УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Миний бие даргын дэргэдэх зөвлөлийн гишүүн энэ хуулийг санаачлагчдын тоонд зориуд ороогүй. Яагаад гэвэл нийгмийн сошиал хэрэглээ зүг чигээ олоогүй байгаа. Энэ хуулийн өмнө бид нар юу хийх ёстой вэ гэхээр няцаах эрхийн тухай хууль, өөрөөр хэлбэл мэдээлэлд зөв зүйтэй ханддаг, тал бүрийн байр суурийг сонсдог эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа энэ хуулийн зохицуулалтыг оруулахгүй бол өнөөдрийх шиг салхины аясаар дагаж хөдөлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын орчинд 30.000, 70.000 мянган хүний гарын үсэг цуглуулах амархан. Жишээ нь Дархан-Уул аймаг үндсэн хуулиараа хот болно гээд манай аймгийн 110.000 мянган хүн гарын үсэг зурвал Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдана. Тойргоо бодвол энэ зөв.Тэгвэл өмнийн бүсийн ард иргэд илүү татвар, хураамжийн өгөөжийг авна гэж үзээд, Говийн бүсэд ажиллах амьдарч байгаа иргэд байгалийн баялгийн өгөөжийг авна гэдэг ийм хууль санаачиллаа гэж бодъё. 200.000 мянган хүний гарын үсэг дороо цугларна. Тэгэхээр урьдчилаад хийх ёстой нөхцлүүд зөндөө байгаа учраас энэ хуулийг яаран батлах нь буруу. Энэ хуулийг дэмжихгүй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Бид заавал 30 иргэн дэмжвэл ажлын хэсэг байгуулна. 70 иргэн дэмжвэл түр хороо байгуулна гээд тоо, хязгаар тавих хэрэг байна уу. Энэ хэр оновчтой юм бэ. Төр чинь заавал 30, 70 хүн дуугарвал биш 1 хүн, 5 хүн дуугарсан ч ард түмнээ төлөөлж дуугарч байгаа асуудлыг судалж үүнийг шийдэхийн төлөө ажилладаг байх үүрэгтэй. Иргэд төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулан, Засгийн эрх ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуультай. Сонгогдсон гишүүд нь тойрогтоо эргэх холбоотой ажилладаг, саналыг нь сонсдог, хэлэлцэж буй хуулиа танилцуулдаг, иргэдийнхээ саналыг авдаг. Үүнийг хууль тогтоомжиндоо тусгаж бодлогоо боловсруулж ажилладаг энэ эргэх холбоо байхгүй болчих юм биш үү? Хуулиар иргэдийн санал гомдолд төр хугацаатай хариу өгөх ёстой. Энэ зүйл хуулиараа зохицуулагдах юм уу. Хязгаарлагдмал хүрээнд хууль чинь үйлчлэх болчих юм биш үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би Үндсэн хуулийн цэцэд 06-дугаар сарын 27-ны их суудлын хуралдаанаар дарга, цэрэггүй үндсэн хууль зөрчсөн асуудлаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх дүгнэлт гарах ёстой. Мөн Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт гарсны дараа 7 хоногийн дотор чуулганаар оруулна. Энэ асуудлыг хэлэлцэж шийдэх ёстой юм билээ. 2016 оны 05 тоот тогтоолыг Их хурал хүлээж авсан. Их хурал хүлээж авна гэдэг үндсэндээ эцсийн шийдвэр болсон гэсэн үг. Энэ тогтоолыг гаргахдаа Үндсэн хуулийн цэц 3 зүйлийг үндэслэсэн. Нэгдүгээрт, 1991 оны 10-р сарын 15-ны өдрийн Улсын бага хурлын хуралдаанаар холимог тогтолцоогоор санал хураалт явуулсан. Тэр үед үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байсан. Энэ дэмжигдээгүй. Юу гэхээр Үндсэн хуульд холимог тогтолцоо, нам сонгох асуудал байхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 21.2-т Улсын их хурлын гишүүнийг сонгоно гэснээс нам сонгоно гэсэн зүйл алга. Гуравдугаарт, Үндсэн хуулийн 21.3-т 25 хүрсэн, 25-аас дээш насны иргэнийг сонгоно гэсэн байгаа. Үндсэн хуулийн агуулгад анх батлахад байхгүй зүйлийг оруулсан юм шиг шийдвэрийг цэц гаргасан. Тиймээс би цэцийг Үндсэн хууль зөрчсөн учраас огцрох ёстой гэж Үндсэн хуулийн 65.4 заалтаар үндэслэж хүсэлт гаргасан. 