УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: "Гишүүдийг анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн танилцуулгыг сонссон байх, Цэц шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо бүрдүүлэхэд холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Үүнд хоёр зүйлийг заасан байгаа, УИХ-ын тогтоолд бусад институцээс тэнцвэртэй бүрдүүлнэ гэдгийг баримтлаагүй байгаа юм. Мөн шүүхийн зөвлөл дунджаар жилд 26 шүүгчийг, зарим тохиолдолд хоёрхон шүүгчийг санал болгодог ажил багатай юм байна. Шүүхийн сахилгын хороо нь 8 жилийн дунджаар 307 гомдол авдаг, ажлын ачаалал бага юм байна. Тиймээс шүүхийн ёс зүйн хороонд орон тооны бусаар ажиллаж байсан байгууллагын туршлагыг харгалзан үзэх үндэслэл заасан. Орон тооны бусийн тухай дурьдахад Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед тус асуудлыг шийдсэн, орон тоогоор ажиллах нь зүйтэй хэмээж үзсэн юм. Нөгөө талаар тэнцвэртэй оролцоогоор бүрдүүлнэ гэдэг нь нээлттэй нэр дэвшүүлнэ гэж заасан, нээлттэйгээр дэвшүүлж буй нь бусад институцээс санал болгодог жишгийг болиулсантай холбоотой юм. Үндсэн хуулиар үүнд Ерөнхийлөгч, Засгийн газар оролцохгүй бөгөөд УИХ дангаар шийдэхгүй. Шүүхийн зөвлөл, Сахилгын хороо 50%-ийг шүүх дотоодоосоо сонгож УИХ дангаар томилж байгаа биш юм. УИХ томилгоог нээлттэй нэр дэвшүүлж, иргэдэд нээлттэйгээр явуулахад оршино Сонгон шалгаруулалтыг бусад бүх институцад тэнцвэртэй төлөөллөөр бүрдүүлнэ УИХ томилно гэсэн дараал нь өмнөхөөсөө сайжирч сайн зохицуулалтад шилжиж байна. Зарим гишүүд хуучин нь сайн гэж хэлж байна, хуучинтай зууралдах нь өнгөрсөнтэй зууралдах тай адил. Монгол Улсын шүүх эрх мэдэл дэлхийн 140 орноос 120-д хараат бус байдлаар орж, авилгажсан шүүхэд багтаж байна. Монгол Улсын ардчилал, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, нийгэм олны төрд итгэх итгэл зэргийг уруу татан оруулж буй нь шүүх эрх мэдэл юм. Гэвч бүх оронд нийгмийн ядуурал, зүй бус байдал, гэмт хэрэг гэх мэт бүгд байдаг. Харин шүүх эрх мэдлийн чанар доогуур байж болохгүй. Цэц үндэслэлээ дутуу гарган яарч шийдвэр гаргалаа гэж бодож байна. Гэхдээ их суудалд найдаж байна. Улсын Их хурал дахь МАН-ын бүлэг шүүхийн эрх мэдлийн шудрага ёсны төлөөх тэмцэл дээр хатуу зогсож, байнгын хорооны дүгнэлтийг дэмжинэ гэдэг итгэж байна. Мөн цэц үндэслэлээ эргэж харж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Түүнчлэн шүүхийн эрх мэдлийг нураах үзэл байж болохгүй зүйл юм." Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөгчийг Их хурал, Цэцийн хуралдаанд оролцуулаагүй учир байнгын хорооноос асуулт асууя. Байнгын хорооны цэцийн дүгэлийг хүлээж авах боломжгүй гэсэн зарчмын саналыг дэмжиж байна. Мөн С.Бямбацогт гишүүнээс асуух хоёр асуулт байгаа юм. Цэцэд гарсан маргааныг хэлэлцэхэд УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж оруулдаг, уг төлөөлөгчөөр дамжуулж Их хурал тайлбараа хүргүүлдэг юм. Иймд цэцийн дудн суудлын хуралдаан Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, төлөөлөгчийн тайлбар гаргаж өгөөгүй байхад дунд суудлын хуралдаан болж Үндсэн хуулийн дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тус асуудалтай холбоотойгоор байнгын хороо процессын алдаа, хууль зөрчсөн гэж үзэж байгаа юу? Цэцийн дунд суудлын хуралдаан мэтгэлзээны зарчмаар явагдах ёстой гэж үзэж байна. Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд оролцоогүй байхад цэц дүгнэлтээ гаргасан юм. Тэгвэл цэцийн шийдвэр маргалдагч талуудыг оролцуулж тайлбарыг сонсон мэтгэлзээн зарчмаар шийдвэр гаргах хууль зөрчигдөж байна гэж байнгын хороо авч үзэж байна уу? Хэрвээ цэц мэтгэлзээн зарчмаар явагдах ёстой зарчмыг зөрчсөн бол цэцийн шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх дүгнэлт байна уу?" Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: "Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Энэ дүгнэлтийн 3-р хуудасны В-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг нэр дэвшүүлэх ажлыг тиөрийн эрх мэдлийн нэг институци өөрөө эхлэн сонгон шалгаруулаад томилдог олон улсын жишиг байхгүй гэж заасан байна. Би үүнтэй санал нэшг байна. Анх энэ хуулийг хийхдээ шүүхийн хараат бус байдал, улс төрөөс ангид байлгах зорилгоор хийсэн. Одоо эргээд улс төрчид нь шүүхээ томилдог байдалд орж байна. Гэсэн хэрнээ улс төрчдөөс бүрдсэн ийм байгууллагаар томилгооны асуудал шийдвэрлүүлнэ гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нээлттэй сонгон шалгаруулалт гэж гоё юм ярьж байна. Үүнийг ард түмэн хэлэлцээд сонгон шалгаруулна гэж боломжгүй мэт санагдаж байна. ХЭҮК-ын шалгаруулалт дээр тод харагдсан. Ийм байдал цаашид давтагдахаар харагдаж байна. Үе үеийн парламент шүүхийн бүтцээ өөрсдөө томилдог байдал үүсэж байна. Шүүх улс төрчдийн гар хөл болдог байдал үргэлжлэх юм байна гэж харагдаж байна. Тиймээс би цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна." Түүний асуултанд УИХ-ын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.05.04/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: "Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаа юм. Мөн Б.Энхбаяр гишүүнтэй холбогдсон, тэрбээр хуралтайг мэдээгүй бөгөөд тайлбар шалтгаанаа хэлмээр байгаагаа хэлж байсан. Хоёр удаа тайлбарыг Их хурлын даргад явуулж, оролцох боломжгүй учир хойшлуулж өгөөч гэж хүсэлт тависан юм. Хүсэлт гаргах хороонд Цэц шууд шийдвэр гаргасан байна. УИХ дахь МАН-ын бүлэг шударга ёсны тэмцлийн хамгийн гол үр дүн бол шүүх эрх мэдлийн зохион байгуулалтыг оновчтой болгох юм. Үүнийг нотолж батласан учир УИХ хүлээж авна гэж бодож байна. Тийм учраас бид Их суудлын хуралдаанд орох байх. Мөн дараагийн шатанд нэлээд португаль гэх мэтийг үзэж харах үндэслэл болох байх, Цэцийн гишүүд бас зөвөөр хандана гэж найдаж байна. Үндсэн хуулийн Цэц нь шударга ёсыг гацаах алхмуудыг хэд хэдэн удаа хийж байна. Итгэмжлэгдэн төлөөлөгчөөр орсон хүн оролцож чадахгүй болж, цэц иймэрхүү аргаар шийдвэрээ гаргаж дүгнэсэн байна. Иймэрхүү байдлаар шууд хэлэлцснээр процессын хувьд зөв биш байгаа юм. Хүлээж авахгүй шийдвэр гаргах маш амархан, үндэслэл болон аргумэнтийг ярилцах хэрэгтэй байна? Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөг, ахлагч заавал сууж хэлэлцэн тайлбаруудыг өгмөөр байна."
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.05.04/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Цэцийн дүгнэлтэд ийм өгүүлбэр байна. Цэцийн гишүүд үүнийг анхаарч сонсох хэрэгтэй юм. Үүнд: Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хувиарлах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 5, 6 дахь зүйлийг зөрчсөн гэж Цэц дүгнэсэн байна. Өөрөөр хэбэл үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэж буй гол агуулга шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Монгол Улсын Их хуралд томилж байгаа нь төрийн эрх мэдлийн хувиарлалтын зарчмыг алдагдуулж байна гэж дүгнэсэн байна. Цэцийн гишүүдэд тодруулж хэлбэл, Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд бид ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл дээр Яам ажиллаж байгаа юм. Гол асуудал нь шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж Ерөнхийлөгчийн тухай хуулийг өргөн барих гэж байгаа цаг үед тус шийдвэрийг гаргажээ. Мөн одоогоор 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлах төслийг бичиж байна, энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 заасан ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн зүйл заасан хүрээнд хуулиар олгож болно гэсэн байгаа юм. Тиймээс эрхэм хүндэт Цэцийн гишүүд та бүгд Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулж байна гэдгийн анхааруулж хэлэе. Цаашид шүүгчид бус гишүүдийг аль интсутэд өгөх вэ? Их хуралд өгөхгүй гүйцэтгэх засаглалд өгөхийг тодорхой бичих ёстой байсан юм. Ийм зарчимгүй үндсэн хуулийг зөрчил рүү дагуулсан шийдвэр гаргасан үйлдэлд Цэцийн гишүүдэд харамсаж байна. УИХ-ын гишүүдийг уриалж уг асуудлыг хүлээж авч дүгнэлтэд хүрэхгүй гэдэгт итгэж байна. Мөн Их суудлын хуралдаанаар гаргасан алдаагаа засна гэдэгт найдаж байгаагаа тэрээр онцолж хэллээ."