон. Энэ галзуурал дээр дөрөөлөөд парламентын хамгийн дэвшилттэй шинэчлэл болсон хяналт шалгалтын түр хороо байгуулах энэ механизмыг гацаадаг, үгүйсгэдэг, гишүүд гарын үсэг зурсан ч байгуулахгүй байж болдог гэдэг ийм жишиг рүү явах юм бол ард үлдэж байгаа 4 чуулган дээр АН 1 ч түр хороо байгуулахгүй хэмжээнд ирнэ шүү. Цөөнх нь цөөнх шиг олонх нь олонх шиг байж чадахгүй. Энэ галзуурлаараа Монгол Улсын парламентаа битгий дампууруулчхаарай. Танай намын дарга хэн байх нь танай намын асуудал. Монгол Улс парламенттай байх гэдэг бол Монгол Улсын парламент засгийн газраа хянаж чадах ёстой гэдэг бол энэ үндсэн хуулийн байгууллын суурь зарчим шүү! Үндсэн хуулийн суурь дэг журам шүү. Олон өдөр, бараг сар гаран харлаа. Ардын намын 3 хурал, Удирдах зөвлөл, Бага хурал, Их хурал энэ 3 хурлын дунд ЗГ ч үгүй боллоо. Парламент ч үгүй боллоо танай олонхын бүлэг ч үгүй боллоо.
УИХ-ын чуулганы /2025.11.07/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн Р.Батболд: Энэ түр хороо санаачлагчаас асууя. Монгол УИХ-ын даргын 210 дугаар захирамжаар 2025 оны 5 сарын 8-нд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Стратегийн ач холбогдолтой ордуудын асуудлыг авч үзэж байгаа ч яг үнэндээ Ухаа худаг ордын асуудлаар ажиллаад байгаа ажлын хэсэг юм. Таны ЗГ-ын үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, О.Алтангэрэл гишүүний мэдээллийг сонсоод, 2 боть ном тараагдаж, бүх үйл ажиллагаатайгаа танилцаад явж буй ажлын хэсэг байгаа юм. 11 гишүүний бүрэлдэхүүнтэй. АН-ын П.Мөнхтулга гишүүнээр ахлуулсан Х.Баасанжаргал, Р.Батболд, О.Батнайрамдал Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Х.Зулпхар, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн бүрдүүлэх гэж нэлээн юм болсон. Ашиг сонирхлын зөрчилтэй гэх нэлээн гишүүд нь өөрсдөө нэрээ татсан. Энэ ажлын хэсэг 3 чиглэлээр ажиллаж байна. Нэг нь хууль эрх зүйн талаас нь нөгөөдөх нь уул уурхайн талаас нь 3 дугаарт нь санхүү талаас нь гээд. Энэ ажлын хэсгийг та ер нь яг юу гэж ойлгож байгаа вэ? Биднийг ажлаа хийхгүй байна гэж ойлгоод байгаа юм уу? Яагаад ийм гэнэт хянан шалгах ийм түр хороо байгуулах ийм санал санаа төрсөн юм бэ гэдэг асуулт байна. Миний гайхаад байгаа зүйл нь ажлын хэсэгт байгаа 3 гишүүн маань үүн дээр гарын үсгээ зурчихсан байх юм. Х.Баасанжаргал, О.Батнайрамдал Э.Болормаа гээд.Түүний асуултад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариулав.