УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Улсын төсөвт зориулсан хүүнд зориулсан мөнгө яагаад хасагдсан бэ? Тодорхой хариулт авъя.Зээл эргээд хүүгийн татаас буухаар бас багасна.Төв аймгийн Жаргалант сумын тамгын газрын байр шатсан. Энэ яагаад засагдаад, их засвар орсон бол төсөвт ороогүй харагдаад байна. Эрүүл мэнд, Боловсролын асуудал дээр тодорхой зүйл орж ирж байна. Цалин нэмж чадахгүй учраас яам өөрт тохирсон гаргалгаа гаргаад орж ирж байна. Одоо тэтгэвэр, цалин нэмэх талаар ирэх жилийн төсөвт оруулж ирээрэй. Юмны үнэ маш их нэмэгдсэн одоо 20,000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 50-60 мянгад авч чадахгүй байна. Байнгын хорооны тогтоол гараад Эрүүл мэндийн анхан шатны нэгжүүд болох сум, өрхийн эмнэлгүүдэд нэг иргэнээр тооцох санхүүжилтийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ээс хоёр дахин гээд явсан. Үүнд хориг саад гарах вий дээ. Нэг гарахаар 300 хэдэн тэрбумаар зохицуулна гэж байгаа, боломж байгаа юу? Ажил хэрэгжих болохоор тусгай зориулалтын шилжүүлэг гэсэн том тээг байдаг.Энэ нэгжин тухай хуулиар байхгүй болсон гэж ойлгож байгаа. Төсөв гарсны дараа гацаа, саад гарахгүй биз дээ. Тодорхой хариулт авъя. Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон хамта өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: "УИХ-аар батлагдсан 2 бодлогын баримт бичгийн талаар би ярих гэж байна. УИХ-аас 7 дугаар сард батлагдсан Монгол Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөнд багтсан, Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хилийн заставуудын автомашинуудыг шийдэх асуудал ирэх оны төсөвт орсонгүй. Х.Нямбаатар сайдад хандаж хэлье. Хилийн застав гэдэг бол хилийн шугам дээр хоног тутам үйл ажиллагаа явуулж, улсын хилийн зөрчлийг хянан шалгах, таслан зогсоох үүрэгтэй. Хөрш орнуудтай хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн асуудлыг шийдвэрлэх, хилийн төлөөлөгч, орлогч нарын уулзалтын асуудал яг энэ хэсэгт л явагддаг. Одоо хилийн заставуудын автомашины асуудал маш хүнд нөхцөлд байгаа. Энэ асуудлыг шийдэх олон арга зам байна уу гэж би хардаг. Санхүүгийн түрээс, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй зээл гэх мэт. Энэ олон арга хэлбэрээс анхаарч хилийн заставын парк шинэчлэл хийгээч ээ гэж би хүсэж байгаа юм. 2019 онд 30%-ийг шийдээд туулах чадвартай машинаар хангасан. Үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Үлдсэн хувь нь маш хүнд ой тайга, говь цөлийн, уулын бүсэд үүрэг гүйцэтгэж байна. Улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах, эрлийн ажиллагаанд автомашингүйгээр үүрэг гүйцэтгэж болдоггүй юм. Явган болон ердийн уналгатайгаар шийдвэрлэх боломжгүй. Одоо байгаа машинуудын норм, гүйлт дуусан. Зарим нь огт машин ч байхгүй. Тиймээс ХЗДХ-ийн сайдын хувьд Засгийн газрын түвшинд энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэж байна. Олон жил Хил хамгаалах байгууллага Сангийн яаманд хандаж энэ асуудлаа хэлж байсан тул анхаарал хандуулж өгөхийг хүсэж байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төсвийн ерөнхийлөн захирагч нарт өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор арилжааны банкнуудад олгох зээлийн хүүгийн татаасыг 91 тэрбумаар бууруулахаар тусгажээ. Үүнийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 Их наядын хөтөлбөртэй холбоотой санхүүжилт нь зээлийн хүүгийн татаас байсан болов уу гэж ойлгож байна. Засгийн газар 10 их наядаа нэг их наядаар нэмнэ гэж байсан. Зээлийн хүүгийн татаасаа буулгахаар асуудал үүсэхгүй юу? Хөрөнгө оруулалтын чиглэлээр жижиг зээл олгох байдлаар дэмжинэ гээд Их хурал дэмжсэн. Зээлийн хүүгийн татаасаа буулгахаар асуудал гарч магадгүй. 10 их наядын хөтөлбөр буурч асуудал үүсч магадгүй гэж хараад байна. Боловсролын байгууллагын цалин хөлстэй холбоотой асуудал хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг. Хуультайгаа зөрчилдөх асуудал орж ирж магадгүй, үүнд анхаараарай. Орон нутгийн сургуулиуд санхүүжилт авч чадахгүй байдалд хүрэх вий дээ гэсэн болгоомжлол байна. Байнгын хороо нягталж хараарай. Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Асуулт байна. 40.1 дээр Боловсролын сургуулиуд хувьсах зардлаар санхүүжүүлж байгаа үүнийг Чанар үнэлгээний үр дүнгийн нэмэлт урамшууллын зардлаар санхүүжүүлнэ гэж орж ирж байна. Манайхан өөрсдөөрөө янз бүрийн нэршил хэлээд орж ирж байна. нэмэлт урамшуулал гэж яг юу хэлж байгаа вэ? Хөдөлмөрийн хуульд заасан заалтаас өөр үү, цалин хөлсний бүтцэд өөрчлөлт оруулаад өөрсдийнхөөрөө ингэж нэр өгөөд орж ирж болох уу? Цаашдаа цалин хөлс гэсэн ойлголт байх уу? Сангийн яам юу гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуультай яаж уялдаж байгаа вэ? Одоогийн хувьсах зардлаар тооцож болохгүй юу? Нэмэлт урамшууллын зардлаар гэдгийг ойлгохгүй байна. Сангийн сайд юу гэж харж байна вэ? Суурь хууль нь батлагдаагүй байхад бусад хуультайгаа зөрчилдсөн ийм зүйл байж болох уу? Түүний асуултад Д.Тогтохсүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Засгийн газар төсөв дагуулдаг баахан хууль оруулж ирж байна. Их хурал баталсан хуулиар төсвөө хийгээд засгийн газар оруулж ирэх хэрэгтэй. Баахан хууль хийчхээд төсөв оруулж ирээд байх юм. Үүн дээр харж байна. Маш сайхан юм яриад хууль хийгээд, жижиг заалт дээр хуулийн хулгай хийж болохгүй. өмнө нь ийм асуудал гараад 11 жил болж байна. Би гишүүддээ уриалмаар байна. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээ эдэлмээр байна. Цаашдаа төсөв дагасан энэ их өөрчлөлт явсаар байх уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариуллаа.