Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “Төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлуудын зураг төсөл сүүлийн жилүүдэд маш их асуудал үүсгэж байна. Зураг гаргах гэж их хэмжээний мөнгө зарлагадаж байна. Тиймээс бүгдийг сонголттой байдлаар нэгдсэн зураг төсөлтэй болгочихвол маргаан үүсэхгүй болно. Жишээлбэл сургууль цэцэрлэг соёлын төв барих 1-2 стандарт гаргаж батлаад түүнийг нь мөрдөөд явах хэрэгтэй. Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам болон эрүүл мэндийн яаманд энэ их хэрэгтэй юм л даа. Мөн би соёл урлаг, спортын салбарынхантай их ойр байдаг учраас энэ салбарын төлөөлөгчид өчигдөр уулзсан юм. Ж.Эрдэнэбат ерөнхий сайд байх үед бид 2 санаачлан “Соёл урлагийн сан” гэж байгуулсан. Энэ санд ирэх оны төсөвт хэдэн төгрөг тавигдсан бэ? Бид Соёл урлаг спортын салбараа 3-4 тэрбумаар үнэлээд сандаа хөрөнгө хийгээд байх уу? гэтэл энэ мөнгө ЖДҮДС-аас зээл авсан 1 л хүний мөнгөтэй тэнцэж байна. Тиймээс төсвөөр санхүүждэг энэ сангуудад шалгалт хийж, аль нь нийгмийн үр өгөөж өндөртэй байгааг нь ахиухан төсөвлөдөг байх хэрэгтэй байна.” гэлээ. Түүний асуултанд Сангийн яамны хөрөнгө оруулалтын газрын дарга, Төсвийн байнгын хорооны дарга болон Сангийн сайд нар хариулт өглөө.
Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: “2018-2019 онд УИХ, Засгийн газар орон нутагт хаягдсан байсан бүтээн байгуулалтыг хийж байгаа. Хөрөнгө оруулалтыг шийдэж байна. Одоо байгаа нөөц боломж дээрээ тулгуурлан, ажлын байр бий болгоод, аж үйлдвэрлэлээ дэмжих замаар төсвийн орлогоо бүрдүүлж, нэмэгдүүлэх боломж байна. Бид үүнийгээ ашиглах хэрэгтэй. Газраа, хөрсөө ухаад нэмүү өртөг шингээж ч чадахгүй, нүүрсээ зөөдөг жолооч нар нь эрх нь зөрчигдсөн ийм байдлыг болих хэрэгтэй.”
Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: “Цаашид төсвийн хүрээний мэдэгдлийг аль болох бодитойгоор тусгаж оруулж ирмээр байна. Ирэх жилүүдэд Засгийн газрын өрөөс гадна олон бондуудын өр төлөгдөнө. Төсвийн хүрээний мэдэгдэлд эдгээрийг багцаар нь тусгаж, үр дүн, нөлөөллийг нь тусган оруулж ирдэг туршлага байдаг. Зөвхөн тойргийн асуудлаа яриад явах биш эдийн засгаа томоор харж, алсын хараатай бодлогын төлөө хөрөнгө оруулалтаа чиглүүлэх шаардлага байна. Ажилсаг Монгол хөтөлбөрийг сүүлийн 3 жил Монгол Улсаар дүүрэн цагаан гартнууд биш шаардлагатай ажлын байранд нийцэх ажиллах хүчнийг бэлтгэхийн төлөө яриад байгаа юм.”
Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан: “Төсвийн хүрээний мэдэгдэл гэж юу вэ? яах гэж байдаг юм? Ач холбогдол нь юу юм бэ? Гэдгийг бид мэдэж байж ярих ёстой. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол Монгол Улсын нэгдсэн төвийг тогтвортой байдлыг хангах, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг даган гарч ирсэн. Төсвийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгааламын тулд дайчлах, чиглүүлэх механизм юм. Маруухан практикаар эвдэж засаад байх нь буруу юм. Жишээ нь, хөрөнгийн зардлыг 37 тэрбумаар нэмэгдүүлэхийн тулд төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх гэж байна. Маш жаахан үзүүлэлтээр том бодлогоо бид эвдэх гэж байна. Ийм шаардлага алга. Энэ зардал нь хөрөнгө оруулалт биш байр сав машин тэрэг засах л мөнгө байгаа. Сангийн яам бодлого зөв тодорхойлж бичсэн ч түүнийг илэрхийлж байгаа тоо нь маш өөр байна. Үүнд улс төрчдийн нөлөөлөл их орсон гэж дүгнэж байна. мэргэжлийн эдийн засагчид үүнийг ойлгож байгаа байх.”
Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагва: “Баяр наадам болон шөнө хуралдах үеэр нэг юм болдог. Төсвийн байнгын хороо хурал 14 цагаас зарласан ч 17 цаг 30 минут хүртэл ирц бүрдээгүй байсан. Их орой хуралдсан байна. СХД-т олон асуудал байна. Бидний цөөн хэдэн санал төсөвт орсон ч томоохон ажлууд орхигдоод байна. Утааны асуудал ярьж байхад гол утаа үйлдвэрлэж байгаа 300 айл өнөөдөр цахилгаангүй. Энэ жил төсөвтөө тэдгээрийг хангах төсвийн хөрөнгийг шийдэх боломж алга уу? Тог байхгүй юм чинь нүүрсээ бусдаас илүү л түлж таарна. Харин төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор, ТБХ-ны дарга болон Сангийн сайдаас асууя. Эндээс харахад Засгийн газрын өрийн хэмжээ 2015 онд 14 их наяд байсан 2016-2019 онд 22 их наяд байна. Ирэх жилүүдэд олон бондын төлбөр буюу өр маань нэмэгдэнэ. Төсвийн хүрээний мэдэгдэл хэр их бодитой юм бэ? 2020-2021 онд олон бондын өр төлөгдөх учраас хүндрэл бий болох уу?” Түүний асуултанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариуллаа. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: “Өчигдөр төсвийн байнгын хороо оройтох болсон шалтгаан нь төсвийн тухай хуулийн ажлын хэсэг санал хураамж амжихгүй байсан учраас оройтсон.” Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Тулгамдаж байгаа өрүүд бий. 2021, 2022, 2023 онд гол ачаалал ирнэ. 2021 онд Мазаалай бондын 500 сая, 2022 онд Чингис бондын 1 тэрбум, 2023 он Гэрэгэ 800 сая ам.долларын өрийг төлнө. Сангийн яам 2020 оны сонгуулийн дараа юм чинь тэр үеийн засаг шийднэ биз гэж орхиогүй. Ханш, эдийн засагт нөлөө үзүүлж байгаа учраас санаачлага гарган ажиллаж байгаа. Засгийн газрын өр бол үе шаттайгаар буурч байгаа.”