Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн М.Билэгт: “Эдийн засгийн өсөлтийг харвал сайн зүйлс их харагдаж байна. Гэхдээ малчдын тэтгэвэр болон эхчүүдэд өгөх мөнгийг хойшлуулж байгаа нь чамлалттай байна. Эдийн засаг өсч байгаа тооны үр дүн иргэдийн халаасанд орох боломж байна уу? Зээлийн хүүний төлбөр их байсан. 2018 онд ямар болсон. 2019 онд хэд байх, цаашлаад 2020 он гэхэд хэр буурах вэ? Мөн хөдөө орон нутагт сургууль цэцэрлэг эмнэлэг чухал. Гэхдээ эдийн засгаа солонгоруулахын тулд мал аж ахуйн салбараа дэмжих, малчдынхаа бүтээсэн баялгийг хэрхэн эргэлтэнд оруулах вэ? Энэ нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ?” Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Эдийн засгийн үр өгөөжийг иргэдээ ажлын байртай болгож байж л тэдний халаасанд хүргэж чадна. Тиймээс энэ чиглэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр хувийн хэвшлийнхэн идэвхи санаачлагатай ажиллах ёстой. 2017 онд авсан зээлийн хүүнд 1,4 тэрбум төгрөгийг төлөхөөр төлөвлөсөн. 2018 онд 1,2 тэрбум төгрөг төлөх байсныг оны эхэнд маш богино хугацаанд арга хэмжээ авч чадсан учраас төлөлт буурсан. 2019 оны төсөвл 870 орчим тэрбум төгрөгийг хүүнд нь төлнө.”
Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: “2019 оны төсвийг ирэх жил тодотгох уу? 2016-2017 оны төсвийн тоог тулган харж байхад 2019-2020 оны тоо нилээд өөдрөг тусгагдсан байна. Олон жил дамнасан хөрөнгө оруулалтын ажлууд гацсан. Хэд хэдэн ажил бий. Гэтэл энэ төсөвт орж ирээгүй байна. Эдгээрийг орлогоо тооцоод ирэх жилийн төсөвт оруулаад явах боломж бйна уу?” Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Төсөв тодотгохгүй гэдгээ өмнө нь хэлж байсан. Өнөөдрийн хувьд УИХ-д Засгийн газраас өргөн барьсан Татварын банц хууль, одоо хэлэлцэж байгаа 2019 оны улсын нэгдсэн төсвийг өргөн барьснаар нь баталж чадвал 90 хувийн магадлалтайгаар төсөвт тодотгол хийхгүй байж чадна. Хэдийгээр орлого чанга байгаа ч Сангийн яам бүрдүүлэхээр ажиллах болно. Харин олон жил хүлээгдсэн царцсан бүтээн байгуулалтыг явуулахыг дэмжиж байгаа. 2020 он гэхэд бүгдийг нь дуусгана.”
Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: “2018 онд орлого нэмэгдсэн ч төсвийн тодотгол хийгдээгүй нь сайн жишиг гэж үзэж байна. 2019 онд орлого зарлагын хэмжээ ямар байгаа вэ? Тодотгол хийгдэхгүй байж чадах уу? Төсвөө хөгжлийн бодлоготой уялдуулан хэлэлцмээр байна. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол болон түгжрэл гэсэн 2 том асуудал байна. Үүнийг шийдвэрлэх боддлогын ажил юу байна вэ?” Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Төсвийн хүрээний үндсэн үзүүлэлтийг хийхдээ олон улсын эдийн засгийн төлө. байдлыг нилээн прогноз хийж боловсруулсан. Ер нь эдийн засагт өөдрөг байдлаар хандаж байгаа. Тодорхой эрсдлүүд байгаа хэдий ч зөв бодлогоор авч явна гэж төлөвлөсөн. Манай улсын эдийн засгийн бодлого зөв явж байгаа. Өнгөрсөн удаад улсын зээлжих зэрэглэл 5 шать дараалан буурсан. Гэхдээ 2 шат ахиад явж байна. Харин түгжрэлийн хувьд хэд хэдэн төсөл хэрэгжээд бүтээн байгуулалт хйигдэж байгаа. Зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд ирэх онуудад ч шийдвэрлэгдэх ажлууд тасралтгүй үргэлжилнэ. Хамгийн гол нь түгжрэлийг бууруулах чиглэлд эдийн засгийн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Их дээд сургуулиуд хотоос гарвал улсаас төтөөс өгдөг байх, зам дээр машин байрлуулбал өндөр торгууль төлөх гэх мэт эдийн засгийн аргаар шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд улсын төсөвт 147 тэрбум төгрөг суулгаж өгсөн.” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: “Агаарын бохирдлын эсрэг хөтөлбөр гаргаад ажил хийгдээд явж байгаа. 2019-2020 оны өвөл мэдэгдэхүйц үр дүн гаргахаар дээрх мөнгөн дүнг суулгасан. Үр дүн гарч, нүдэнд харагдаж мэдрэгдэхүйц ажил хийгдээд явна.” Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва шинэжлэх ухааны байгууллагын хөрөнгө оруулалтын талаар асуулаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: “Монгол Улс шинжлэх ухааны байгууллагаа дэмжиж хэдэн төгрөг төсөвлөж байгаа юм бэ? Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст хэрэгтэй болно. Цаашлаад шинжлэх ухааны салбараа дэмжихгүйгээр ирээдүйн хөгжил, олон улсад хөл нийлэн зэрэгцэн алхах боломжгүй шүү дээ.” Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Шинжлэх ухааны академи дээр барилга гэж мөнгө суулгаагүй. Урсгал зардал дээр нилээд мөнгө хэмнэдэг. Үүн дээр нь нэмж хангалттай төсөв оруулж өгье гэдгийг хэлж ойлголцоод оруулсан байгаа. ”