Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Л.Болд: “Нийгэм хариулт хүлээж байгаа энэ хурц асуудалд УИХ бодитой хэлэлцүүлэг хийгээд, сүүлдээ сайн сайдаа чөлөөлөх гэж байгаа тухай яриад явчихлаа. Бид нэг сайдын асуудал биш УИХ оршин тогтнох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Чоно борооноор гэгчээр төрийг хөмрөх юм байна. Төрийн эргэлт хийх юм байна. Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Бид дотоодын асуудлаа эмчилж чадахгүй юм бол үндсэн хуулиа өөрчлөх шаардлагагүй. Өнгөрсөн сонгуулиудад дандаа эрх баригчид ялагдаж байсан. Учир нь өөрийнхөө хүссэнээр сонгуулиа хийгээд, хууль бус үйлдэлд зориулж хуулиа баталдаг байсан. Тиймээс бидний дотор ЖДҮ-чид орж ирдэг. Тэгээд бурууг нь Засгийн газар, УИХ-руу чихдэг байсан. Өнөөдрийн Үндсэн хуулийн ачаар энэ ЖДҮХС-ийн асуудал, Эрдэнэт үйлдвэрийн асуудал яригдаж байна. Мөн өнөөгийн тусгаар тогтнолын үнэлгээ ийм хэврэг байгааг харууллаа. Үүнийгээ засахын оронд Эцэг хуульруугаа дайрч байгаа бол та бидний хугацаа дууссан байна. Ард иргэдийн итгэл буурчээ гэдгийг харуулж байна. Анхнаасаа 60 тэрбумын асуудлаас үүдсэн асуудал энд тайлагдаж байна.”
Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “Нийгмийн хүсээд байгаа шудрага ёсны шаардлагад бид ямар хариулт өгөх юм бэ гэдгийг ард түмэн харж байна. Бид олон сайхан юм амалсан. Гэхдээ бодит байдал ийм л байна. Үүн дээр бие биеэ өмөөрөх хэрэг байхгүй. Төрийн ордон тойроод жагсч байна. Намаржин, өвөлжин, хаваржин жагсана. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ЖДҮХС-ийн зээлийг банкаар дамжуулах, реалити хэлбэрээр нээлттэй шалгаруулах ёстой гэж хэлсэн. Ер нь бол Нэг сайдаар туг тахиад асуудал намжаад явна гэж байхгүй. Цаашид бусад хариуцлага алдсан асуудлуудыг сайд нартай ярих хэрэгтэй. Ипотекийн 8%-ийн зээлээс ч бага хүүтэй зээл шүү дээ. Үүнд эрх мэдэлтэн, гишүүд, сайд нар холбогдоод байхаар иргэд бухимдах нь зөв биздээ. Одоо цаашид хулгай хийгээд бай хулгай хийгээд бай. Баригдахаараа уучлал гуйчихдаг жишиг тогтоох юм уу? Тиймээ зөвхөн Б.Батзориг сайдаар туг тахиад орхих биш бусад холбогдсон хүмүүс ч хариуцлагаа хүлээ. Шударга ёс хэрэгтэй юм уу? нэр хүндээ бодсон акц хийх нь дээр юм уу?”
Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Үнэхээр бид бие биенээ үзэн ядаад, 2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхаад 28 жил явлаа. Энэ Монгол Улсын Үндсэн хуультай холбоотой. Бид төрөө дээдэлдэг ард түмэн. Гэтэл өнөөдөр бидэнд итгэл алдраад байна. Эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байна. Төрийн бодлого, шийдвэр тогтвортой байхын төлөө бид өнгөрсөн хугацаанд ажилласан. Ингээд зогсохгүй юм байна. Б.Батзориг сайд улс төрийн шийдвэр гаргаад, ёс зүйн харицлага хүлээж өргөдлөө өгөөд бид өнөөдөр чөлөөлөх гэж байна. Гэхдээ энэ хүнд хамаг муу муухайгаа наагаад суух ёсгүй. Түүний сайд байх хугацаандаа хийсэн маш их ажил байна. Энэ жил Монгол улс түүхэндээ анх удаа 86 сая малтай болсон. Ноолуур 100,000 төгрөгт хүрч малчид өр зээлээсээ саллаа. Өнгөрсөн жилд 250 мянган тонн ургац хураасан бол энэ жил 450 мянган тонныг хүрааж авсан байна гэх мэт салбарт гарсан ахиц, түүхэн өөрчлөлт их байна. Гэхдээ ЖДҮХС-ын зээлээс болж хариуцлагаа хүлээж байх шиг байна. Энэ зээл авсан гишүүд ёс зүйн хариуцлагаа хүлээгээд уучлал хүсээчээ. Ёс зүйн дэд хороонд олон шаардлага ирж байна. Хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг давхар шалгах хуулийн боломжгүй учраас ядаж зээл авсан гишүүд уучлал хүсмээр байна.”
Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Би өмнө нь асуулт асуухдаа ч хэлсэн. Б.Батзориг сайд бол муу хүн биш. Ажлаа сайн хийсэн. Ухамсартай хүн. Харин энэ хүнийг өргөдлөө өгөх, чөлөөлөгдөх ауудал яригдах хүртэл байдалд оруулж байгаа Засгийн газар нь хариуцлагаа хүлээх ёстой. Би ч мэднэ. Намын санхүүжилт, сонгууль, тойргийн мөнгө хэрэгтэй, ах дүү хамаатан садан гээд л энэ сайдаа боорлож явсан үе зөндөө л байх. Гэтэл өнөөдөр энэ хүнийг өмөөрөх нэг ч хүн алга. Тэрээр бодлогын алдаа гаргаад ийм байдалд орсон бол ойлгож болох ч намын даргынхаа даалгавар, гишүүдийнхээ хүсэлтийг биелүүлээд ийм байдалд орчихоод байна. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь хариуцлагаа маргааш хүлээнэ гээд сууж байх юм. Ийм байж болохгүй. Кабинетын чинь үүдэн 2 шүд нь уначихсан байна шүү дээ. Өнөөдөр эрх мэдлээ ашиглан зээл авч өгсөн хүмүүс ч бас хариуцлагаа хүлээгээч. Тойрогтоо биш хувьдаа зээл авч юм хийчээд гэмших ч үгүй яваад байх юм. МАН Монгол төрийн зовлонг нимгэлж Засгийн газраа огцруулмаар байна.”
Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “Нийгэмд үүсээд байгаа шударга ёсны хариуцлагын том асуудлаа хэлэлцэж байна. Энэ үед УИХ, Засгийн газрыг тараах талаар яригдаж байна. Б.Батзориг сайд салбар болон ард иргэдээсээ ингэж уучлал гуйж байгаа нь сайн жишиг. Ёс зүйн хариуцлагаа хүлээе гээд өргөдлөө өгч байгаа нь зөв. Гэхдээ бид ард иргэдийн ямар их итгэл найдварыг тээж сууж байгаа билээ. Ард иргэдийн дунд уур бухимдлын гал ассан байна. Үүний өөдөөс наймын хувинтай ус цацаад унтрааж чадахгүй л дээ. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа нь шударга ёс уу эсвэл Засгийн газрын нэр хүнд чухал уу гэдгийг биднээс асууж байна.” Түүний асуултанд Ерөнхий сайд хариулт өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Тантай санал нэг байна. Нийгэм биднээс эдийн засаг сайжрахаас илүүтэй шударга ёсыг тогтоохыг хүсэж байгаа юм. УИХ, Засгийн газар үүнийг хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Би зээл авсан бүх хүмүүсийг ард иргэдээсээ уучлал хүс гэж хэлсэн. Чадахгүй бол та ирэх сонгуульд нэр дэвшихгүй. Би шударга ёсыг тогтоохын төлөө шат дараатай зүтгэх болно. Эх орныхоо өмнө цэрэг хүний ёсоор тангараг өргөсөн хүн учраас би ард иргэд, УИХ-аас дэмжлэг тун удахгүй хүснэ. Ингээд үр дүнд хүрэхгүй бол би өөрөө огцорно. Энэ бүхний төлөө би УИХ, Ерөнхийлөгчийг ч дэмжинэ. Бид нэг нэгнийхээ мууг яриад суух биш асуудла яриад шийдлээ гаргах ёстой гэдгийг сөрөг хүчний гишүүддээ хэлмээр байна.”