УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Тус төслийг Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Эдийн засаг өссөн гэж байна. Гэхдээ ард иргэдийн амьдралд бодитой бууж байна уу? Тодорхой салбар дээр амжилттай хэрэгжиж байгаа ажил байна. Зарим салбар дээр учир дутагдалтай зүйл байна. Жишээ нь Боловсрол, нийгмийн салбар. Хийх ажил тодорхой, зорилго тодорхой байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэлээн хариуцлагатай ажиллаж, төсвийн гүйцэтгэлд нэлээн анхаарсан байсан. Одооноос боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтан дээрээ анхаарч ажлын хийлгэх хэрэгтэй. Утааны асуудал бусад том ажил дээрээ анхаарах хэрэгтэй байна. Хэдхэн сарын дараа ажлаа эргээд дүгнэхэд хийсэн ажилтай байх хэрэгтэй.”21х100” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт хэдэн үйлдвэр баригдсан бэ? УИХ-ын гишүүн ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг: Аж ахуй нэгжээ дэмжих хэрэгтэй. Салбар бодлогын дэмжлэг, татаасгүйгээр явах боломжгүй. Төрийн зөв бодлого, дэмжлэг хэрэгтэй 3,7 их наяд төгрөг шаардлагатай байгаа.Энэ төсөл хөтөлбөрийг хамтын хүчээр хийх боломжтой. 21х100” хөтөлбөр он гараад батлагдсан хөтөлбөр. Ажил явагдаж байна. Өвөрхангай аймагт махны нэг үйлдвэр байгуулсан. Орон нутаг идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Тус төлийг Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна. УИХ-ын гишүүн М. Билэгт: Өнөөдөр эдийн засгийн өсөлт зогссон байна. Гэхдээ иргэдээ ажилтай , орлоготой болгоход яаж анхаарах гэж байна. хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 80 хувь хувийн хэвшилд ажиллаж байна. Хувийн хэвшлээ яаж дэмжих гэж байна вэ? Ажилгүй иргэдийн 45 хувь нь 25-40 насныхан байна. Бас ажилд тэнцэхгүй байна. Үүнийг яаж шийдэх вэ? Ажилгүй иргэдийн 40 хувь дипломтой залуучууд байна. Боловсролын салбарын тогтолцоог яаж сайжруулах вэ? Эрүүл мэндийн салбарыг яаж дэмжих вэ? Иргэд урьдчилан сэргийлэх биш, харин хүндэрсэн хойноо эмнэлэгт хандаж байна. Бас бэлчээрийн даац хэтэрлээ гэж байна. Мах борлуулах ажлын хариуцсан яам нь хариуцаж хийгээч ээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: ДНБ-ний 80 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлээ дэмжихэд арилжааны банкнуудын хүүг бууруулахад анхаарах хэрэгтэй. Хүү буурна гэдэг цаанаа эдийн засгийн бүх үзүүлэлттэйгээ холбоотой. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтэн дээрээ анхаарах хэрэгтэй. Татварын багц хуулин дээр орж ирж байгаа өөрчлөлт чухал. Татвар багасна гэдэг нь хувийн хэвшлийг дэмжих юм. 2016 онд өрхийн хэрэглээ 9 хувиар буурч байсан бол 2017 онд өрхийн хэрэглээ өссөн. Энэ бол товчхондоо ард иргэдэд бага ч гэсэн хүрч байгаагийн илрэл юм. Ажлын хэсэг: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны хувьд анхан шатны тусламж үйлчилгээ даатгалаас санхүүжиж айгаа. Хууль эрхзүйн хүрээнд хийгдээд явж байна. Татвар талаас нь хархад 396 тэрбум төгрөгний 1,3 хувь буюу 5 тэрбум нь анхан шатны тусламж үйлчилгээг санхүүжүүлж байгаа нь оновчтой хувилбар биш.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Тус төлийг Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, зорилтот төвшинд хүрлээ гэж байна. Засаг төрийн үйл ажиллагааг дотоодын нийт бүтээгдэхүүн өссөнөөр хэмжиж байя. Нэг хүнд ногдох ДНБ дорвитой өссөнгүй. Монгол орныг, Монгол хүнийг хэрхэн баян болгосонд анхаарч байя. 2017 онд нэг хүнд ногдох ДНБ хэд болсон бэ? 2018 онд хэд болгох зорилт тавьсан бэ? Дараагийн асуудал дэлхий дээр хамгийн их өр төлдөг орон манай улс. