Байр суурь1 мин унших
Д.Сарангэрэл: Донорын хуулийн талаар иргэдэд зөв ойлголт өгөх ёстой
Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл Донорын хуулийн талаар иргэдэд зөв ойлголт өгөх ёстой гэсэн гишүүдтэй санал нэг байгаа. Бас элэгний вирусийг устгах эмний талаар иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Гишүүд хариуцлагагүй буруу, ташаа мэдээлэл олон нийтэд хүргэхгүй шүү гэдгийг санууллаа.
Бид эрсдэлийг тооцож ажиллах хэрэгтэй гэдгийг дэмжиж байгаа. Эд, эрхтний наймаанаас сэргийлэх заалт орсон. Иргэдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Бас элэгний вирусийг устгах эмний талаар зөв ойлголт өгөх нь өнөөдрийн асуудалтай холбоотой. Элэгний B, C вирусийн устгах талаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад туршигдаад үр дүнд хүрсэн эмүүд орж ирсэн. В вирусийг усгах 5 эм эм, С вирусд арваад эм эмийн зах зээлд байна.
Сэтгүүлч soyolmaa