65.4-т Монгол улсын цэцийн гишүүд, дарга нар хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарна. Мөн илгээсэн байгууллагууд нь эгүүлэн татна. Үүнийг үндэслээд Их хурал эргүүлэн татах арга хэмжээг авна гэж байгаа юм. Тиймээс Их хурал өөрөө үлгэр жишээ болоод Үндсэн хууль зөрчиж танхайраад, иргэдийнхээ сонгох эрх, төрийн эрхийг булаагаад байгаа Үндсэн хуулийн 3 гишүүнээ татчихмаар байгаа юм. Цэц бол Үндсэн хуулийн манаач гэж өөрсдөө хэлдэг. Үндсэн хууль ч хэлдэг. Чандлан сахих газар маань өөрөө зөрчөөд байж болохгүй. Үндсэн хууль гэдэг төрийн дээд эрх мэдлийг эрэмбэлж, тогтоож байгаа дээд эрэмбэ, хязгаар. Энд ямар нэг өөрчлөлт ороход төрийн эрх мэдэл хуваарилагдаж байдаг. Үндсэн хуулийн 3.т ард түмэн төрийн эрх мэдэл, Засгийн эрхийг гартаа байлгана. Өөрийн төлөөллийн байгууллагыг их хурлаараа. Их хурлын гишүүнийг иргэд шууд сонгоно. Гэтэл нам сонгодог болохоор төрийн эрх намд шилжинэ гэсэн үг. Төрийн эргэлт юм. Үндсэн хуульд тодорхой байна. Энийг л яриад байгаа юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Нилээд ярилцсан. Өнгөрсөн бүтэн сар, зун, өнгөрсөн 10 жил энэ асуудлыг ярьж байна. Өдий хүртэл боловсруулсан төслийг цааш нь явуулах сонирхол зарим гишүүдэд байгаа ч заримд нь алга. Хамгийн гол нь 3 дахь хэлэлцүүлэг хийгдэх юм бол нилээд олон юм болж байж боож, цэгцэлсэн, шийдсэн шийдлүүд маань үрэн таран болох вий гэж болгоомжилж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй. Ард түмнээсээ асуугаад шийдье гэж бодож байгаа. Үндсэн хуулийн 6.2-т төрийн нийтийн өмч буюу байгалийн баялагьай холбоотой заалт бий. Нэгдсэн бодлогогүй баялгийг ашиглаж ирснийг бодлоготой болгож ашиглая. Ингэхдээ эко системд эрсдэл учруулахгүй байя, одоо ба ирээдүйд эрүүл авулгүй байдлыг хангая, стратегийн үр өгөөжийн дийлэнхи иргэдэд ногддог байх заалтууд оруулсан. Сонгуультай холбоотойгоор сонгуулиас 1 жилийн өмнө хуулийг баталдаггүй байя. Өмнө нь 6 сар байсан. Эрх барьж байгаа нам өөрийн үзэл бодол нийцүүлэн, давуу байдал үүсгэдэг байдлыг хорих заалтыг оруулсан. Хөгжлийн бодлоготой, хар хайрцаг бодлоготой байя. 76 сайдтай байхгүй төсвийн зарлагын менежментийг сайжруулах заалт орсон. Ерөнхийлөгчтэй зөвшилцөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой санал асуулга явуулахгүй. Тусгаар тогтнолд халдахаас хамгаалсан. УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зөрчвөл эгүүлэн татах заалтыг оруулж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хашдаг давхар дээлийн асуудлыг цэгцэлье гэж 4-өөс илүү байхыг хориглосон заалт оруулсан. Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй холбоотой. Бүрэлдэхүүнийг дур дураараа өөрчилдөг байсныг цэгцлэх заалт оруулсан. хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүхийн сахилгын хороо байгуулах бие даасан бүтэц бий болгох, 21 аймгийн төв, Дархан, Эрдэнэтийг жишиг хот болгох, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, төвлөрөлийг сааруулах гэх мэт тодорхой асуудлуудыг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Нэг зүйлд маш их харамсаж байна. ҮХ бол нийгмийн гэрээ. Тиймээс ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөд маш хүндэтгэлтэйгээр хандаж, бүтэн жил ярьсан. Д.Лүндээжанцан даргаар ахлуулсан ажлын хэсэг хариуцлагатай ажилласан. Өнөөдрийн энэ эгзэгтэй үед улс төрийн соёл гаргаж, зөвшилцөл хийж чадаагүйгийнхээ горыг амсаж байна. Үүнд манай, хүний нам гэлтгүй, бүх УИХ-ын гишүүд дүгнэлт хийх цаг болсон. Хориг хүлээж авах бол муу, авахгүй гэвэл сайн хүн болох гэж байгаа мэтээр ярьж байгаа залуучуудыг хараад харамсаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хэн хэрхэн хандаж, өөрчлөлтийг жинхэнэ утгаар нь хэрхэн шинэчлэн гаргах вэ? гэж бодож, арга зам хайж байгаа гишүүн нь хэд байгаа бол? Би ингэж асуумаар санагдаад сууж байна. Эргэлзэж байна. Өнөөдөр АН, Ерөнхийлөгчтэй зөвшилцөлд хүрэхгүйгээр нийгмийн гэрээндээ хэрхэн өөрчлөлт оруулах гэж байгаа юм? Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдгийг бүгд мэдэж байгаа. Би өнөөдөр тавьсан энэ хоригийг хэсэгчлэн авах боломжтой гэж харж байна.