УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн О.Номинчимэг:Хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна. Мэдээж гишүүдийн хэлж байгаа нарийвчилсан асуудлуудыг анхаараад УИХ дээрх хэлэлцүүлгийн шатад сайжруулах тал дээр ажиллаад явах байх. Хуулийн үзэл баримтлалд байгаа эрүүл монгол хүнийг бид яаж бүтээх вэ гэдэг асуудал байгаа. Эрүүл Монгол хүн улсыг авч явахаас биш суурь өвчлөлтэй, багаасаа шим тэжээлийн дутагдалтай явж ирсэн хүмүүс эрч хүчтэй ажиллаж чадахгүй. Сургуулийн насны хүүхдүүдийн ер нь 90% нь Д витамины дутагдалтай байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол 10 хүүхэд тутмын 9 нь гэсэн үг. Шүд цоорох өвчний тархалтаар Монгол Улсын хүүхдүүд дэлхийн дунджаас 2 дахин их байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь байх ёстой хэмжээнээсээ 3 дахин их байна дүн шинжилгээнүүд гараад байгаа. Энэ бол ерөөсөө л нийгмийн эрүүл мэнд болоод бодлогын алдагдал байгааг харуулж байна. Бага насны хүүхдүүдийн 42,2% нь чихэр, шоколад, шарсан төмс гэх мэт эрүүл бус хүнс байнга хэрэглэж байна. 36,7% нь чихэрлэг ундаа хэрэглэж байна гэсэн судалгаа байгаа. Соён гэгээрүүлэх ажил бодлого хаядсаны жишээ энэ тоогоор харагдаж байна. Ийм амьдралын хэв маягтай болсон Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг сургуулийн орчинд нь эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, шим тэжээлийн боловсролыг нь олгох, зохист дадалд нь сургах асуудалд маш сайн анхаарахгүй ёстой байна. Өчигдөрхөн Өргөдлийн байнгын хороон дээр ЕБС-ийн үдийн хоолны шим тэжээлийн асуудлыг бид хөндөж хуулийн хэрэгжилтийг хөндөж ярилцсан. ЭМЯ-ны өгсөн мэдээллээр хот суурин газрын хүүхдүүдэд таргалалт, жингийн нэмэгдэл маш их байна. Алслагдмал сум дүүргүүдэд шим тэжээлийн дутагдалд орсон, дундаж өндрөөсөө 2-3см бага байна гэсэн ийм судалгаануудыг гаргасан байна. Хөдөө орон нутагт дотуур байранд нэг хүүхдийн хоолны мөнгийг 6300 төгрөгөөр тогтоож байна. Махны үнэ өсчхөөд байхад орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд хооллож байгаа хоолноосоо өдрийн шим тэжээлээ хангалттай авч чадахгүй байна. Үүнийг Боловсролын яамны судалгаагаар даруй 9-10 мянга болгох шаардлагатай. Энд нийтдээ 32 тэрбум төгрөг л шаардлагатай. Бага ангийн хүүхдүүдээс илүү дунд ахлах ангийн хүүхдүүд шим тэжээлээ авч чадахгүй байна. Үүнд 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай!
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Энэ хууль дээр өөр хүлээлттэй байсан. Хүүхэд хамгааллын тухай хууль шинэчлэгдэн батлагдаад хэрэгжиж эхлээд удаагүй байгаа. Энэ хууль дээр анх удаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан. Үе тэнгийн дээрэлхэлт үүсэх юм бол яах вэ, хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг нь хуульчилж өгсөн. Нэмээд үл хайхралтыг анх удаа хуульчилсан. Эцэг эх үүргээ ухамсарлаж үүргээ хүлээхгүй бол яах вэ, цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар хуульчилсан. Харамсалтай нь энэ хуулиуд одоо хүртэл хэрэгжиж чадахгүй байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг түрүүлж мэдвэл сайн байна. Би жишээ авч байна. Google дээр "би амиа хорломоор байна гэж" бичихэд гадаадын улс оронд дохио өгч цаашаагаа сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний цахим систем рүү шууд чиглүүлдэг. Ийм зүйл манайд өнөөдрийг хүртэл байдаггүй. Хүүхэд хамгааллын шинэ хуулиар хороо, сум бүр хүүхэд хамгааллын нийгмийн ажилтантай болсон. Сургууль болгон сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай болсон. Манай нийгмийн ажилтнуудыг олон юманд ашиглаад ажлыг нь хийлгэхгүй байгаа. Гэхдээ эрх зүйн орчин харьцангуй гайгүй болсон. Сургуулийн орчны, аюулгүй байдлыг ганцхан захирал хариуцахаар тавьчихаж. Хэрвээ захиралд нь төсвийг нь өгөхгүй бол яах вэ? Хэрвээ төсөв байхгүй хүүхдийн эрх зөрчигдвөл энэ захиралдаа ямар хариуцлага тооцох юм.
