УИХ-ын чуулганы /2025.04.03/ ны өдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай” хэлэлцлээ. Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Батлут: Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай асуудал орж ирж байна. Би Дашдаваа даргыг дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баялагтаа эзэн байх уриалгыг гаргаж Монгол Улсын Засгийн газар энэ уриалгыг манлайлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хойд бүсээс сонгогдсон Х.Баттулга гишүүн маань Эрдэнэтэд очиж уулзахдаа “Байгалийн баялагаасаа иргэд хувь хишиг хүртэх ёстой” гэж ярьсан байна. Сонгуулийн үеэр бас 10 саяын хэрэглээний зээл авсан айл өрхүүдийн хэрэглээний зээлийг 0 гэсэн яриаг гаргаж ирсэн. Бодоод байсан чинь эх үүсвэр нь тодорхой байсан байна. Төгрөг, нуурын ордыг 250 сая төгрөг доллараар заржээ. Одоогийн ханшаар 830 тэрбум төгрөг. Манай хойд бүс 80 гаруй мянган өрхтэй. Энэ зээлийг хэзээ тэглэх юм бол. Бас нэхэж ажиллана гэж бодож байна. Үүн дээр татварын асуудал үүснэ. Авлигатай тэмцэх газрын дарга энэ тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Тусгай ажиллагаа явуулахад хүний эрх зөрчигдөх байдал гардаг. Энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хууль хяналт, хүчний байгууллагад ажиллаж буй хүмүүс өөрсдийн ёс зүйгүй байдлаас болоод хүмүүст айдас төрүүлсэн тохиолдлууд бий. Тиймээс хэрэгтэн биш сэжигтэн гэдэг байдлаас нь хандаж анхаарч ажиллах шаардлагатай.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Манай улсын авлигын түвшин нийгмийг хамарсан гэдэг ангилалд хамаарна. Ийм авлигын уур амьсгалыг зогсоохын тулд зөвхөн АТГ биш, УИХ Засгийн газартай зайлшгүй хамтарч ажиллах ёстой. Улс төрийн намуудын тухай хуулийг ямар түвшинд байлгах вэ гэдэг саналыг АТГ гаргах хэрэгтэй. Соён гэгээрүүлэх ажил хийснээр энэ асуудал үгүй болно гэж байхгүй. Соён гэгээрүүлэх ажил их чухал. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах биш, их дээд сургуулийн сургалтын програмд оруулах ёстой.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнөөдрийн хүмүүсийн хэлсэн үгийг сайн хүлээн авч, АТГ-тай холбоотой асуудалд байнга оролцож яваасай гэж хүсч байна. Өнгөрсөн дөрвөн жил АТГ айдас хүйдэстэй байсан нь үнэн. 1937 он шиг ажилладаг цөөн хэдэн хүн бий. Бусармаг үйл ажиллагаа явуулдаг нөхдүүдээс салах ёстой” гэлээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд “АТГ-ыг захиалгаар ажилладаг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ шүүмжлэлээс салах хэрэгтэй. Шинэ даргын үед тааламжгүй нэрнээс нэгмөсөн салаасай. Хуулийн дагуу л шалгах, шүүх ажиллагааг хийх хэрэгтэй. Авлига гэдэг хар үзэгдлийг нийт ард түмний итгэл үнэмшил үйл хэрэг байж л даван туулна.