УИХ-ын чуулганы /2025.05.22/-ны өдрийн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан М.Ганхүлэг гишүүний асуултад хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа. Чухалт асуултууд асууж байна. Мэргэжлийн байгууллагууд тоо баримтуудыг нэмээд дараа нь хариулна байх. Гол нь бид өнөөдрийн хэрэгцээ анагаах ухааны хурдацтай хөгжил энэ болгон цусны бүтээгдэхүүнээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг улам нэмэгдүүлээд байгаа юм. Тухайлбал, бид цусны донор гэхээр улаан эс, улаан өнгөтэй юуг нь битгий бодоорой. Энэ дотор, сийвэн дотор олон олон хүчин зүйлүүд хүний амь насыг авардаг. Ганцхан цусны бүлэгнэлтийг хариуцдаг фактийг хийж өгөхөд л цус нь гойжоод бүлэгнэдэггүй байсан хүний асуудлыг шийдчих жишээний ийм мундаг технологиуд хөгжчихсөн. Үүний хөгжлийн бас нэг зүйл нь яагаад нэгдсэн тогтолцоо гэж яриад байгаа вэ гэхээр халдвар хамгааллын дэглэм маш сайн сахих ёстой. Өнгөрсөн хугацаанд бидэнд гашуун туршлага бий. Тухайлбал, 90 оноос өмнөх хугацаанд цусны донор болоод, цусаа өгч байгаа хүмүүс B, C вирусыг тодорхойлж, тэдгээрийн халдварыг хамгаалж чадаагүйгээс олон хүн хүнд өвчин тусаад дахин хагалгаанд орохдоо В, С вирусын халдвар эмнэлгийн орчинд авсан ийм гашуун туршлага байдаг. Тэр утгаараа Цусны төв маань мундаг ажилладаг болсон. Энэ бол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр орон нутагт цусаа цуглуулдаг тогтолцоо нь өөрөө аюулгүй болж чадсан бүтэцтэй болсон. Орон нутгийн удирдлагуудын оролцоог цусны донор бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор бид хуульд оруулж өгөөд байгаа зүйл бол ЗГ-тай гэрээ хийхдээ орон нутгийн удирдлага донорт хэчнээн хүмүүсийн цус өгүүлэхэд оролцож чадаж байгаа вэ гэдэг үзүүлэлтийг оруулдаг болохоор зорьж байгаа. Орон нутгийн оролцоог дэмжих гэж байгаа том зорилго юм. Мэргэжлийн байгууллагаас дэлхийн жишиг, Монгол Улсад хэчнээн донор байгаа, олон цус өгсөн улсуудыг яаж эрэмбэлж, тэдгээрт ямар урамшуулал өгдөг талаар тодруулж ярьж өгөөрэй.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар “Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Бид өнөөдөр маш чухал тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн дэмжиж байгаа. Энэ төслийн 2-дээр санал хэлье. Сум өрхийн хэмжээнд 2012 оноос хойш эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлээд үүн дээр гадаадын хөрөнгө оруулалтаас тусламж, мөнгө төгрөг нь шийдэгдээд явж байгаа. Бид нар өмнө хийсэн ажлуудаа илүү чанаржуулах зайлшгүй шаардлагатай. Сум, өрхийн эмнэлэг өнөөдөр эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхэд нилээн туршлагатай ажлаа хийгээд ирсэн энэ үед үүнийг улам чанаржуулъя. Тиймээс аймаг, сумын түвшинд хорт хавдрыг эрт илрүүлэх тогтолцоог чадавхижуулж, дээр нь хүний нөөцийн сургалтын санхүүжилтыг үе шаттай нэмье гэсэн саналтай байна.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар “Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Тогтоолын төслийг дэмжинэ. Өнөөдөр хорт хавдартай тэмцэх үйл ажиллагаан дээр төр, засаг анхаарахгүй байна гэсэн шүүмжлэл их явж байгаа энэ үед явцын талаарх мэдээллийг сонсвол ямар вэ гэсэн санал байна. Өмнөх хуралдаанаар хэлж байсан. Тоног төхөөрөмж байгаа боловч эмч нараа мэргэшүүлэх тал дээр яаж ажиллаж байгаа вэ. Эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх талаар тусгаж өгвөл ямар вэ? Хөдөө орон нутагт оношилгоо сааддаг нөхцөл байдал байдаг. Тиймээс орон нутгийн эмч нараа мэргэшүүлэх, оношилгоон дээр анхаарах, суралцах, сургах зэрэг талаар заалт байвал ямар вэ?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар “Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Мэргэжлийн ёс зүйн хороо байхыг дэмжиж байгаа. Ёс зүйн хороог хаанаас ч байгуулж болно. Гол нь үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх ёс зүйн хороо гэхээр эргэлзээд байна. Бүх үйл ажиллагааг шийдвэрлэх эрхтэй ёс зүйн хороо гэж хуулиар том цоорхой үүсгэчихээд сүүлдээ ёс зүйн хорооноос юу шаардах вэ? Би ёс зүйн хороо гэж мэргэжлийн алдаа гаргасан уу гэдэг дээр хяналт тавьдаг, иргэдийн гаргасан гомдол, маргааныг шалгадаг, хариу өгдөг ийм л үүрэгтэй гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр эд, эрхтэн суулгахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг шийдвэрлэх ёс зүйн хороо гэхээр болохгүй байна. Ёс зүйн хороо эцсийн шийдвэр гаргадаг биш, мэргэжлийн алдаа гаргасан, хариуцлага алдсан бол, холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцох, санал өгдөг ийм л хороо байдаг. Ийм хуулийн цоорхойтой хууль гаргаж болохгүй. Бүх үйл ажиллагааг нь шийдвэрлэх эрх өгчихсөн учраас эцсийн шийдвэр гаргасан гэж юуг ч хийж болно.
УИХ-ын чуулганы /2022.06.09/-ний өдрийн хуралдаанаар · Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн: Т.Энхтүвшин: Энэ хуульд 5 өөрчлөлт орно. Гэтэл нэг чухал өөрчлөлт ороогүй байна. Амьгүй донороос эрхтэн авч олон хүний амь насыг аварч байгаа. Оршуулгын зардлын НДС-аас авахаар байсан. Энэ хасагдсан байна, яагаад хасагдсан бэ. Энэ хууль батлагдсанаар олон хүнд буян болж, амь амьдрал бэлэглэнэ. Жилдээ хэдэн хүнд эрхтэн шилжүүлэх хагалгаа орж байна, ямар амжилт гарч байна. Жишээ нь элэг шилжүүлэн сулгах, чөмөг шилжүүлэх.... Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.