УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ нар Хөгжлийн банкны асуудлыг УИХ-ын түвшинд ярих хэрэгтэй талаар санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Өнөөдөр яригдаж байгаа нэг асуудал нь Хөгжлийн банктай холбоотой юм. 1.6 их наяд төгрөг чанаргүй болсон нь үнэхээр харамсалтай. 841 тэрбум төгрөгийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Доторхыг нь үзэхээр луйвар хийдэг алдартай хүмүүсийн нэр байна. Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй гэдэг шалтгаантай. Өөрийнхөө өмч хөрөнгийг бүгдийг нь өөр хүний нэр дээр шилжүүлдэг. Ийм байж болохгүй. Монгол Улсыг олон жил тэжээх баялгийг нэг хүн эзэмшиж байна. Зөв юм уу? Энэ онд эдийн засгийн ямар эрсдэл байна вэ? гэдгийг тодруулмаар байна. Хөгжлийн банкны асуудлыг УИХ дээр ярья. Монголд хулгай хийдэг хэдхэн хүн байна. Улсын өмч хөрөнгийг эзэнгүйдүүлж, цаашлаад улсаас нэмж мөнгө авдаг. Энэ бол хуулийн цоорхойг ашиглаж буй нэг хэлбэр. Үүнийг зохицуулах хууль гаргамаар байна" гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