УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.14/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шүүхийн тухай хууль баталсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Шүүгч нарыг авилга авдаг, хараат байдаг гэж их шүүмжилдэг. Тэднийг ийм байдалд оруулахад улс төрчид нөлөөлдөг. Шүүгчид маш их ачаалалтай ажилладаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Журмын тухай хуульд шүүгч нараас гадна туслах шүүгч орж байгаа байх гэж найдаж байна. Яаманд жил дунджаар 1000-1200 албан бичиг гардаг. Яаманд 100-120 мэргэжилтэн ажилладаг. Анхан шатны шүүгч жилд дунджаар 800 албан бичиг, 600 захирамж, 60 гүйцэтгэх хуудас, 70 шийдвэр гээд нийт 1800 эрхзүйн актыг туслах, нарийн бичгийн даргатайгаа хамт гаргадаг. Энэ маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг шүүгч 20 хүний ажил хийж байна.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хуулийн заалтын 50-р зүйл дээр шүүгчийн мэргэжлийн түвшинг дэмжих заалтууд байна. Шүүгчийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыг шүүхийн зөвлөл, Улсын дээд шүүхтэй хамтран зохион байгуулна гэж заасан. ШССМХ-ийн Улсын дээд шүүхийн дэргэд ажиллана гэсэн байна. Энэ утгаараа шүүгчийн давтан сургалтыг Шүүх хэргийн зөвлөл шүүхийн захиргааны байгууллага юм. Хүний нөөцийн удирдлага бол шүүх хэргийн зөвлөл дээр төвлөрч байгаа. Хүний нөөцийн нэг хэсэг нь мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, үнэлэх, дүгнэх юм. Хуулийн хэрэглээ талаас нь Дээд шүүхийг онолын шүүх талаас нь түлхэж өгч байгаа. Үүн дээр шүүгч нарын ур чадварын асуудал аяндаа гараад ирнэ. Түүнийг нь дагуулаад Шүүх хэргийн зөвлөл, Дээд шүүх хоёр давтан сургах, мэргэшүүлэх, түвшинг дээшлүүлэх зүйлийг хийнэ. Бусад газартай харьцуулвал мэргэжлийн алдааг шүүх дээр өөгшүүлж болохгүй. Шүүх гэдэг бол шүүгч гэж хэлсэн байгаа. Мэргэжлийн өчүүхэн алдаануудыг бид ойлгож давтан сургаж болно. Гэтэл тэнд хүний хувь заяа шийдэгдэж байгаа юм. Энэ бол сахилгын асуудалтай холбогдох ёстой. Шүүгчийн сургалт, чадвар, боловсролын асуудал, тавигдах шалгуурууд бүгд өндөрсөж байгаа. Тэр чиглэлээр хүний нөөцийг ханган сайжруулах, шилж олох ажлыг Шүүх хэргийн зөвлөл хийнэ.