Эрүүгийн хууль, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг хуулиудыг буцаан татах тухай яригдаж байна. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаан татсан нь нийгэмд шүүмжлэл дагуулж эхэллээ. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?
Хууль битгий зөрчөөч хэмэнэ УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гуйлаа. Тэрээр "Энэ угаасаа батлагдсан хууль шүү дээ. Үүнд хоёр арга л байна. Нэгт, Засгийн газар энэ хуулиудыг шинээр санаачлаж, өргөн барих, хоёрт, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар өөрчлөж болно. Тэгэхгүй бол энэ чинь хууль зөрчөөд байна. Хууль зөрчихөд олонхи цөөнх гэдэг нь хамаагүй шүү ээ. Танай манай хариуцлага гэж ярилаа. МАН цөөнх байхдаа анхнаасаа эсэргүүцэж байсан. Түүнийгээ одоо гүйцэлдүүлэх юм байгаа биз" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Энэ парламентад сууж байгаа эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ойлгож байна. Гэр бүлийн хүчирхийллийг эмэгтэй гишүүд дэмжиж байгаа юм шиг ойлголт өгч болохгүй" гэлээ. Мөн Тэрээр "Гэхдээ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсээд байгаа тул хойшлуулахыг дэмжиж байгаа юм. Энэ хуулийн хугацааг наашлуулах боломж байна уу?" хэмээн асуулаа.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг таван хуулийг буцаах тухай асуудалд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Хууль хэдийд батлагдах вэ? гэхээр эцсийн хэлэлцүүлэг хийж, олонх дэмжсэнээр батлагдсанд тооцно гэж хуульд заасан байгаа. Хүчин төгөлдөр болно гэдэг бол хуулийг хэрэглэх тухай асуудал шүү дээ. Өнөөдрийн бидний хэлэлцэж буй хуулийг ёсчлоод, хүчин төгөлдөр болгоод, харин үйлчилж эхлэх хугацааны тухай ярьж байна шүү дээ. Ийм том хуулийг буцаах ямар үндэслэл байгаа тодорхой хэлээд өгөөч".