Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир энэ хувьчлалуудын асуудлыг зөв ч арга нь буруу байна хэмээн шүүмжилсэн юм. Засгийн газраас оруулж ирж байгаа төслүүд дутуу, гомо орж ирж байна. Үнэлгээний асуудал дээр баримжаагүй үнэ оруулж ирсэн байна. Өнөөдөр энэ жагсаалтыг баталснаар шууд хувьчлахгүй ээ гэж бодож байна. Нэг нэгээр нь хувьчлах байх. Өнөөдөр үүнийг батлахгүй бол 2020 хүртэл улсын төсөвт тусгагдчихсан орлого. Энэ тасарчих гээд байгаа юм. Харин Засгийн газар алдаатай төсөл оруулж ирснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд нийтлэг нэг анзаарагдаж байгаа зүйл бол манайхан том төсөл, хувьчлал орж ирэхээр гацаадаг хэсэг бүлэг байна. Тиймээс хувьчлалаа хийх хэрэгтэй. Өнөөдөр энэ төслөө батлаад..цааш зөв ойлголцоод явъя"
Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ хувьчлалуудыг яагаад заавал хийх хэрэгтэй байгааг тодруулсан юм. Татварын бүрдүүлэлтийг аваад үзэхээр хэдэн уул уурхайн компаниуд, сүүлд бий болсон компаниуд голлон байдаг. Хувьчлаад өндөр үр дүнд хүрсэн юм байхгүй. Би бол өмч хувьчлалыг дэмжиж байгаа. Яг энэ байдлаар биш. МИАТ-ын 49 хувийг гаргаж ирээд нэг өдөр цацна гэвэл том алдаа болно. Монгол шуудан компанийн хувьчлал яаж амжилттай болсон гэвэл эхлээд 34 хувийг нь хувьчлаад бодлоготой явж байгаа учраас юм. Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлах тал дээр эсрэг саналтай байна. Шууд нэг амьсгаагаар ингэж болохгүй шүү дээ. Бүх юм аа хувьчилчхаад зүгээр суугаад байж болохгүй. Төрийн зохицуулалт Монгол улсад байхгүй учраас бид ингээд дампуурчхаад байна. Төрийн өмчөөрөө дамжуулж төрийн зохицуулалт гэдэг зүйлийг хийх ёстой. Төрийн банкыг 100 хувь өмчлөхийг бас эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Монголын төр ганц банкаараа дамжуулаад Ипотекийн зээлтэй. АЗЗА хувьд миний мэдээлэл бага байна. Гэхдээ АЗЗА бол улсаас мөнгө авч байж л зам засна. Тэр бол ойлгомжтой, өөрийнхөө мөнгөөр засаад хямралгүй болчихно гэж байхгүй. Монголын ард түмний хадгаламж гээд 9,9 их наяд төгрөг байна. Харилцахын үлдэгдэл гээд 3,9 их наяд гээд бараг 14 их төгрөгийн үлдэгдэл байна. Энэ мөнгөөр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж байна. Гэтэл зөвхөн 5 дугаар сар гэхэд хадгаламжийн хэмжээ 240 тэрбумаар өссөн байна. Яагаад ингэж өсч байна гэхээр бизнес хийх орчин нь алга, байгаа мөнгөө банканд аваачиж хийхээс аргагүй байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд өмч хувьчлал ашигтай ч гэсэн зөв хийгүй бол болохгүй. Бид 30 жилийн турш өмч хувьчилана гэж явсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Оргил-ыг их амжилттай хувьчилчихлаа гэдэг. Оргил яаг үнэндээ 15 тэрбум биш 30, 40 тэрбум төгрөг хүрэх байсан. Яагаад гэвэл тэр рашаан ундрага нь асар үнэтэй. Яагаад IPO гаргаж болоогүй юм. 3-аас 5 тэрбум төгрөгийн IPO гаргахад Оргил хөгжөөд л явчих байсан. Хамгийн муу менежерүүд төрийн өмчийн байгууллагад л ажиллаж байна. Оргил дээр бол хэн, хэн билээ дархлагдсан хэдэн нөхдүүд захирлаар очдог тэгээд л балгас болгоод орхидог. Сая Бат-Эрдэнэ сайдын хэлж байгаачлан МИАТ л гэхэд авгай хүүхдээ дагуулаад гадаад явдаг юм байна. Тэнд байгаа захирал юу хийж байгаа юм бэ? Тэр зохисгүй юмыг засах гэж л Монголын төрийг төлөөлж сууж байгаа биз дээ. