Манай Улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч ихэнхдээ амьд доннор ашиглаж байгаа. Тархины гэмтэл болон тархины үхжилээр нас барсан иргэний эд эрхтнийг ашиглахын тулд доннорын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай болсон. Өнөөдөр УИХ-ын чуулганаар уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Монгол Улсын иргэн 25 нас хүрээд эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрөх эсэхээ эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж байхаар хуулийн төсөлд суулгалаа. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнгөрсөн хугацаанд 147 хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна. 40 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Эдгээрээс 9-өөс бусад нь амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгасан байна. Тиймээс бид эрүүл мэнд, амь насны эрсдэлд байгаа хүмүүсээ хамгаалах, нөгөө талаар эрүүл саруул амьд хүмүүсээ хамгаалах хоёр агууллагаар донорын тухай хуулийг баталлаа. Энэ хууль дээр улстөрчид нилээн болгоомжилж байгаа. Учир нь донорын тухай хууль гарснаар эд, эрхтэн наймаалах, хүний амь насанд халдах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол байна. Ажлын хэсэг жил шахам нухацтай ажилласан. Эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа хэн хэнийх нь нэр нь нууцлалтай. Дараа нь ар гэрийнх нь зүгээс аль нэгэнд нь ачаалал, дарамт ирэхгүй байх боломжийг бүрдүүлж өгсөн. Нөгөө талаасаа эд, эс, эрхтэнг импортлох, экспортлохыг хориглоно. Энэ заалтууд нь эрсдлээс хамгаалах чухал заалт юм. Түүнчлэн хэн нэгний эд, эс, эрхтний авах зорилгоор амь насыг нь хөнөөх, хөнөөлөө гэхэд ашиглах боломж тун хязгаарлагдмал. Эмнэлзүйн шинжээрээ таарах, таарахгүй байх асуудал бий. Тиймээс энэ хууль гарснаар хүний эрхтний наймааны нөхцлийг бүрдүүлж байгаа зүйл биш.
Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар хуулийг дэмжиж байгаа. Хуулиа хаагдахаас өмнө гэр бүлийн гишүүд гэдэг ойлголтоо тодорхой болгож оруулаарай. Энэ асуудал бүрхэг байна шүү гэдгийг санууллаа. Мөн хуультай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Эрхтэн шилжүүлэн суурлгахад манай эмч нар чадварлаг ажиллаж байгаа. Дэмжээд явах хэрэгтэй. Хуулийн төслийн нэр хэр оновчтэй вэ? Зөвхөн донор биш өргөн хүрээтэй яригдаж байгаа.Нэр нь агуулгаа бүрэн илэрхийлэх ёстой. Зарим заалт их ерөнхий байна. Ерөнхий зүйлд алдаа их гаргадаг. Тодорхой болгоорой. Гэр бүлийн гишүүнээ тодорхой болгох шаардлага байна. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга Хуулийн нэршил дээр 2008 оноос хойш энэ нэрээр явж байгаа. 2016 онд нэршил солиод ороод ирвэл буцаагдах байсан. Гэр бүлийн гишүүдийг Гэр бүлийн тухай хуулиас иш татаж байгаа. Энэ хуулин дээр өргөн хүрээний ойлголт байгаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Гэр бүлийн гишүүдийг тодорхой болгох хэрэгтэй. Гэр бүлийн хуульд тухайн хүнтэй хамт амьдарч байгаа хүмүүс гэж заасан байдаг. Хууль батлагдахаас өмнө ажлын хэсэг анхаараарай.
Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл Донорын хуулийн талаар иргэдэд зөв ойлголт өгөх ёстой гэсэн гишүүдтэй санал нэг байгаа. Бас элэгний вирусийг устгах эмний талаар иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Гишүүд хариуцлагагүй буруу, ташаа мэдээлэл олон нийтэд хүргэхгүй шүү гэдгийг санууллаа. Бид эрсдэлийг тооцож ажиллах хэрэгтэй гэдгийг дэмжиж байгаа. Эд, эрхтний наймаанаас сэргийлэх заалт орсон. Иргэдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Бас элэгний вирусийг устгах эмний талаар зөв ойлголт өгөх нь өнөөдрийн асуудалтай холбоотой. Элэгний B, C вирусийн устгах талаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад туршигдаад үр дүнд хүрсэн эмүүд орж ирсэн. В вирусийг усгах 5 эм эм, С вирусд арваад эм эмийн зах зээлд байна. С вирусийг устгах харвони эм 1000 хүнд хийсэн судалгаагаар 98-99 хувийн үр дүнтэй эм. Гишүүд энэ эмний талаар буруу зөрүү ойлголт иргэдэд өгч болохгүй шүү. Эмчлүүлж байгаа хүмүүсийг итгэлгүй болгож болохгүй гэдгийг хэлье. Үр дүнгийн амсаад явж байгаа олон хүн бий.
Н.Учрал:Энэ хуулийг иргэдэд зөв таниулаарай Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ ард түмний амьдрал хэцүү байгаа энэ үед, болгоомжлох асуудлуудыг мартаж болохгүй шүү гэсэн байр суурьтай байсан. Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ мартаж болохгүй, том асуудал бий. Нийгмийн сэтгэл зүйг бэлдэх, сурталчилгаа хэрэгтэй байна. Хууль үйлдвэрлэдэг хэрнэ, сурталчилж чадахгүй байна. Эд, эрхтнээ зарах асуудал гарна шүү. Байрны зээлээ төлж чадахгүй байна. Бөөрөө зарна гэсэн зар явж байсан. Ганцхан эрүүгийн хуулиар зохицуулж чадахгүй. Энэ хуулийг гарсаны дараа хууль сурталчлах, зөвөөр таниулах ажлууд Төрийн захиргааны төв байгууллага Эрүүл мэндийн яам маш сайн таниулах хэрэгтэй. Ард түмний амьдрал маш хэцүү байгаа. Донорын хууль өндөр хөгжилтэй орнуудад маш сайн хэрэгждэг. Манайх шиг оронд маш хэцүү. Сураггүй алга болсон маш олон хүн бий. Нийгмийн сэтгэл зүйг сайн бэлдээрэй. Амьдралд дээр зөв хэрэглэхэд нь туслаарай. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д. Гантулга Нийгэмд болгоомжлол байдаг. Хууль сайжирч байгаа учраас эрсдэлүүдийг шийдэх олон заалт орсон. Зөвхөн гэр бүлийн гишүүдэд эрхтэн шилжүүлэх эрх олгож байгаа. Эд эрхтэнтэй холбоотой асуудлыг сурталчлах асуудал хаалттай байдаг. Зөвхөн цусны донор дээр сурталчилгаа байдаг. Алга болсон хүүхдүүдийн асуудал дээр Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Н. Учрал хууль сурталчилна гэдэг нь иргэдийнхээ сэтгэлзүйг бэлдэж, уран сайхны аргаар ойлгуулдаг юм
Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хуулийн төсөл батлагдсанаар амьгүй донороос эд, эрхтэн авах, үүдэл эсийн банк байгуулах, тээгч эхийн зохицуулалт зэргийг хуульчлах боломжтой болно. Дэмжиж байгаа. Үүнээс гадна Оюутолгойн асуудал дээр яаралтай ажлын хэсэг гаргаж өгөөч ээ гэсэн санал хэллээ. Хуулийн төсөл удаан яригдсан. Дэмжиж байгаа. Манай улсад жилдээ 100 гаруй иргэн гадаадад элэг,бөөр солиулахаар явсан. Зардал өндөр, нэг хүн 250 мянган долларын өртөг гаргадаг. Манай эмч нар чадварлаг, сайн ажиллаж байгаа. Улсаас төсөв гаргаж, дэмжих хэрэгтэй. Дараагийн асуудал Их хурлаас ажлын хэсэг гаргаж Оюутолгойн асуудлаа шийдэх цаг болсон. Өөрсдийнхөө эд баялагаа гаднынханд сул тавьж өгч болохгүй. Эрүүл мэнд боловсролтой холбоотой асуудлаа өөрсдөө шийдэх боломж бидэнд байгаа.