Үндсэн хууль
Өргөн барьсан: 2018/02/09
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут дараах байр суурийг илэрхийллээ."Улсын нисэх" гэдэгт Зэвсэгт хүчин, Хил хамгаалах газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудын ашиглаж буй онгоц, нисдэг тэргийг хамруулан ойлгох бөгөөд одоогийн мөрдөгдөж буй хууль нь 20 гаруй жилийн өмнө батлагдсан юм. Хуулийн шинэчилсэн найруулгад төрийн тусгай чиг үүргийн нислэгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, нисэх бүрэлдэхүүний мэргэжлийн харилцааг тодорхой болгох, гадаадын мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чухал зохицуулалтууд тусгагдсан.
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтйг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ:УИХ-ын гишүүн Б.Жаргалан:Нэгт, Улсын нисэхийн тухай хууль 20 гаруй жилийн дараа шинэчилсэн найруулга хэлбэрээр орж ирж байна. Хуулийг шинэчлэн найруулах болсон учир шалтгааныг нэг сонсмоор байна. Ер нь батлан хамгаалахын салбартай холбоотой, үндэсний аюулгүй байдлын салбартай холбоотой чухал хуулиуд дээр бид сонор сэрэмж, анхааралтай байх ёстой. Тогтвортой байдал их чухал. Шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулж ирж байгаа үндэслэлээ нэг тайлбарлахыг хүсье. Хоёрт, өнгөрсөн хугацаанд улсын нисэхэд хамаарах агаарын хөлгийн тоо нэмэгдэж байгаа гэсэн зүйл танилцуулга дээр байна. Тэгэхээр улсын хэмжээнд бүртгэлтэй нийт улсын нисэхэд хамаарах агаарын хөлгийн тоог байгууллага тус бүрийн харьяаллаар нь хэлж өгнө үү. Улсын нисэхэд хамаарах агаарын хөлгийг төрийн өндөр албан тушаалтнууд хөлөглөж, зардал мөнгө гаргадаг асуудлууд гардаг. Үүнтэй холбоотой ямар тайлбар байна? Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэглээг ил зарлаж болох уу.Гуравт, улсын нисэхийн хүрээнд гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах зүйл заалт орсон. Гадаадын мэргэжилтнүүдийг ямар учир шалтгаанаар яагаад ажиллуулж байгаа вэ? Ер нь манай дотоодын боловсон хүчний нөөц энэ салбарт ямар байгаа вэ? Ер нь цаашид боловсон хүчин нөөцөө бэлтгэж байгаа асуудал дээрээ хэрхэн яаж хандаж байгаа вэ гэдэгт хариулна уу. Дөрөвт, улсын нисэхийн багц дүрэм багц дүрмийг ЗГ батална гэсэн байгаа. Багц дүрмийг батлах хэрэгцээ шаардлага нь ямар байгаа юм? Тэр багц дүрмийнхээ хүрээнд зохицуулах харилцаануудаа хууль руугаа оруулж ирж болохгүй байсан уу?
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийлж, зарчмын зөрүүтэй гаргасан саналаа танилцууллаа.Шинэ хуулийн төслөөр зөвхөн арилжааны нислэг хийхийг өөрчлөөд гамшиг ослын буюу яаралтай үед хүний амь, амь нас, эрүүл мэндийг аврах тусгай үүрэг гүйцэтгэх чиглэлээр нислэг үйлдэхээр өөрчилж зохицуулсан байгаа. Энэ нь төсвийн мөнгөөр агаарын хөлөг худалдаж аваад татвараас чөлөөлөгдөж дөнгөж өндийж байгаа хувийн хэвшил, иргэний агаарын салбар дээр өрсөлдөхгүй байх орчныг тодорхой болгож өгсөн нь зөв. Мөн даатгалын тогтолцоог илүү тодорхой болгож өгчээ. Эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн даатгалыг захиалгат нислэг хийж буй байгууллага нь хариуцахаар тодорхой болгожээ. Хуулийн 10.4 дүгээр заалт дээр зарчмын зөрүүэй санал гаргаад байнгын хороо болон ажлын хэсэг дээр дэмжигдээд явж байгаа. Улс агаарын хөлгийнхөө засвар үйлчилгээ болон сургалтаа бүрэн хариуцаж хийх заалтыг олон улсын жишигт хувийн хэвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх энэ агуулгыг оруулж ирсэн. Улсын нисэхийн хууль нь тодорхойгүй байсан хувийн хэвшил иргэний нисэхтэйгээ өрсөлдөх юм шиг зохицуулалтыг тодорхой болгож илүү сайжруулсан хуулийн төсөл гэж үзэн дэмжиж байна.
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:Өнгөрсөн жил Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон. Монгол Улсын хувьд дэлхийн олон оронтой иргэний нисэхийн байгууллагаас нислэг үйлддэг дэлхийн том хотуудтай нислэг үйлддэг. Ийм бас үүх түүхийг танай хамт олон ч гэсэндээ бас одоо бичилцсэн. Агаарын нислэгийн хөдөлгөөний удирдлагыг хэн хариуцах вэ. Энэ нь хуулийн дагуу нэг л тодорхойгүй харагдаад байна. Одоогоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба ИНЕГ-ын харьяа энэ байгууллагаас зохион байгуулдаг. Танайх тусдаа ийм хөдөлгөөний албатай болно гэсэн үг үү, эс үгүй бол энэ хөдөлгөөний албанаас үргэлжлүүлэн одоо хийнэ гэсэн үг үү? Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албыг техник тоног төхөөрөмж сайжруулах дээр олон улсын жишигт нэмэгдүүлэх дээр та бүхэн хамтарч ажиллаж, дэмжлэг үзүүлдэг үү?
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:Хуулийн төсөлд улсын агаарын тээврийн хөлгийн засвар үйлчилгээний үйлчилгээг зөвхөн цэргийн байгууллага хийнэ. Улсын нисэхийн нисгэгчийг зөвхөн цэргийн байгууллагын бүтцэд бэлтгэнэ гэж заасан байна. Олон улсын туршлагаар харахад жишээ нь засвар үйлчилгээний тодорхой хэсгүүд хувийн хэвшлээр хийлгэх талаар байдаг, БХЯ-ны зөвшөөрөл гэрээ хийсний үндсэн дээр шилжүүлж болдог. Сургалтын модулиудыг хувийн компаниуд бас гүйцэтгэдэг. Хуулиар бүх зүйлийг яам өөр дээрээ авчихаар төрийн зардал нэмэгдэх эрсдэл байгаа. Зарим ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох орон зай бий юу?
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асуулаа.Цэргийн байгууллагуудын дунд байгаа нисэх хүчин гэж ярих уу? Энэ зүйл нэг хэсэг байхгүй болсон. Буцаад жоохон сэргэж байгаа талууд байгаа. ХХЕГ ч гэсэн бас тодорхой энэ чиглэлийн үйл ажиллагааг сэргээж байна. Энэ чиглэлийн зүйлийг энэ хуулиар зохицуулагдаж байх уу, эсвэл Иргэний нисэхийн хуулиар илүү явах талдаа байна уу. Бас тодорхой түвшинд хосолмол байдлаар ажиллах уу.