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ны өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуулдлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:Сургуулийн орчинд сүрьеэ, томуу, томуу төст өвчин тархсанаар бусад хүүхдийн суралцах эрхэнд ноцтой зөрчил бий болгодог байдал жилээс жилд нэмэгдэж байна. Улмаар карантилна каринтилахгүй асуудал үүсдэг.Тэгэхээр эрүүл мэндийн чиглэлээр бид тэднийг хамгаалж чадаж байгаа юу? Хэрэгжилт ямар байгаа вэ? Хууль дээр яаж туссан бэ? 1. Хууль эрх зүйтэй нь уяад санхүүгийн ямар дэмжлэгийг боловсролын байгууллагад үзүүлэх вэ?2. Үе тэнгийн дээрэлхэлтийг бүгд л ярьж байна. Ил далд хэлбэртэй болохоос биш одоо ч байсаар байгаа. Тэгэхээр Боловсролын яам, хүүхдийн эрхийн байгууллагууд энэ тал дээр яг ямар арга хэмжээ авах вэ? Энэ хууль дээр тийм зохицуулалтыг тусгасан уу? Журам уу, ёс зүйгээр зохицуулах уу? Сургуулийн орчны, боловсролын байгууллагын орчны камержуулалт хяналт нэгдсэн системтэй байх уу? Эсвэл тухайн сургууль хариуцаад явах уу гэдэг асуудал бий.Мөн сургуулиудын цайны газрын болоод хоол, хүнс тэжээлийн асуудлыг өмнө нь өмчийн газрууд нь хариуцаад, тендер зарлаж сонгон шалгаруулалтаар хийдэг байсан. Одоо сургууль нь хариуцаж байгаа. Сургуулийн захирал нь нярваа, тогоочтойгоо дагуулчихсан Дэнжийн мянга дээр мах аваад явж байхад эрүүл мэнд, аюулгүй байдал яригдах уу! Энэ зохицуулалтыг яаж тусгасан бэ?Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:Анхдагч энэ хуулийг дэмжээд явах нь зүйтэй. Хуульд заалтуудыг нэмэх илүү сайжруулах боломж байгаа. Гэхдээ сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай гэсэн том нэртэй энэ хууль кабинет, тохижилт, эрүүл мэндийн асуудал зэрэг зүйлийг тодотгож, салбарын хууль болчхоод байна. Гэтэл сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг цогцоор нь нэгтгэх ёстой. Үүнийг сайжруулаад явах хэрэгтэй. Хэрвээ энэ хэлбэрээр нь байх юм бол зөвхөн эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох гэдэг юм уу нэрийн өөрчлөх ёстой болчихно. Үе тэнгийн дээрэлхэлтийг хүмүүс маш их ярьж байгаа. Үе тэнгийн дээрэлхэлтийг Монгол Улсад хүүхдийн хувьд 6 хуулиар зохицуулагдаж байгаа. Гэтэл энэ асуудал огт шийдвэрлэгдэхгүй байгаа. Томчууд өөрсдөө энэ үе тэнгийн дээрэлхэлтийг зүгээр энгийн юм гэдэг ойлголтыг нийгэмд өгчхөөд байгаа. Монголчууд өнөөдрийг хүртэл хүүхэд хүмүүжлийн аргыг биеийн шийтгэлээр хүүхдээ сургадаг тохиолдол гаргасаар байгаа. Энэ нь хүүхэд хүчээр л асуудлыг шийднэ. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж, зоддог, гэсэн ойлголтыг авч байна. Томчууд төрийн ордондоо хүртэл үе тэнгийн дээрэлхэлтийг хийж байгаа. Иймээс томчууд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Бид маш их хууль гаргадаг. Хүүхдийн үдийн хоолны хуулийг гаргачихсан. Гэтэл хэрэгжихгүй байна.
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:Стандарт шаардлага хангахгүй сургууль 50-аас дээш хувьтай байна. Хүүхдүүд сурч боловсрох гэж очдог сургууль дээрээ очоод амь насаараа хохирч байгаа тохиолдлууд өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарлаа. Гэсэн хэдий ч хэвийн асуудал мэт бид нар тоохгүй өнгөрөөдөг. Ийм болтлоо нөхцөл байдал хүндэрсэн байна. Орон нутагт ялангуяа сумын сургуулиудад дотор ариун цэврийн өрөөтэй 0-той болгох асуудал хөрөнгө мөнгө тавиад шийдэгддэг. Нэг жил хэрэглээд дараа жилээс нь байхгүй болчихдог. Тэгээд хүүхдийн эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй. Гэтэл энийг тогтмол үйл ажиллагааг хангаагүйн улмаас хэн нэгэн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа. Тийм учраас хариуцлагын тогтолцоог бий болгомоор байна. 4 жил тутмын сургуулийн эрүүл аюулгүй байдлын орчныг хангах төлөвлөгөөг сургууль болгон боловсруулаад тухайн аймаг орон нутагтайгаа хамтарч энийгээ батлаад ирэх жил аль аль үйл ажиллагааг нь хэрэгжүүлэх юм, тэрэнд ямар хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй юм бэ гэдэг зүйлүүдээ дээшээ төр захиргааны байгууллагууд руугаа уламжлаад асуудлаа шийдүүлдэг болгох хэрэгтэй.Өнөөдөр стандарт хангахгүй, эрүүл аюулгүй орчныг хангахгүй сургуулиуд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Энийг бууруулахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас өөр аргагүй. Нэг амьсгаагаар бид стандартыг нормуудыг бүгдийг нь хангуулна гэвэл их хэмжээний төсөв мөнгө шаардагдана. Сургууль болгон өөрсдийнхөө онцлогт таарсан хангагдахгүй байгаа эрүүл аюулгүй орчноо сайжруулах төлөвлөгөөгөө гаргаад орон нутаг нь үүнд нь зориулсан төсөв мөнгөө батлаад асуудлаа шийдээд явдаг байх хэрэгтэй. Одоо бол зөвхөн сургууль сургуулийн захирал улсууд хариуцлага хүлээгээд байгаа. Эрүүл чийрэг бие бялдар, эрдэм мэдлэг, боловсролтой ирээдүйг бүтээхийн тулд мөнгө зарцуулахгүй юм бол өөр юунд мөнгө зарцуулах вэ! Улс эх орны хөгжлийн үндсэн тулгуур эрүүл саруул бие бялдартай эрдэм мэдлэгтэй залуучууд шүү.
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ны өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуулдлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.УИХ-ын гишүүн О.Саранчулуун:Хүчин төгөлдөр хэрэгжих буй хуулиар хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлаас хамгаалах үүрэг нь сургууль болон багшид бий. Хүүхэд хамгаалал, Зөрчлийн тухай болон Сэтгэцийн эрүүл мэндийн хуулийн заалтуудад үүнийг тусгасан. Гэвч сургуулийн орчинд хүүхдүүд дээрэлхэлтэд өртсөн хэвээр. Тэгэхээр энэ хуулиар ямар шинэ механизм тогтолцоог бий болгож дээрэлхэлтийг бууруулах шийдэл гаргасныг сонирхоод байгаа юм. Шийдэл дээр зурсан зураглал юу байгаа вэ гэдгийг тодруулмаар байна. Мөн сургуулийн орчин дахь осол гэмтлийн тухай бид ярьдаг. Гэтэл зуны амралтаар маш олон хүүхэд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургуульд явж чаддаггүй хүүхдүүд дэмжих төв, өдөр өнжүүлэх гээд маш олон байгууллагаас боловсролын сурах хөгжих үйлчилгээг авдаг. Тэр газрын эрүүл мэндийн асуудал, дээрэлхэлтийн асуудал, орчны асуудлыг хэрхэн авч үзэж, хамгаалах вэ? Нэгэнт л анхдагч, шинэ хууль хийж байгаа бол, хүүхдийг сурах орчинд нь аюулгүй байлгах концепц ярьж л байгаа бол дурдсан байгууллагуудыг авч үзэхгүй юм уу?