УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр үдээс хойш хаана. Өнөөдрийн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль, Гаалийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Монголд баялгийн менежмент хамгийн муу явж байна. Ашигт малтмалын хууль гэх мэт хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Хамгийн гол нь чанартай хууль гаргаж, хэрэгжүүлэхэд анхааръя гэсэн санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол улс өнөөдөр 640 гаруй хуультай болсон. Хуулийг чанаржуулах, амьдралд ойртуулах хэрэгтэй. Валютын зохицуулалтын хуулийг энэ хаврын чуулганаар баталж өгөх хэрэгтэй. Эрдэнэсийн сангийн тухай хууль, Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүний дараа банканд бүрэн шинэчлэл хийгдэнэ гэж харж байна. Татварын Ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль, Гаалийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Монголд баялгийн менежмент хамгийн муу явж байна. Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Баялаг ард түмний мэдэлд байдаг юм бол өгөөжөөс нь хүртэх хэрэгтэй ш дээ. Банк бус санхүүгийн байгууллагын хууль, Төрийн бус байгууллагын хууль, Статистикийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага бий. Нийгмийн салбар боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа Гишүүдийн гаргаж байгаа хуулийн санал дотор болохгүй хууль гэж байхгүй. Байнгын хороо хуулиа хариуцсан шиг хариуцъя. Олон хууль байна. Энэ хуулиудыг яаж хэрэгжүүлэх вэ? зөрчил нь хаана байна. Үүнийг сайжруулж, шинэчлэх чиглэлээр их зүйл хийх шаардлагатай. Одоо гаргах хуулин дээр маш их шүүлтүүртэй хандаж, алдаагүй хууль гаргах хэрэгтэй байна.
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр үдээс хойш хаана. Өнөөдрийн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Д.Тэрбишдагва Эрдэнэт, Оюутолгойтой холбоотой асуудал дээр ажлын хэсэг гаргаж өгөхийг хүслээ. Мөн Бэлчээрийн тухай хуулийг хаврын чуулганаар гаргах хэрэгтэй гэсэн санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Эрдэнэт, Оюутолгойтой холбоотой асуудал байна. Оюутолгойтой холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулъя. Эдийн засгийн байнгын хороо зарчмын хувьд дэмжээд, Их хурлаар ажлын хэсэг байгуулж ажиллая гэж ярьж байгаа. Оюутолгойн асуудал нам дамжсан бүлэглэл, Олон улсын эдийн засгийн алуурчидтай нийлсэн бүлэглэл хүч дэндүү их байна. Үүнээс айгаад хөдөлж өгөхгүй байна. Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төв Голландад байна. 2018 оны 1 сарын 30 нд нд гарсан сэтгүүл дээр Оюутолгойтой холбоотой асуудал гарсан байгаа. Оюутолгойтой холбоотой асуудал дээр намрын чуулганаар ажлын хэсэг байгуулаад, хаврын чуулганаар ярилцах хэрэгтэй байна. Эрдэнэттэй холбоотой асуудал 49,51 гээд яригдаж байна. Ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Ажлаа явуулмаар байна. Дуугүй сууж болохгүй. Бэлчээрийн тухай хуулийг 10 гаруй жил ярьж байна. Малчид дэмждэг, улс төрчид будлиулаад байдаг. 66 сая малтай гэж бахархаж ярьж байгаа ч малд идэх юм ална. Гаднаас 40 тэрбумаар тэжээл авч байна. Энэ хуулийг улс төржилгүй батлах хэрэгтэй.
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр хаана. Үдээс өмнөх чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Хуулиудыг өргөн барих, хэлэлцэх дээр Хууль, тогтоомжийн тухай хуулиа ягштал барьдаг баймаар байна. Ингэснээр хуулийг хэлэлцүүлгүүдийн дараа зарчмын зөрүүтэй олон санал хураахаас сэргийлнэ. Хөгжсөн улсуудыг харахад, хууль гаргахаасаа өмнө нийгэм рүүгээ сайн сурталчилдаг, үүнийхээ дараа хуулиа баталдаг жишигтэй болсон. Бид ингэхгүйгээр хууль батлаад, эргээд энэ сөрөг дагвартай байна. Хоёрдугаарт нь, УИХ-ын тухай хууль өөрчлөлт оруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал ярьдаг УИХ-ын байнгын хорооны тоог нэмэх, мөн зарим байнгын хороодуудыг нэгтгэх боломж байна уу. Тухайлбал сая зээл авах тухай ярьсан. ЭЗБХ дээр энэ талаар “ийм зээл авна” гэдгийг л ярьсан болохоос ийм ийм газар зээл өгнө гэдгийг огт ярьдаггүй. Гэтэл гишүүд тойргийнхоо асуудлыг нэгдүгээрт ярьж байна. Харин зээлээ хэрхэн төлөх, хэн төлөх талаар яриагүй. Гэтэл эдийн засгийн үр өгөөж нь нэгдүгээрт байх ёстой. Үүнийг засмаар байна. Мөн гишүүд Худалдааны тухай хууль дээр санаачлагатай ажилламаар байна. Энэ хуульд зүгээр нэг дамын наймаачны тухай бус алт, зэс, нүүрс гээд Монгол улсад худалдаалж байгаа бүх зүйл хамаарна. Жижиг дундын хууль удахгүй бид өргөн барина. Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой юм байна гэж ойлголоо.
