Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хэмнэлтийн тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Цэцэрлэгийг нэмснээр иргэд ажил, орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ. Эрүүл мэндийн салбарын төсвийг яагаад ихээр хасав. Өнөөдөр монголчуудын эрүүл мэндийн асуудал сайнгүй байна. Сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийд дээгүүр жагсаж байна. Гэтэл төсвийг нь таначихсан. Мөн Хүрээ амаржих газрын барилгын төсөл, ЭХЭМҮТ-ийн хамаг төсвийг хасжээ. Нөхөн үржихүйн поликлиник, Хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төвийн төсвийг тусгаагүй байгаа нь буруу юм. Төрийн өмчийн 40 их наядын хөрөнгөтэй компаниудаас хөрөнгийг нь зараад эдгээр асуудлаа шийдэж болдогггүй юм уу? Орон тоотой хэт их зууралдах нь буруу. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед хүний ажил, орлогыг хаах нь өрөөсгөл юм аа. Үүний оронд төрийн өмчит компаниудын эд хөрөнгө, илүү зардлыг хассан нь үр дүнтэй. Нээлттэй хувьцаа гаргаж, ордуудаа зарах боломжтой гэдгийг бусад гишүүн ч хэлж байгаа. Энэ мэт боломжуудаа харчихвал эрүүл мэндийн зардлуудаа танах шаардлагагүй байсан.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.28/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Далд эдийн засгийг ил болгоход НӨАТ-ын 10% болон 2%-ийн буцаан олголт, сугалаа чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоо 2 хувийн буцаан олголт хэвээр үлдээж, сугалааны тохирлыг зогсоосон. Сугалаа нь эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд хөшүүрэг болж байсан. Өөрөөр хэлбэл, иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахад НӨАТ-ын баримт авдаг. Ингэснээр далд эдийн засаг ил болдог байсан. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг 4% болговол эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай цаг үед нэг талаасаа далд эдийн засаг ил болоход эдийн засаг томроход тодорхой хэмжээний хөшүүрэг болох юм. Нөгөөтэйгүүр ард иргэддээ санхүүгийн тодорхой дэмжлэг болно гэж үзэж байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тасралтгүй нэмэгдэж байгаа энэ үед орлогоороо зарлагаа нөхөж амьдрахад бага орлоготой иргэд хэцүү байдалд ороод эхэлсэн. Төрийн үйлчилгээний албан хаагчид 400-500 мянган төгрөгөөр цалинждаг. Тийм учраас төрийн захиргааны анхан шатны нэгжид ажиллаж байгаа тухайн албан хаагчидаа дэмжиж, бүсээ чангалах, зардлаа танах бодлогыг сайшааж байна. Стратегийн ач холбогдол өндөр салбарууд болох цахилгаан, дулааны болон усан цахилгаан станц, харилцаа холбоо, МҮОНРТ гэх объектуудыг бид хувьчлах ёсгүй. Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний цаад талд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Дөргөны УЦС-ыг хувьчлах нь зөв юм уу? Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн: Ч.Хүрэлбаатар асуултад хариуллаа.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг дэмжиж байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.4-т Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгахыг хориглох зохицуулалтад нийтийн эзэмшлийн байр, орон сууцны засвар, шинэчлэлийг хамруулах хэмээн орж ирсэн. Сэлэнгэ аймгийн Сайхан сум бол Хөтөлийн үйлдвэрийг дагаж боссон сум. Тус сумын нийтийн эзэмшлийн 30-аад орон сууц өвөлдөө маш хүйтэн, орон сууцны хэвийн үйлчилгээ, ажиллагааг хангаж явуулах боломжгүй байдалтай байдаг. Одоогоор цөөн тооны орон сууцны засварын ажил үлдсэн байгаа. Энэ хууль батлагдсанаар 2022 оноос он дамжин шинээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийг хасахгүй биз дээ? Түүний асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.28/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Нэмэлтээр орж ирсэн саналын томъёололын хоёрдугаар хавсралтад анх орон нутгуудад нь шилжүүлнэ тохижилт фасадын ажил хүүхдийн тоглоомын ажлуудыг тусгасан байсан. Нийслэлд цэцэрлэг нэмж барина гэж яригдсан боловч тус хавсралтад оруулаагүй харагдана. Тухайлбал, 31,32 дахь заалтад Эрүүл мэндийн барилгын өргөтгөл, Нэгдсэн эмнэлгийн дурангийн тоног төхөөрөмж харин 60 болон 63 дахь заалтад сум, багийн орчныг тохижуулах, шинэ гудамж төсөл гэсэн нь мөн адил ороогүй байна. Тиймээс УИХ-ын гишүүд энэ хуулийнхаа хоёрдугаар хавсралтыг эргэж харах хэрэгтэй. Ойлгомжгүй асуудал их байна. Хоёрдугаарт гэвэл хэмнэлтийг УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд бид нар өөрсдөөсөө эхэлмээр байгаа юм. Бүх зүйл шударга байх ёстой. Дүүрэг, суманд ажиллаж байгаа эмнэлэгүүдийн орлогч дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нарыг хассан байна. Эдгээр эмнэлгийн байгууллагын ажилтнууд маш их ачаалалтай ажилладаг. Тэд өдөрт ажлын 8 цагаар бус дунджаар 10-аас дээш цаг ажилладаг. Гэтэл эдгээр ажилтныхаа төсвийг таначихаад их хурлын гишүүд нь өөрсдөө зөвлөх, туслахуудынхаа цалинг танахгүй байгаа нь шударга бус үйлдэл. Эл асуудлыг хэн ч хөндөхгүй байна. Их хурлын гишүүдийн зөвлөх, туслах 2-3 сая төгрөгний цалин авдаг байж, хэмнэлтийн хууль хэлэлцэх нь үнэхээр хүнд байна. Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариулав.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэ төсвийн тодотголыг дагаад Эрчим хүчний компаниудыг хувьчлах асуудал орж ирж байгааг дэмжихгүй. Тэр дунд ДЦС, дамжуулахыг хувьчлахаар орж ирлээ, ингэж болохгүй. Улс орнуудын Үндэсний аюулгүй байдлын номер нэг асуудал бол эрчим хүчний асуудал мөн. Дорнод бүсийн эрчим хүчний систем гэж бий. Өөрөө үйлдвэрлэгч станцтай, түгээх нь бий. Түгээхийг хувьчилж болно. Гэхдээ түгээхийг хувьчилж аваад эрчим хүчийг хамгийн өндөр үнээр зардаг. Энэ цаг үед хэрэгтэй зүйлээ хувьчилж болох уу. Сангийн яам, мэргэжлийн яамны байр суурь зөрүүтэй байна. Яагаад хууль зөрчсөн асуудал оруулж ирээд байна. Дорнодын ДЦС 36 мгв байсан энэ нь 100 хувь авдаг. Хэл амтай 50 мгв болох өргөтгөл эхэлсэн. Уул уурхайн компаниуд, захиалга өгөөд ашиглалтад ирэх онд ороход 80-90 хувь ачаалал авна.6-7 жилийн дотор өртөг нөхнө гэсэн төлөвлөгөөтэй аиллаж байна. Үүнийг хувьчлах юм уу. Ард түмэн цахилгаан, дулааны үнэ нэмэх биш хасах хүсэлтэй байна. Гуя дагаж хүзүү гэдэг, яагаад хүзүү дагаж гуя оруулж ирж байна вэ. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.