УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Хямралт цаг үеийг эрсдэл багатай давах, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих, урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахад тодорхой арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд газар тариалангийн салбар луу гаргаж байгаа зээлийн багц эзэддээ олгогдохгүй байна. Ямар шалтгааны улмаас зээл гарахгүй байна вэ? Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төрийн бүтэц, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг оруулж ирсэн. Бид төсвийн шинэчлэлийн суурь гэж харж байгаа. Тийм учраас хуулийн үзэл баримтлал, ерөнхий зарчим, шалгуур үзүүлэлтэд төрийн бүтцийг илүү судлах хэрэгцээ байна. Хувийн болон олон нийтийн байгууллага руу шилжүүлэх замаар төсвийн мөнгийг хэмнэх, бүтцээ зөв болгох боломжтой гэж бодож байна. Төрийн өмчит ААН-үүдийн асуудлаарх тодорхой шийдвэрийн төслүүд ороод ирчихсэн байна. Эндээс харахад үйл ажиллагааны зардал, бүтцийг зөв зохицуулах хэрэгтэй. Нэмэлт хувьцаа гаргах замаар уг байгууллагуудын чадамжийг нэмэгдүүлэх тухай асуудал яригдаж байна. Энэ хүрээнд орж ирсэн ААН-үүдийг хараад байхад ашигт үйл ажиллагааны түвшин нэлээн бага. Үүний 34 хувь хүртэлхийг нь үнэт цаас гаргах хэлбэрээр орлогыг нь өсгөнө гэж ярьж байгаа энэ үед хэр зэрэг үнэт цаас нь борлуулагдаж, ААН бэхжих бол. Эл асуудлыг эргэж харах хэрэгтэй. Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төсвийн хүрээний мэдэгдэл дээр анхаарах ёстой. Бодлого, зорилгоо хэрэгжүүлэх ёстой Тийм ч учраас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гаргасан. Сая тэтгэвэр нэмэх гэж байгаатай холбогдуулан төсөвт тодотгол хийж байна. Өнгөрсөн оны инфляц өндөр гарсан энэ онд мөн адил өндөр болж байна. Нийлүүлэлт, нийлүүлтийн хомстол бензин шатахуун үнэ өсөж байгаа гэтэл инфляцыг 6,7 хувь гэсэн байна. Бодитой төлөвлөж, бодитой хиймээр байна. Яг энэ хэмжээндээ барьж чадах уу? Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Улс төрийн шийдвэр эдийн засагтайгаа уялдах ёстой. Эдийн засгийн тооцоолол алга. Энэ жил болж байна. Ирэх жилүүдэд яах вэ? Бусад гишүүдийн хэлж байгаа гажуудал үүснэ гэдэгтэй санал нэг байна. Хөгжлийн банкны 1,6 ихнаяд төгрөг чанаргүй болсон. Нөгөө алдартай луйвар хийдэг хүмүүсийн нэр явж байна.90 ээд оны эхээр алт диллерын хэрэг дараа нь өмч хувьчлал, ашигт малтмалын лиценз тойрсон асуудал,өнөөдөр Му-ыг тэжээх баялгийг нэг хүн авчихсан сууж байна. Энэ зав үү? 2022 онд бидэнд ямар эрсдэл байгаа вэ? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Миний хувьд хоёр жилийн өмнө тэтгэврийн зөрүү, тэтгэврийн шинэчлэлийн талаар ярьж байсан.Зээл тэглэх үед ийм косметик хагалгаа нэмэр болохгүй гэж хэлж байсан. Энэ асуудлыг олон жил ярьж байна. Тийм ч учраас эхний хуулиа өргөн барьсан.Үнэхээр тэтгэврийн сан тэтгэвэртэй гарсан.Эзэнтэйгээ хамт үхдэг нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлаа хийхгүй бол жил бүр ийм асуудал яриад сууна. Өнөөдрийн шийдвэр цагаа олсон зүйл мөн. гэхдээ хэд хэдэн асуудлыг шийдэх ёстой . тэтгэврийн шинэчлэлийг төсвийн реформтой хамт шийдэх хэрэгтэй.Мөн тэтгэврийн индексжүүлэх асуудлаа шийдэх ёстой. Жил бүрийн инфляцаас шалтгаалан тэтгэвэр нэмэх асуудлыг ярих ёстой.Тэгэхгүй бол яг ижил ажил хийж байгаа хүмүүс 20-30 жилийн дараа асар их зөрүүтэй тэтгэвэр авна. Хуваарилалтаас хагас хуваарилалт уруу шилжих бол НД-ын шимтгэлийн тодорхой хувийг хагас хуримтлал уруу шилжүүлж чадвал нөгөө тэтгэвэр өвлүүлэх асуудал яригдана.Эргээд үл хөдлөх хөрөнгө уруу оруулж чадвал хөрөнгийн зах зээлийг дэмжсэн цаашлаад НД-ын шимтгэл төлж байгаа бол орон сууцанд ор гэж МАН амласан шүү. Үүнийг хийхгүй болохгүй.Хувийн тэтгэврийн хуулийг би өргөн барьсан. НД-ын реформыг бид хамтдаа төсвийн байнгын хороогоор оруулж шийдэхгүй бол энэ шийдвэр биеллээ олохгүй. Өнөөдөр Ерөнхий сайдад НД-ын сангийн менежментийн талаар асуулга тавьж байна. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлэх болно. Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Х.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед нийгэмд их яригдаж байгаа Хөгжлийн банкны асуудал байна. Засгийн газрын барьцаа аваад гадаадаас 500 сая доллар зээлж аваад эрх мэдэлтэй хүмүүс хулгайлаад авсан. Ирэх жил энэ зээл эргэж төлөгдөнө, үүнийг яаж шийдэх вэ? Улсыг яаж хохиролгүй болгох вэ? Гэмт хэргийн шинжтэй энэ зүйл ёс зүйн хариуцлагаас хэтрээд хүнд гэмт хэргийн асуудал боллоо. Өмнө нь лицензээр авдаг байсан одоо Засгийн газрыг барьцаалаад ийм үйлдэл хийдэг болжээ. Жинхэнэ эздийн нэр усыг зарлах хэрэгтэй.Дараагийн удаа УИХ дээр яхьж, Хяналт шалгалтын хуулийн хуулийн хүрээнд арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашдаа энэ ажил улам хүрээгээ тэлнэ. Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Х.Хүрэлбаатар хариуллаа.