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр хувьчлах нь бол зүйтэй. Хэзээ яаж хувьчлах вэ гэдэг тактик, стратегиа зөв боловсруулах хэрэгтэй. Хоёр дугаарт огт хөндөгдөөгүй сэдэв болох нийгмийн хувьчлалын асуудал. Энд хөдөлгөөн оруулахгүй юм уу? Асар их хэмжээний төрийн өмч тэнд байгаа. Үүнийг хувьчлах тал дээр ямар саналтай байна? Хоёр дугаар асуулт бол хувьчлахдаа ямар тактик ашиглах гэж байна? МИАТ-ын 49 хувийг шууд нэг өдөр зарчих уу? Эсвэл тодорхой шат дарааллаар эхлээд 34 хувийг нь, 25 хувийг нь гэх мэтээр хүрсэн үр дүн дээрээ түшиглээд цаашаа явах юм уу? Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор хариулав Ер нь бол хувьчлалыг салбар салбарын санд аваад хоёр дахь жилдээ явж байна. Нийгмийн эдийн засгийн форум, эдийн засгийн чуулган, төрийн өмч зэрэг компаниуд үр ашиггүй байдлыг сайжруулах тодорхой аргуудын нэг нь бол хувьчлал гэж үзэж байгаа. Нөгөө талаас 2015 оноос хойш шийдвэр гарсан объектуудаа хувьчлах уу, үгүй юу гэдэг нь тодорхой биш байгаа учраас энэ төслүүдийг засгийн газрын хуралдаан дээр ярилцаад оруулж ирж байгаа. Яаг одоо эцсийн байдлаар хувьчлах арга хэлбэр нь тодорхой бус, нийгэмд сөрөг үр дагавартай гэж шүүмжлэгдээд байгаа. Төрийн байгууллага, МИАТ гэх мэт асуудлууд гарч ирж байгаа. Их хурал дээр эцсийн шийдвэр нь гарах учраас тэр үед хэрэгжүүлэх тал дээр нь анхаарна. Яаг хувьчлах арга хэлбэр дээр би эхний 6 компанийн хөрөнгийн биржээр үнэхээр алдагдалтай байгаад байгаа хувийн секторуудыг дуудлага худалдаагаар худалдчихвал зүгээр юм уу гэсэн саналыг салбарын яам холбогдох хүмүүстэй ярьж байгаа. АЗЗА-ууд дээр зөв буруу хувьчлалын менежмент гээд байх юм байхгүй. Хоёр дугаарт АЗЗА 2009 онд Куветын сангаас зээлсэн 5 тэрбум төгрөгөө одоо болтол төлөөгүй. Дээрээс нь АЗЗА-ын тоног төхөөрөмжийнх нь 80 гаруй хувь нь ашиглах хугацаа дууссан. Тэгээд зах зээл дээр өрсөлдөж чадахгүй байгаа учраас АЗЗА-г хувьчилчихъя гээд байгаа. Нийгмийн салбарын хувьчлал бол үнэхээр том асуудал болоод байгаа. Бид уг асуудал дээо өнгөрсөн жилээс байнгын хороо, засгийн газар дээр санал тавиад ажлын баг гаргуулсан. Ер нь бол Монгол улсын хөрөнгүүд буюу их сургууль, цэцэрлэг, хувийн өмчийн, төрийн өмчийн байгууллагууд, эмнэлгүүд зэргийг тоолоод ямар бодлого гаргах вэ хэрхэн ажиллах вэ гэдэг дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. За засгийн газрын эрхэлсэн яамдууд буюу эрүүл мэндийн яам, боловсролын яам голчлон хариуцдаг. Хэрэв шийдвэр гарчихвал төрийн бодлого зохицуулалтын газар хуулиараа зохион байгуулах үүрэгт нь оролцдог юм билээ. Нөгөө талаар 2003 оны 34 тогтоолоор нийгмийн салбарын хувьчлалд орсон хараахан шийдэгдээгүй 18 обьект байгаа. Хувьчилна гээд шийдвэр гарчихсан боловч одоог хүртэл хэгэжээгүй байгаа. Нийгмийн салбарын хувьчлалыг Шадар даргын ахалж байгаа ажлын хэсэг дээр яриад УИХ-ын хэмжээнд нэг удаа хэлэлцэх зайлшгүй шаардлага байгаа.
Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ хувьчлалуудын асуудлыг зөв ч арга нь буруу байна хэмээн шүүмжилсэн юм. Өмч хувьчлал бол монголын ард түмэнд том сургамж үлдээсэн. 2000 гаруй объект хувьчилсан. Нэг бүрчлэн үзэхээр маш муу үр дүнтэй. Татварын бүрдүүлэлтийг харахаар хэдэн банк, уул уурхайн компаниуд, сүүлд бий болсон компаниуд голлож татварыг нь бүрдүүлсэн. Хувьчлаад үр дүнд хүрсэн зүйл байхгүй. Өмч хувьчлахыг дэмжиж байна. Гэхдээ энэ аргаар биш. МИАТ-ын 49 хувийг гаргаж ирээд хөрөнгийн биржээр нэг өдөр цацчихна гэвэл том алдаа болно. Монгол шуудан компаний хувьчлал бодлоготой явсан учраас амжилттай болсон гэж үздэг. Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлахын эсрэг саналтай байна. Ингэж нэг амьсгаагаар ингэж болохгүй. Төрийн зохицуулалт гэж байхгүй болохоор бид дампуурсан. Төрийн банкыг 100 хувь хувьчлахын эсрэг саналт байна. Монгол төр ганц банкаар дамжуулаад ипотекын зээл, ядарсан хүмүүсээ дэмжиж бага хүүтэй, урт хугацаатай зээл өгдөг. Ингээд харахаар хувьчлах гэж байгаа нь зөв боловч хийх гэж байгаа арга нь буруу байна. Зөвхөн 5-р сард гэхэд хадгаламжийн хэмжээ 240 тэрбумаар өссөн. Бизнес хийх орчин байхгүй учраас байгаа мөнгөө банкинд хийж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд өмч хувьчлал ашигтай ч гэсэн зөв хийх ёстой. Нийгмийн салбарт хөдөлгөөн оруулах уу? Асар их хэмжээний төрийн өмч энэ салбарт байна. Мөн хувьчлах тактикаа яаж хийх гэж байна? Нэг өдрийн дотор зарах юм уу?
Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ хувьчлалуудыг яагаад заавал хийх хэрэгтэй байгааг тодруулсан юм. Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг бодлогын хэмжээнд батлах нь зүйтэй. Аливаа зүйлд бодлого байх хэрэгтэй. Үндсэн чиглэлийнхээ асуудлыг баталчхаад дараагаар нь байгууллагуудынхаа бодлого, хэрхэн яаж хувьчлах вэ гэдэг асуудлаа систем системээр авч хэлэлцэх гэсэн гишүүдийн саналтай санал нэг байна. Энэ объектууд дотор би нэг байгууллага дээр төвлөрч ярихыг хүслээ. Арилжааны төлбөр тооцоо үнэт цаасны компани хувьд өнгөрсөн хугацаанд үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гэж байсан. Энэ төвлөрсөн хадгаламжийн төвийн үйл ажиллагаагаар дамжуулаад анх өмч хувьчилж байх үед иргэдийн гар дээр байсан хувьцааг луйвардаж авах, брокерын пүүсээр далимдуулаад иргэний зөвшөөрөлгүйгээр авдаг ийм маргаан асар их байгаа, одоо ч иргэдийн дунд байгаа. Хөрөнгийн хувьчлалын асуудалтай холбоотой иргэдийн дунд бий болсон өнгөрсөн хугацааны гашуун туршлага дээр тулгуурлаад гишүүд саналаа хэлж байна гэдгийг бүгдээрээ анхаарч ойлгоорой. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв нь 2016 оны 4 сард 2 хэсэгт хуваагдсан. Нэг нь 100 хувь төрийн өмчийн эзэмшилд байгаа. Уг тохиолдолд нэмэлтээр хийх зүйлс бий. Үүнд төлбөр тооцооны системийн шинэчлэлийн асуудал, програм хангамжийн асуудал, мэдээллийн аюулгүй байдлын асуудал, эрсдэлийн удирдлагын механизм гэх мэт. Эдгээр зүйлсээ хийсэн үү? Хийсэн бол ямар үр дүнд хүрсэн бэ? Гэдэг асуултыг асууя. Хоёрдугаарт: Одоо бид Эрдэнэс таван толгой 1072 хувьцааны асуудлыг ярьж байгаа. Хөрөнгийн биржээр дамжуулаад иргэдийг хувьцаагаа бүртгүүлээрэй гэсэн мэдээллүүд явж байгаа, энэ асуудал Монгол улсын 3 сая иргэнд тэгш хүртээмжтэй хүрч чадаж байна уу? Тэгээд энэ асуудлаас болоод арилжааны төлбөр тооцоо үнэт цаасны компанийг өмчилсөнтэй холбоотой, төрийн мэдлээс хамааралгүй болгосонтой холбоотойгоор аливаа нэг маргаан эрсдэл дагуулах юм биш байгаа? Гуравдугаарт Эрдэнэс таван толгой 1072 хувьцааг амилуулах асуудлаар төрийн өмчийн хувьчлалтай холбоотой бодлого чиглэл ямар хэмжээнд тусаж, хэрэгжих төвшинд явж байгаа вэ? гэдэг асуултуудыг асууя. Ажлын хэсгийн хариулт Н.