Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Монгол улс тусгаар улс, Киргиз улс тусгаар улс энэ хоёр улсын хооронд дипломат харилцааны цаашдын хөгжил, суурь тавигдаасай гэж хүсэж байна. Гишүүд энэ асуудал дээр дэмжиж өгөөрэй гэсэн саналыг хэлсэн юм. 2014, 2015 оноос эхлэн ОХУ-д бараа бүтээгдэхүүн оруулах, Зүүн хойд Хятадын бүс нутагтай хамтарч ажиллах Эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Монголын талын ажлын хэсгийн даргаар ажиллаад явж байна. Манай улс хүсээд байгаа зах зээлдээ орох гэхээр Евро Азийн эдийн засгийн комиссод орохгүй бол ажил явагдахгүй байна. Шанхай хамтын ажиллагааны байгууллагат бас орох л хэрэгтэй болдог. Манайх түүхий эдээ зах зээлд гаргах хэрэгцээ байна. Харин Киргиз улс энэ хоёр байгууллагын гишүүн, манай улсыг дэмжиж ажилладгийн хувьд ЭСЯ байгуулахад эдийн засгийн хохирол амсахгүй, олон талын ач холбогдолтой. Бид түүхийн холбоотой улс. Цагаадайн хаант улсын туурь Киргизэд байна. Монголын их хаадын түүх байдаг энэ газруудад соёлын харилцааг тогтоох хэрэгтэй. Тэгэж байж МУ түүхээ дэлхий нийтэд баталгаажуулж авна. Сүүлдээ Чингис хааныг булаацалдсан улс олон боллоо. Монголын их түүхийг баталгаажуулж, эсгий туургатантайгаа бүх талын хамтын ажиллагааг сайжруулахад соёл урлаг, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахад ЭСЯ-ны статус хэрэгтэй байдаг. Гадаад харилцааны бодлого байх хэрэгтэй. Монгол улс тусгаар улс, Киргиз улс тусгаар улс энэ хоёр улсын хооронд маш том дипломат харилцааны цаашдын хөгжил, суурь тавигдаасай гэж хүсэж байна. Гишүүд энэ асуудал дээр дэмжиж өгөөрэй.
Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд Киргиз улсад ЭСЯ нээснээр манай улсад ямар ач холбогдолтой вэ? Эдийн засгийн талаасаа ашигтай юу? Гэсэн асуултыг тодруулж байсан. Үүнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орон, Евро Азийн эдийн засгийн гишүүн орнуудтай бүх талын харилцааг хөгжүүлэх шаардлага байгаа. Энэ бүс нутаг нэгдсэн бодлоготой болсон. Энэ бүс нутаг манай зах зээл. Үүний цаана Монголынхоо зах зээлийг тэлэх боломж бий. Цаашдаа бид Киргизээр тогтохгүй бусад хөрш улс оронтой нь маш сайн ойртож ажиллах хэрэгтэй. Манай улс Евро Азид нэгдэж ороход ашигтай юу? Ашиггүй юу? Энэ холбоонд орсон улс орнуудад ямар ач холбогдолтой байсан бэ? гээд нарийвчлан судлах хэрэгтэй. Нөгөө талдаа Шанхайн хамтын ажиллагааны гишүүн оронд Энэтхэг, Пакистан улс нэгдэж байна. Бид нэгдэх үү? Үлдэх үү? Бодлого гаргаад явах уу? гэдэг асуудал байна. Энэ бүхэн улсынхаа аюулгүй байдлыг бид улс төр, дипломат аргаар авч явна гэсэн төрийн бодлоготой нийцэж байгаа.
Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Консулын газар нээгээд 4 жил болсон байна. МУ-ын эдийн засагт ямар ач холбогдолтой ажил хийгдсэн бэ? 40 гаруй орон ЭСЯ нээчихлээ. Манайх нээх ёстой гэж байна. Бусад улс оронтой харьцуулах хэрэггүй. ЭСЯ нээж, хаах асуудал ямар бодлогоор зохицуулагдаж байна вэ? Киргизээр дамжиж байгаа бодлого манайд орж ирэх гэж нилээн юм болох байх. Хол харагдаад байна. Мөнгөний асуудал яригдаж байна. Гадаад худалдааг эдийн засагжуулж, үр ашигтай болгох талаар бодох хэрэгтэй. Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Удахгүй хэдэн сарын дараа төсөв яригдана шүү дээ. МУ-д ашигтай гэрээ, хэлэлцээр юу байна вэ? МУ-алдагдалтай төсөвтэй. Гадаад харилцааг эдийн засагжуулахад анхаарч хийгдсэн ажил байна уу? ЭСЯ-дууд өөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд явах хэрэгтэй УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа Улсынхаа аюулгүй байдлыг бид улс төр, дипломат аргаар авч явна Монгол улс маш хүчтэй дипломат бодлого явуулах хэрэгтэй. Зах зээлд гарахад Евро Азийн бүс нутагтай хамтарч ажиллах хэрэгтэй. Ирээдүйн бодлого төлөвлөгдөж байна. Бид хөрш оронтойгоо харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай. Нэг талаас түүхэн ах дүүс. Нөгөө талаасаа манай хоёр улсын хувь тавилан адилхан. Гадаад бодлогоор дэмжиж ажиллаж, Төв Ази дахь харилцааг дэмжих хэрэгтэй. Улсынхаа аюулгүй байдлыг бид улс төр, дипломат аргаар авч явна
Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Танилцуулгад дурдсанаар сүүлийн жилүүдэд Киргиз улстай харилцах гадаад харилцаа гүнзгийрсэн байна. Азийг Европтой холбох гол гүүр болж байна. ГХЯ-ны мэдээллээс харахад ямар нэгэн төсөв мөнгөнд өөрчлөлт орохгүй гэж ойлголоо. Дэд бүтцийн хувьд асуудал шийдэгдэж байгаа орон учраас дэмжиж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой бас нэг санал хэлье. УИХ-ын зарим гишүүд БНСУ-д ажиллаад ирсэн. Энэ улсад манай олон мянган иргэд ажиллаж, сурч байгаа. БНСУ-д ажиллаж байгаа ЭСЯ-ны төсөв, орон тоог авч үзэж, хүн хүчний асуудлыг шийдэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Солонгост манай НХХЯ-ны харьяа алба ажилладаг. Хөдөлмөрийн харилцаа, үйлчилгээтэй холбоотой, иргэдээс асууж байгаа олон асуудал байсан. Засгийн газар энд анхаарч ажиллах хэрэгтэй. Солонгосын парламентийн зүгээс Манай орны төлөө сэтгэл зүрхтэй ажиллаж байна. Ер нь бусад улс орны парламентийн хоорондын харилцаан дээрээ бид анхаарах хэрэгтэй гэсэн саналыг хэлье.
Өнөөдөр /2018.04.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Гадаад бодлого бол том бодлого. Бид 2 хөрштэйгээ сайн ажиллах хэрэгтэй. Юу ч болоогүй байж, бусад улс орны талаар буруу зөрүү ярьж болохгүй. Нүүдлийн соёлтой, далайд гарцгүй улс. Киргиз улс ямар ч үед дэмждэг. Евро Азийн бүс нутагтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй. Төв Азийн бүс нутгийг дэмжиж ажиллах хэрэгтэй.Улс орон, эдийн засгийн нөхцөл байдлаа харж, хөрш орнууд өмнө нь нөхөрлөж байсан улс орнуудтайгаа найрсаг харилцаатай байх хэрэгтэй. Энэ тогтоолын төслийг дэмжиж байна