Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан агаарын бохирдлын бууруулахад өмнөх алдаагаа давтаж зуух тарааж болохгүй гэж санууллаа. Бүх хүмүүс утаагаар бизнес хийж байна. Үнэдээ 2012-2016 онд 147 тэрбум нь зарцуулагдсан.175 мянган зуух тараасан. Бүрээс, амбаар тараасан өнөөдөр үр дүн алга. Төсвийн мөнгийг үрэн, таран хийсэн хүмүүстэй хариуцлага тооцож, хэвлэл мэдээллээр зарлах хэрэгтэй. Ойрын хугацаандаа хийх ажлуудаа шаталсан байдлаар хийгээд явах шаардлага байна. Хуучин 100 мянган авто машины асуудлыг цэгцэлхэд захиргааны арга хэмжээ авах хэрэгтэй. Газын хэрэглээг нэмэгдүүлэх. Нийтийн тээврийн автобусны газаар явуулах зэрэг ажлыг хийх хэрэгтэй. Бид нар өмнөх алдаагаа давтаж зуух тарааж болохгүй.
Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг гаарын бохирдолыг бууруулах Сангийн үйл ажиллагаа үр дүнтэй болно гэсэн баталгаа байгаа эсэхийг асуусан юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлын талаар нилээд ярьж байгаа ч ямар үр дүнд хүрэх гэж байна вэ гэдэг асуудал тодорхой байх ёстой. Бидний энэ ажил үр дүнгээ өгөх ёстой. Цэвэр агаар сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу 2010 онд байгуулагдаад 2015 оны 11 сарын 13 нд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хүчингүй болсон. Энэ сан нилээд зуух тараасан, үр дүнгүй байсан тухай шүүмжлэл ихээр дагуулж байна. Цэвэр агаар сан дорвитой ажил хийгээгүй гэдэг үндэслэлээр татан буулгасан байдаг. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Энэ сул байгаагаас хөрөнгө завших, тодорхой үр дүн гарахгүй явдал гаргахгүй тулд Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ? Дараагийн нэг асуудал бол агаарын бохирдлыг бууруулахад орон сууцуилт хамгийн чухал гэж ярьж байгаа. Тэгэхээр барилгын материалын үнийг бууруулах чиглэлд салбарын яам ямар бодлого барьж байна вэ? БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариулав Энэ хууль 2019.01.01 ээс хэрэгжиж эхэлнэ. Өмнөх цэвэр агаар сантай холбоотойгоор энэ чиглэлийн сангийн үйл ажиллагаатай холбоотой Үндэсний аудитын газар, АТГ, Шүүх цагдаа дээр бий болсон алдаа дээр тулгуурласан заавар, зөвлөмж хангалттай байгаа. Энэ алдааг давтахгүйгээр ажиллах ёстой гэж үзэж байгаа. Хөндлөнгөөс хяналт явагдана.