tsengel@pcsp.gov.mn
User Image

Мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны сургалт зохион байгуулав

Төрийн өмчийн бодлого,  зохицуулалтын газраас авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг хангах ажлын хүрээнд харьяа төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит хувьцаат компанийн Мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (цаашид “ЭБАТ”)-ыг хамруулсан мэдээлэл, арга зүйн сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус байгууллагад зохион байгуулав.Сургалтад харьяаллын дагуу нийт 19 байгууллагын ЭБАТ хамрагдахаас 13 нь хамрагдаж, авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд авлигын эсрэг тухайн байгууллагын үйл ажиллагаанд анхаарах асуудал, мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудал, Авлигатай тэмцэх газрын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системийн шинэчлэлийг хэрхэн ашиглах, зүгшрүүлэхтэй холбоотой мэдээлэл сонсож, аргазүйгээр хангагдахын зэрэгцээ харилцан санал, туршлагаа солилцлоо. Сургалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, тус байгууллагын Мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан, сургагч багш Х.Энхчимэг удирдан зохион байгуулж, дараах сэдвүүдээр мэдээлэл, танилцуулга хийж, семинар өгөв.Үүнд:1.Авлигын эсрэг үйл ажиллагаа ба хүчин чармайлт, оролцоо;2.Мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-ы үйл ажиллагаа ба мэдүүлгийн бүрдүүлэлт, анхаарах асуудал;3.Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системд ажиллах, мэдээлэл солилцох дадлага (2025.12.03-ны өдрөөс ашиглалтад орсон шинэ систем).Сургалтад хамрагдсан ЭБАТ-уудад Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргасан Мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтанд зориулсан гарын авлага, Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах нийтийн албан тушаалтанд зориулсан гарын авлага болон авлига, албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрийн эмхэтгэл зэргийг ажлын хэрэгцээнд хуваарилан хүлээлгэн өгсөн байна.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь өнөөдрийн байдлаар авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2 дахь хэсгийн 2.1.8-д заасны дагуу төрийн өмчит 12 үйлдвэр газар, төрийн өмч давамгайлсан 2 хувьцаат компанийн мэдүүлгийг харьяалан удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, үр дүнг нэгтгэн Авлигатай тэмцэх газарт тайлагнан ажиллаж байна.

Цааш унших
Content image
Болд
Цэнгэл

Засгийн газар
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга

Шинэ мэдээ

news

Б.Цэнгэл: Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн зээлсэн 61.8 сая ам.долларыг хувьцаа гаргаж, Хөгжлийн банкны өрийг төлүүлнэ

2025.12.193 мин унших
news

Хөгжлийн банканд ₮86 тэрбумын өртэй "ШИНЭ ЯАРМАГ" хорооллыг гүйцээн барьж, багш, эмч нарын байрыг шийднэ

2025.12.171 мин унших
news

Мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны сургалт зохион байгуулав

2025.12.102 мин унших
news

Стресс ба түүний төрлүүд сэдвээр сургалтад хамрагдлаа

2025.12.011 мин унших
news

ТӨБЗГ-ын ёс зүйн дэд хороо "Хүндэлье-энэрье" сарын аяны хүрээнд ёс зүйн манлайлалтай хамт олон байхыг уриалав

2025.11.251 мин унших
news

Б.Цэнгэл: "Цемент шохой" компанийн санхүүгийн байдал тогтворгүй байгаа нь үнэн!

2025.11.241 мин унших
news

Б.Цэнгэл: “Шинэ яармаг”-ийн дуусаагүй барилгыг нийслэлд шилжүүлж өр барагдуулна

2025.11.193 мин унших
news

Б.Цэнгэл: Хөгжлийн банкны активыг сайжруулах, өр төлбөрийг барагдуулахаар ажлын хэсэг ажиллаж байна

2025.11.131 мин унших