Амарзаяа гишүүний асуултад хариулъя. Арилжааны төлбөр тооцооны төв, үнэт цаас хадгаламжийн төв, хөрөнгийн бирж гурвыг 2015, 2016 онуудад гурав салгасан байдаг. Арилжааны төлбөр тооцооны төв, хөрөнгийн бирж хоёрыг бол урьдаар хувьчлах ёстой. Мэргэжлийн хүмүүс нь ярихдаа арилжааны төлбөр тооцооны төвийг бол хувьчлах ёстой улмаар хөрөнгө оруулалт хийгээд явах ёстой. Хөндлөнгийн хяналт тавих ёстой байгууллага нь хөрөнгийн бирж-ийн удирдлагад байж болохгүй гэсэн тайлбарыг хийж байгаа юм. Ийм учраас салгасан байгаа. Сангийн яамны зүгээс хөрөнгийн бирж, арилжааны төлбөр тооцоо үнэт цаасны компанийг нэгтгэсний үндсэн дээр хувьчилъя гэсэн санал өгсөн байгаа. Тэгэхээр арилжааны төлбөр тооцоо гэдэг бол явагдаж байгаа үйл явцыг өрнүүлдэг гол дэд бүтэц. Хөрөнгийн бирж дээр нэлээд том систем ашигладаг үүн дээр төсвөөс 21,7 тэрбум төгрөг сүүлийн 7 жил зарцуулсан. Цаашдаа арилжааны төлбөр тооцоо, хөрөнгийн биржийг хувьчлах замаар уг том системийг үр ашигтай ашиглах нөхцөл шаардлага байгаа юм. Иргэдийн үнэт цаас эзэмших данс тооцоо нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр явдаг. Хувьчлах үндсэн чиглэлд тэрийг оруулж ирээгүй. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр иргэдийн данс, бүх хувьцааны бүртгэл байдаг учраас үүнийг хувьчлая гэсэн бодол байхгүй байгаа. Мэдээлэлгүйгээс аваагүй байгаа хуримтлагдсан ногдол ашиг, хувьцаа зэрэг нь тэндээ байгаа учраас энэ удаад уг төвлөрсөн хадгаламжийн төвийг хувьчлах чиглэлд оруулаагүй юм. Н.Амарзаяа тодруулан дахин асуув: Хариултаа бүрэн дүүрэн авч чадахгүй байна. Яагаад 2016 оны 4 сард компаниа үнэт цааснаас нь салгачхаад одоо хувийн мэдэлд 100 хувь өмчилбөл бид ийм, ийм давуу үр дагаврыг бий болгоно гэж биччихээд, үүнийхээ өнгөрсөн 2 жилийн дотор яагаад хийж чадаагүй юм бэ гээд тодорхой асуултуудыг асуугаад байх юм. Хариултаа бүрэн авч чадсангүй. Цаашид анхаараарай.
Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд өмчийн үнэлгээг хэрхэн хийсэн талаар асууж байсан юм. Олонхи гишүүд хямд үнэлсэн байна хэмээн үзэж байгаа илэрхийлж байсан юм. Хувьчлалд “Монголын хөрөнгийн бирж” ХХК, Төрийн банк" ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК болон нилээд хэдэн аймгийн АЗЗА-г хувьчлаж байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн банк чинь Хадгаламж банк шүү дээ. Стандарт банкны 109 сая гээд бөөн хууль хяналтаар явж байгаа. Ийм хямд үнээр хувьчлаж байгаа нь хоорондоо аль хэдийн тохиролцчихсон юм уу. Онгоцоор төрийн маш олон нууц тээвэрлэгдэж явдаг, Тэгэхээр МИАТ-ын хувьчлах дээр яагаад хувьчлаж байгаа вэ? Өмч хувьчлалын маш хайнга оруулж ирж байна, маш цөөхөн гишүүд сууж байна. Хөрөнгийн биржийг бас яагаад ийм үнээр хувьчлаж байгаа вэ? мөн харилцаа холбооны салбар ялгаагүй хувьчлах нь. Манайх төр бол муу менежер, ашиггүй ажилладаг гэдгээр бүгдийг харж үзэх ёстой вэ?