УИХ-ын чуулганы /2024.05.16/-ны өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: "2007 онд Авлигатай тэмцэх газар байгуулагдсан. Түүнэас хойш 17 жилл өнгөрчээ. Анх байгуулагдахдаа олон нийтэд авлига гэх зүйлийг ойлгуулах, хянат тавих боломжийг нээж, хууль эрх зүйг хангаж өгсөн. энэ хүрээнд соён гэгээрэл хийгсдэн. Өнөөдөр энэ үйл ажиллагаа тасалдсан гэж би харж байна. Өнөөдөр хэлэлцэж байгаа энэ төлөвлөгөөн дээрээ ямар ажлын талаар тусгасан бэ гэж би асуумаар байна. Эмийн сонсгол дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ АТГ мэдүүлээд байхад томилдог, түүнийг нь сонсголоор мэдээлээд, сонсоод өнгөрдөг баймааргүй байна. АТГ ашиг сонирхлын зөрчилтэйг нь мэдсээр байгаа хэрнээ яагаад томилоод байна вэ? Бид авлигын индексийг харж байна. Манай улс 5 байраар ухарсан байна. Яагаад ингээд ухраад байгаа юм бэ? Бид юуг хийхгүй, дутуу хийгээд байна вэ? АТГ-т олон нийтийн зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл ажиллаж чадаж байгаа юм уу? төсвийн мөнгөөр цалинжиж байгаа эдгээр хүмүүс хяналтаа тавьж чадахгүй байна уу? Чадавхжуулах боломжтой юу?"
2024-05-16
УИХ-ын чуулганы /2024,05,16/-ны өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хяналт шалгалтын тухай хууль гараагүй, Сонсгол хийх хууль эрхзүйн орчин бүрдээгүй байхад миний бие ахалж, Даваасүрэн, Чинзориг,Пүрэвдорж нарын гишүүдийн хамт Хөгжлийн банкны анхны сонсгол хийж, 3,2 ихнаяд төгрөгийн найдваргүй зээл байна, үүнээс 1,7 ихнаяд нь хугацаа хэтэрсэн явж байна гэсэн мэдээллийг нийгэмд гаргаж тавьсан хүмүүс нь бид нар. Үнэн зүйл үнэнээрээ байх хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн авлига эхэлсэн.Өмч хувьчлал... гэх мэт. Энэ нь явсаар байгаад өнөөдөр авлигын сүүдэр тусаагүй салбар гэж байхгүй. Энэ нь ганцхан Авлигатай тэмцэх газрын асуудал биш. Бүх нийтээрээ авлигыг үл тэвчих уур амьсгалыг бүрдүүлж байж энэ зогсоно. дэлхийд авлигагүй улс алга. Бид Авлигатай тэмцэх газрын хийж хэрэгжүүлж буй ажлыг үнэлэх ёстой.
УИХ-ын чуулганы /2024,05,16/-ны өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Хэд хэдэн гишүүд олон сонсгол, арга хэмжээ зохион байгуулж байна, үр дүн хаана байна вэ гэж асууж байна. Энэ нь 40 тэрбумын төсөвтэй хөтөлбөр юм байна. Өмнөх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьтай биелсэн гэж үнэлсэн бэ? Манай төрийн байгууллагууд ихэвчлэн ажлын гүйцэтгэлээ 60,70,80 хувьтай гэж дүгнэдэг. Өмнөх хөтөлбөрийн үнэлгээг хэн хийсэн бэ? Авлигатай тэмцэх олон нийтийн зөвлөл гэж байх ёстой. Энэ төлөөллөөс хүн яагаад ирээгүй вэ? Авлигын үндсэн шалтгаан нь юу байна гэж үзэж байгаа вэ? Авлигыг илрүүлээд шүүх рүү шилжүүлээд орхиод байгаа юм биш үү? Эхлүүлсэн ажлаа төгсгөлийн хүртэл хийх боломж байна уу? Х.Булгантуяа: Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн ямар байна вэ?