УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.08/ нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуужж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Менделеевийн үелэх системд байдаг 110 гаруй элементийн 80% нь манай хөрсөнд байна. Зарим нэг нь хувь хүмүүст очсон. худлаа үнэн ашиглалтын лиценз авчихсан. Зарна гээд л явж байдаг. Тиймээс гадныхан авах гэж байсан баялгийг ингэж өгч байгаа санааг би дэмжиж байна. Гэхдээ зөв хийх хэрэгтэй. Маш олон эрсдэл байгаа. 1. ОУВС-ийн аргамжаанд бид байгаа. Үүний уртын хэмжээнд бид багтах ёстой. Гарвал бид өөрсдийгөө авч явах болно. Энэ нэг ч биш олон хөтөлбөр явна. Аргентины жишээг бид мэднэ. Одоо хүртэл уналтаасаа гараагүй л байна. 2. Өрийн асуудал. Гадаад өр 30 тэрбум ам.доллар, Засгийн газар 7,2, Дотоод өр 20 гаруй их наяд төгрөг. Тиймээс ажлын хэсэг сайн бодож, тооцож шийдээрэй."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.08/ нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Би өмнө нь ахмадуудын тэтгэврийн зээлийн талаар чуулганы хуралдаануудад хэд хэдэн удаа хэлж байсан. Хаана ч очсон, иргэдтэй уулзах үед ахмадуудын өмнө тулгараад байгаа хамгийн бэрх асуудал бол энэ тэтгэврийн зээлийн асуудал байсан. Үхтэл үр харам гэсэн сэтгэлээр үр хүүхдийнхээ төлөө өөрийн хэдэн тэтгэврийн мөнгийг олон сар жилээр нь аваад өгдөг олон ахмадуудтай уулзаж байсан. Төв орон нутгийн олон хүмүүс энэ асуудлыг ярьж байсан. Тэд өөрсдөө биш ч эргэн тойрондоо байгаа ахмадуудын талаар ярьж зовж байсан. Жишээ нь Хэнтий амйгийн Батширээ сумын Цэвээндорж гэх өндөр настан надад онцгойлон хэлж байсан. Иргэдийн итгэлийг даагаад төрд сууж байгаагийнхаа хувьд та энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулж шийдэж өг гэж надад хэлж байсан. Энэ хуулийн төслийг шийдэх ёстой. Стратегийн ордууддаа түшиглэн шийдэх хамгийн эхний асуудал бол энэ ахмадууддаа өр зээлийн дарамтаас гаргах явдал мөн юм." Хуулийн төслийг дэмжиж байна. Ахмадуудаа анхаарах хэрэгтэй гэдэг асуудлыг УИХ-ын чуулган дээр удаа дараа тавьж байсан. Манайд 2000 оноос тэтгэвэр барьцаалсан зээл олгож эхэлсэн байдаг. Дэлхийн бусад орнуудад ийм туршлага түүх байхгүй. 2000 оноос энэ хуримтлагдсаар байгаад 2010 он гэхэд хүнд нөхцөлд тулаад ирсэн. Тиймээс энэ хуулийн төслийг санаачилна гэдгээ өмнө нь олон удаа илэрхийлж байсан. Орон нутагт ажиллахад хамгийн тулгамдсан асуудал энэ байдаг. Тэтгэврийн мөнгөө хэдэн жилээр нь зээл аваад хэрэглэдэг. Эхний удаад зээлийн дарамтад байгаагаа чөлөөлж авах. Дараа нь зах зээлийн хүнд давааг давсан ахмадуудаа хамруулах хэрэгтэй байна.