Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. УИХ-ын гишүүн М.Билэгт: Эд хөрөнгийн улсын бүртгэлд эхлээд үл хөдлөх болж эзэмших ашиглах эрх болж байсан бол явцын дунд нилээн сайн өөрчлөлт оруулсан. Харин газар эзэмших ашиглах Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4:1.1 т зааснаар өмчлөх шийдвэр гарсан бол энэ тухайэрхийн улсын бүртгэлд оруулна гэж Ц.Нямдорж гишүүн оруулж өгч байгаа. Олон га газраар газар эзэмшсэн байгаа үүнийг иргэний хуулиар дамжуулж өмчлөх ажиллагаанд хязгаар тавих тухай юм. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхэд аж ахуй нэгж, тариалалтанд мөн хязгаар байхгүй байгаа. Газар нутгаа хамгаалах том эрх ашгаа бодох хэрэгтэй байна.
Улсын их хурлын чуулганаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүд үг хэлж санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ хуулийн гол гарч ирж буй дэвшилттэй тал нь Улсын бүртгэгч нарыг бүгд эрхзүйч мэргэжилтэй байхыг заасан. Энэ нь иргэдтэй харилцах бүх харилцааг зохицуулж байна. Бүх бүртгэгчийг эрхзүйч болно оо гэж ойлгож байна. Бүх бүртгэгч нарыг эрхзүйн удирдлагаар хангах хэрэгтэй юм. Ингэж байж хуулийн гол амин сүнс нь энэ юм.
Өнөөдөр /2018.05.18/ УИХ-ын чуулганаар Иргэний улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гадаадад төрсөн хүүхдүүдийг яаж бүртгэх вэ? Казахстан руу гарсан иргэдийн асуудлыг яаж шийдэх вэ? Нилээ зөрчил гардаг. Энэ хуулин дээр энэ асуудлыг оруулах хэрэгтэй. БНСУ-д манай олон иргэд амьдарч байна. Солонгос хүнтэй гэр бүл болдог, Эцэг, эх нь нас барахаар бас л асуудал гардаг. Энэ асуудлууд хуулинд орсон уу? Ажлын хэсэг: Гадаад улсад төрсөн Монгол эцэг, эхтэй хүүхэд тухай улсад сууж байгаа Элчин сайдын яамандаа хандаж гэрчилгээгээ авдаг. Харьяаллын хувьд нутаг дэвсгэр, цусны харьяаллыг хуульчилж зохицуулсан байдаг.