#Коммент2 мин унших
Малчид орлогогүй болбол Монголын хөдөө эзгүйрнэ!

Сэтгүүлч Hongorsaikhan
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Hongorsaikhan
Тэгвэл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монголын хонины ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эцсийн бүтээгдэхүүн буюу “био бордоо” болгоод экспортод гаргаж валютын орлого олох боломжтой хэмээсэн юм. Нэг ёсондоо, хаягдал ноосыг ургадаг алт болгоно гэж онцолсон.Тодруулбал, Монгол орны нийт хонин сүргийн 40% нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Хөвсгөл гэсэн аймагт байршдаг аж. Монгол хонины ноосны гарцын нийт 40%-ийг бүрдүүлдэг хонин сүрэг байрладаг дээрх бүс нутагт түшиглэсэн хонины ноосны био бордооны үйлдвэр байгуулах юм. Ингэснээр малчдын орлого нэмэгдэхийн сацуу хонины ноосоор технологи шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаадын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой гэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
Энэ тухайд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, "Дэлхийд ганцхан байх хонины ноосон бордооны үйлдвэр манайд байна. Үүнийг ашиглаад ноосоо эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломж байна. Хэрэгжихгүй "Цагаан алт", "Шинэ хоршоо" ярихын оронд энэ үйлдвэрийг 21 аймагт барихад экспорт нь 100 сая тонноор яригдахаар байна. Төв азийн соёлын голомтыг үзэхээр ирсэн жуулчдадаа юу үзүүлэх юм бэ. Дөрвөн уулын дундаа багталцахгүй утаа, түгжрэлтэй Улаанбаатарыг үзүүлэх үү. ХАА-н салбар, малчдадаа анхаарсан бодлого явуулахг шаардлагатай байна. Малчид орлогогүй болбол Монголын хөдөө эзгүйрнэ!" гэв.