Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа. Төсөл батлагдах үед УИХ-ын гишүүн М.Билэгт байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт Ядуурлаас гаргана гэж 28 жил Монгол улсын УИХ, Засгийн газар ярилаа. Гэтэл жилээс жилд дордоод байх юм. Шалтгааныг эргээд харахаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сараар, жилээр унагааснаас болж байна аа. Цаашид хэрхэн ханшийг барих бэ? хөгжиж байгаа улсуудыг харахаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн чанарт байна. Жилээс жилд чангарч, тогтвортой байж чадаж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа унагахгүй байх нь л гол зорилго юм байна шүү дээ. 20 жилийн өмнө 800 төгрөг байсан доллар өнөөдөр 2650 төгрөг болсон байна. Гэтэл хятад улс 20 жилийн өмнө 1 доллар 8.3 юань байсан өнөөдөр буурсаар байгаад 6 юань байна. Япон ч мөн адил. Ингэж байж л иргэд маань ажилтай, орлоготой байх юм. Тэгэхээр хамгийн гол нь цаашдаа төгрөгийн ханшаа хэрхэн барих вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Гэтэл одоо бид юм болгон дээр хөнгөлөлттэй зээл авч байна. Энэ өрийг бидний хойч ирээдүй төлнө. Цаашид доллар хэд болж өсөж үр хүүхдүүдэд минь очих юм бэ.
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа. Төсөл батлагдах үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цаашид анхаарах хэд хэдэн асуудлаар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Энэ төсөл ингээд батлагдана. Гэхдээ Сангийн яамныханд анхаарах ёстой зүйл энд маш их байгаа. Тухайлбал, Орлогыг 11.1 их наяд төгрөг гэж 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрээ төлөвлөчхөж байгаа юм бараг. Тэгэхээр орлого дайчлах чиглэлд ерөөсөө олигтой ажил хийгдэхгүй байгаа. Монгол улсад асар их боломж байгаа. Үүнийг дайлчлаж гаргаж ирж чадахгүй байгаа. Энэ үнэхээр харамсалтай. Мөнгөний бодлого, Төсвийн бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлого гэсэн 3 бодлого хоорондоо уялдаа байхгүй. Уг нь эдийн засгийн энэ гурван бодлого хамтарч үр дүнд хүрэх ёстой. Монгол улсад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бодлого үндсэндээ хаягдчихсан. Үүнийг засъя гэж байнгын хорооны хурал, нэгдсэн чуулган дээр нилээд олон удаа ярьсан. Олигтой өөрчлөлт гарсангүй. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг бичиг баримт гарсан байдаг. Энэ баримт бичгээр бол Монгол улсын нэгдсэн төсөв 2020 онд 2%-ийн алдагдалтай байх ёстой. Гэтэл өнөөдөр 5.1%-ийн алдагдалтай баталж байна. Биелэгдэхгүй юм бол энэ баримт бичигтээ өөрчлөлт хийх хэрэгтэй. НҮБ-д тайлагначихсан баримт, материал шүү дээ энэ. Цаашлаад Нийгмийн даатгалын санд 2019 онд 600 тэрбум төгрөгийн татаас өгч байна. 2020 онд 750, 2021 онд 810, 2022 онд 875 гээд цааш өсөөд явж байна. Олж байгаа төсвийнхөө 10%-ийг нийгмийн даатгалд өгч байна шүү дээ. НДС-г өөрөө өөрийгөө авч явдаг болгох чиглэл рүү нь ажиллах шаардлага байна. Өрийн удирдлагыг 2021 оноос эхлээд 2.9 тэрбум долларын өр төлнө. Энэ өрийг төлөх чиглэлээр хийх гэж байгаа ажил юу байна гэхээр бас л олигтой зүйл алга. Баялгийн менежментээ хэрхэн сайжруулах юм бэ? ухаад гаргаад байх юмуу, нэмүү өртөг шингээж гаргах юмуу гэхээр бас л олигтой хариулт байдаггүй. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэржүүлэх чиглэлээр олигтой зүйл алга. Гэх мэтчилэн асуудалтай зүйл их байна.
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцжээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Төсвийн орлогыг дайчлах чиглэл сайн байсан уу гэвэл үгүй байна. Энэ байдлаар явбал 2019 онд ч орлого давах магадлалтай байна. 2020 оны төсөөлөлд ч мөн орлого давахаар байна. Энэ хэрхэн тооцоолсон бэ? Концесстэй холбоотой хүндрэл 2020 онд гарна. 800 гаруй тэрбум төгрөг төлнө. Үүний ажил хийгдсэн үү? мөн засгийн газрын баталгаа гаргасан. Энэ талаар? Инфляцигүй эдийн засаг гэж байхгүй. 2020 онд 8% гэсэн нь өндөр байна. Үүнийг удирдах чиглэлд ямар ажил хийх вэ? Монгол Улсын нийт өр өндөр дүнтэй байна. Засгийн газрын өр дотор хувьсах хүүтэй өрийг тогтмол хүүтэй болгох боломжтой юу? Зээлжих зэрэглэл тогтоох байгууллагууд манай улсыг хэрхэн тогтоож, хамтран ажилладаг зүйл бий юу? Зөв тогтоож байгаа юу? Засгийн газрын үнэт цаас гаргахыг зогсоочихсон. Үүнийг үр ашигтай болгож үргэлжлүүлэх үү?"
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцжээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "1. Эдийн засаг өсөлттэй байх энэ он жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хир хэмжээнд төсөөлсөн бэ? Өнгөрсөн жилүүдэд орон нутагт дорвитой бүтээн байгуулалт хийгдээгүй учир их хүлээлттэй байна. Хуучны барилгууд их муудсан. 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байх үед улсын төсөв 1их наяд, гадаадын зээл тусламж2 их наяд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 6 гаруй их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байна. Гол ачаа үүрч байгаа бизнесийнхэнд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ? 2. Төсвийн хэмнэлтийг хэр хийх вэ? Даргалах бүрэлдэхүүнийг яаж зохицуулж байна вэ? Бид үргүй зардлыг бууруулах хэрэгтэй."
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Махны үнэ өсөөд, долларын ханш савлагаатай, инфляци нэмэгдээд гэх мэт хүнд мэдээлэл их явж байна. Ард түмэн ядуу, авлигачид толгой дээр нь гараад ЖДҮ жаахан юм хийе гэхээр авлигачид нь хуваагаад идчихдэг. 1. Бид ирэх хэдэн онд хичнээн төгрөгийн өр төлөх вэ? 2. Боловсрол, Эрүүл мэндийн салбарт жил бүр хангалттай төсөв тавьдаг. Олон улсын байгууллага, Глобал сан гэх мэт газрууд санхүүжилт өгч байна. Гэтэл сүрьеэтэйгээ тэмцъе гэхээр дахиад мөнгө нэхээд байх юм. Хамгийн их төсөв авдаг салбар. Юу ч хийдэггүй. Одоо аудит хийх цаг болсон. Энэ хандивын сангуудад шалгалт хийгээрэй. 3. 1996 оноос хойш хүүхдийн эмч бэлдэхгүй байна. Анги байдаггүй. 2020 онд шинэ анги нэмэх боломж байна уу? Хүүхдийн эмч бэлдээгүйгээс болж хүүхэд өвдвөл ЭХЭМҮТ рүү л явдаг. Хүүхэд том хүний бие физологи өөр юм. 4. Юмны үнэ буурах уу? Зохиомол үнэ хөөрөгдөл үү% зах зээлийн жамаараа үнэ өсөөд байна уу? үүн дээр дүн шинжилгээ хийсэн үү?"