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр хаана. Үдээс өмнөх чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хот суурин газрын ногоон байгууламжын тухай хуулийг төсөл яагаад орж ирээгүйг тодруулан асуусан юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2017 оны нэгдүгээр сард баталсан “Монгол улсын хууль тогтоомжыг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоол”-ын хавсралтын 38-д "Хот суурин газрын ногоон байгууламжын тухай" хуулийг төслийг өргөн барихаар баталсан. Үүний дагуу барилга хот байгуулалт, байгаль орчин аялал жуулчлал хамтран боловсруулж, 2017 онд Засгийн газар өргөн барихаар баталсан. Гэтэл 2017 он дуусчихаад байхад орж ирсэнгүй. 2018 оны хаврын чуулганаар орж ирэх байх гэсэн энэ жагсаалтанд орж ирсэнгүй. Энэ хуулийг баталсанаар бид олон асуудлыг шийдэх, бууруулах боломжтой байгаа юмаа. Энэ хуулийг хэзээ оруулж ирэх вэ? Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариулав Засгийн газраас 44 хуулийн төсөл санал болгосон. Үүнээс нь 4 нь л өргөн мэдүүлсэн байна. 44 хуулийн жагсаалтад дээрх хуулийн төсөл байхгүй байгаа юм. Дараа нь ЗГХЭГ-аас би асуусан. Яамдуудад хийгдэж байгаа 170-аад хуулийн төсөл байгаа гэж байгаа юм. Тэд бүгд л хэрэгтэй хуулиуд, гэхдээ Засгийн газар нэн яаралтай хуулийн төслүүдэдээ чамбайруулж өргөн барь гэж хэлж байгаа. Энэ хуулийн төслийг араас Б.Саранчимэг хоёр жил гаруй хөөцөлдөж байгаа. Хуулийн төсөл өргөн баригдахад хэлэлцэх нь нээлттэй байхаар энэ тогтоолын төслийн 2, 3 зүйлд тусгасан байгаа.
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр үдээс хойш хаана. Өнөөдрийн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар хаврын чуулганаар Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга, Бэлчээрийн тухай хуулийг оруулах талаар санал хэллээ УИХ-ын гишүүн Я.Содбаатар Хаврын чуулганд чухал чухал хууль орж байна. Би хоёр хуулийн санал оруулж байна. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга их чухал. Цагийн хөлсийг гаргах, цахимжуулах гээд Хөдөлмөрийн хуулиар зохицуулах олон асуудал байгаа. Бэлчээрийн тухай хуулиа гаргах шаардлага байна. Малын тоо өсөж, даац хэтэрч байгаа үед энэ хууль зайлшгүй хэрэгцээтэй, хаврын чуулганд орох хэрэгтэй байна. Малчидтай уулзаад явж байхад малын хөлийн татвар буюу бэлчээрийн хураамж авч, зохицуулалт хийж өгөөч гэсэн хүсэлт гарч байна. Эндээс хуримтлагдсан мөнгийг сум баг нь бэлчээр хамгаалалт, малынхаа чанарт анхаарахад зарцуулдаг баймаар байна. Энэ хуулийг батлаад өгвөл цаашдаа мал аж ахуйн салбар зах зээлийн гормондоо нийцсэн байдлаар хөгжих боломж бүрдэнэ гэж харж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа Их хурлын тогтоолын төслийн 2-т хэлэлцүүлгийн шатанд байгаа МУ-ын Ерөнхийлөгч, Их хурлын гишүүд, Засгийн газраас Их хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл дотор нэр заагдаагүй бусад хууль, Их хурлын шийдвэрүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлүүлж байхаар тогтоосугай гэж оруулсан. 2020 он хүртэл МУ-ын хуулийг боловсронгуй болгох үндсэн чиглэл Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, Их хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит хурлын хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын дарга М.Энхболдод зөвшөөрсүгэй гэж заасан. Хаврын чуулганаас өмнө дарааллыг Их хурлын дарга тогтоодог. Үүнээс өмнө Улсын их хуралд өргөн мэдүүлбэл энэ асуудал аль, аль нь нээлттэй гэж ерөнхий гарц хэлэхийг хүсэж байна.