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье гэж ярьдаг. Энэ жил ямар төсөл хөтөлбөр хийгдэх гэж байна. Одоо бодитой ажил хийх цаг болсон. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Г.Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна. Сүүлийн 3 жилийн байдлаар 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 7 сая 810 мянган төгрөг, 2016 оны төгсгөлд 7 сая 907 мянга, 2017 онд 8 сая 7,7200 төгрөг болсон цаашдаа өснө. Яагаад гэвэл төсөв хөрөнгийн мэдээлэлд МУ-ын Эдийн засгийг 8 хувьд хүргэнэ гэж тооцоолсон. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үзүүлэлтүүд байна. Авсан зээлэнд төсвийн орлогын 3/1-ыг төлж байсан цаг байгаа. Авсан зээлийнхээ хүүд 1,4 Их наяд төгрөг төлж байсан. Үндсэндээ сүүлийн 3 жилд арилжааны банкнуудаас өндөр хүүтэй зээл авч байсан. 2018 онд 2,6 Их наяд төгрөгний үндсэн өр төлнө, үүний хүүд нь 1,2 нийлээд 3,8 Их наяд төгрөг буюу төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх өрийг төлөөд явж байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Тус төлийг Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 118 арга хэмжээнд давхардсан тоогоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас 80.5 хувь буюу 95 арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 95.7 хувь буюу 113 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 8.5 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан бөгөөд нийт 5 бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт 79.3 хувьтай гарсан байна. УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар: Төмөр замтай холбоотой асуудлаар тайлбар авъя. Мөн 2017 онд Бичил аж ахуй нэгжийг бодлогоор дэмжиж 6000 мянган аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэхээс 1000 гаруй аж ахуй нэгжийг дэмжиж ажиллажээ. Үр дүнд хүрээгүй шалтгаан нь юу вэ? Дотоодын болон, гадаадын хөрөнгө оруулалт ямар байв, үр дүн, биелэлт ямар байсан бэ? Өнөөдөр эдийн засагт мөнгө хэрэгтэй байна. Бидэнд мөнгө байх шиг байна. Гэхдээ иргэдийн амьдралд хүрэхгүй, нөлөөлөхгүй байна. Эдийн засагт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Ард иргэд ажил хийе, биднийг дэмжээд өгөөч гэж хүсэж байна. Боломжийн олгож өгөөч. Ажлын хэсэг: Төмөр замын чиглэлээр Таван толгой, Гашуунсухайтын төмөр замын төслийн зураг төслийг шинэчилж ажлыг үргэлжлүүлэх, Эрдэнэт овоотын концессын ажил гэх мэт 6 арга хэмжээ тусгагдсан. Өнөөдрийн байдлаар барилгын ажил хийгдээгүй. Зураг төсөл дууссан. Зарим шалгах ажил байгаа. УИХ-ын гишүүн, Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар: 2017 онд Манай улсын эдийн засаг 5,1 хувиар өссөн. Ард иргэд бизнесийн үйл ажиллагаанд хүрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ эерэг үзүүлэлт байна. Ноолуур, арьс ширний үнэлэмж өссөн. Энэ нь малчид өр зээлээсээ чөлөөлөгдөх боломж бүрдэж байна. Арилжааны банкнуудаас олгож байгаа зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгдсэн байна. 2017 онд Монгол улс гаднаас 1,4 тэрбум ам,доллар авсан. Үүнд нөлөөлсөн гол зүйл бол зээлжих зэрэглэл нэмэгдэж, эдийн засаг өсөж байгаатай холбоотой. Гадныхан эдийн засаг өсөж байгаа гэж харж байна. Цаашдаа бид тогтвортой байдлаа хадгалж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх тал дээр ажиллах шаардлага байгаа юм.