Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.23) Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Гадаадын дипломат төлөөлөгчийн газартай холбоотой тэдэнд олгосон тусгай хэрэгцээний газартай холбоотой гаргасан шийдвэрүүдийн биелэлтийн талаар бид ярьдаг. ОХУ-ын Элчин сайд манай газар одоо болтол Элчин сайдын яамны нэр дээр байдаггүй гэж хэлж байна лээ. Хуучин Ленин клуб байсан тэр газрын асуудлыг бас ярьдаг. Буриад улсын худалдааны төлөөлөгчийн газрын, газрын асуудал хэдэн жил будлиантай байж байгаад сая шийдэгдэх шиг боллоо. Тэр нь бүрэн баталгаажсан уу?, үгүй юу? тодорхой бус байна. Бид Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Монгол улсын засгийн газар, нийслэлийн захирагч шийдвэр гаргасан бол энэ нь биелдэг шийдвэр байх хэрэгтэй. Гадаад улсад байгаа манай газрын асуудал бас маргаантай байдаг юм байна лээ. Энэ асуудал дээр гадаад харилцааны яам анхаарч ажиллаарай.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.23) Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол улсад суугаа Кубын Элчин сайдын яамны байртай холбоотой асуудлыг анхаарч үзмээр байна гэсэн санал хэллээ. Мөн цэргийн анги байгууллагатай холбоотой газрын асуудлаар саналаа хэлсэн юм. Монгол,Куба улсын харилцаатай холбоотой чухал асуудлыг ярих хэрэгтэй байна. Куба улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамны хоёр байр байдаг. Кубын Засгийн газар түрээс болон бусад асуудлын анхаарч хариуцдаг юм байна лээ. Харин Монгол улсад Куба улсаас суугаа Элчин сайдын байрны асуудал хүнд байдалд орсон. Засвар үйлчилгээ хийгээгүй, хувийн байгууллагууд байралчихсан . Энэ асуудлыг нааштай шийдүүлэх талаар Ц.Мөнх-Оргил сайдтай ярьж байсан. Д.Цогтбаатар сайдыг томилогдсоны дараач энэ асуудлыг ярьсан. Би Куба, Монголын парламентийн ахлагчаар дөрөв дэхь удаагаа ажиллаж байна.Манай хоёр улс эртний дипломат харилцаатай улс. Иймд энэ асуудлыг анхаарч ажиллахыг хүссэн. Мөн цэргийн анги байгууллагатай холбоотой газрын асуудлаар саналаа хэлсэн.