УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сонгуулийг амжилттай сайн зохион байгуулсан. Өрхийн ухуулагч нэрээр 1000 гаруй үнэмлэх тараагдсан. Энэ нь мөнгө тараах хувилбар болсон. Ийм дэг, журам зөрчсөн үйлдлийг орон нутгийн сонгуулиас эхлэн цэвэрлэх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Шилжилт хөдөлгөөний сонгуулийн хуулиар хэрхэн зохицуулах боломжтой вэ? Тухайлбал миний сонгогдсон тойрогт 257 хүн шилжиж ирсэн. Сонгуулийн штабт ажиллахаар 27 хүн шилжсэн. 9-р тойрогт 1917 хүн шилжиж очсон. Эдгээр хүмүүсийг судалж үзэхэд Талх чихэр, Мах импекс, Техник импорт компанийн ажилчид нэг итгэмжлэлээр бөөнөөрөө шилжиж очсон байх жишээтэй. Шилжилт хөдөлгөөнийг зохицуулдаг заалтыг хуулиас авснаас болоод “царцаа” гэж яриад буй хөдөлгөөн үүссэн” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд “Сонгуулийн үр дүн, уур амьсгалд том зөрүү гарсан. Санал асуулгаар манай намын нэр дэвшигчийн рейтинг 50-60 хувиас огт буухгүй байсан. Гэтэл хоёр долоо хоногийн дотор буурсан. Үүний шалтгааныг олон талаас нь бодолцож үзэх ёстой. Цаашид ард түмний сонголтонд засвар ордоггүй байх нөхцлийг Сонгуулийн хуулиар хангах хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Сум дүүргийн сонгуульд төрийн албан хаагчдыг оролцуулахад эрх зүйн зохицуулалтаа хэрхэн хийх вэ гэдгийг бодмоор байна. Боловсон хүчний нөөц хаа, хаанаа сул байна. Төрийн болон, бусад чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг аймаг, нийслэлийн ИТХ-д оруулснаар тухайн ИТХ-ын чадавхи сайжирна.