УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаа Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн П.Анужин: Хуулийг дэмжиж байгаа. Музейн үзмэрүүдийн хамгаалалтын асуудал чухал. Үндэсний статистикийн мэдээллээр 2016 онд 281,107 үзмэр байсан бол 2019 онд 244,918 үзмэр бүртгэгдэж 3 жилийн дотор 36000 үзмэр алга болжээ. Үзмэр алга болоход музейн удирдлага, ажилтнуудын хариуцлагын асуудал яригдана. Үүнийг хуульд яаж орсон бэ? Ажлын хэсгээс хариулт өглөө. Хууль батлагдсанаар хадгалалт, хамгаалалт сайжирна. Стандарт, хэм хэмжээг сайн тусгаж өгсөн. Таны мэдээлэлд дурдсан 36000 үзмэр алга болсон гэсэн тоо мэдээлэл буруу байна. УИХ-ын гишүүн П.Анужин: Статистикийн газраас ийм зөрүүтэй мэдээлэл яагаад гарч байна вэ? Үүн дээр анхаараарай. Музейн цахим санг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн санал оруулж байна. Хэрэв цахим сантай болж чадвал үзмэр алдагдахаас хамгаална гэж үзэж байна.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаа Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Энэ хууль бол шинэ хуль. Өмнө нь музейн эрх зүйн орчин хууль биш дүрэм журмаар зохицуулагддаг байсан. Маш чухал хууль юм. Нөгөө талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ард иргэдээ соён гэгээрүүлэх чиглэл тэр дундаа музейн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн чухал юм. Ажлын хэсгийн танилцуулгаас тодруулах зүйл байна. - Музейг 16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй үзнэ гэж байгаа нь маш зөв. 16 насны иргэн Монгол Улсын харьяат байх нь зүйтэй гэдгийг гишүүд дэмжсэн. Үүнийг эцсийн найруулга дээр хассан байна. Ямар шалтгаан байгаа вэ? - Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа 2022 оны 1.1-нн гэсэн байна. Ингэж жилд хойшлуулах ямар шалтгаан, бэлтгэл хангах шаардлага байгаа вэ? Одоо дулаараад хавар болохоор энэ хууль хэрэгжиж эхлэх боломжгүй юм уу?" Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгээс хариуллаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаа Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: "Амьдрал дээр хууль дагаад явах гэхээр зөрчилддөг зүйлс их бий. Соёлын сайд сая хэллээ. Төсөвт ямар нэг хүндрэл учрахгүй гэлээ. Музейн ажилчид хамаг хар бор ажлаа хийдэг ч цалин тэтгэвэр, тэтгэмж нь хамрагдах хүрээ нь маш бага байдаг. 2 жилийн зөрүү дээр ямар ч зүйл болох билээ. Зөвхөн миний санал биш музейн ажилчдаас ийм санал ирж байна. 10 жил гэснийг 8 жил болгоод явчихаж болохгүй байгаа шалтгаан байгаа юм уу? Гоо зүйн үнэт үзмэр гэсэн нэр томъёо байгаа юм гээд л байгаа гэтэл энийгээ засахгүй байна. Бид тухай бүрт нь засч явмаар байна. Гэвч төсөлд хуучнаараа орж ирсэн. Хууль хэрэглэгдэх газраа үйлчлэх ёстойгоос биш дарга нарынг өрөөнд хэвтдэг зүйл биш юм шүү." Түүний асуултанд Соёлын сайд С.Чулуун болон Соёлын яамны газрын дарга Даваа нар хариуллаа.
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2021.01.13) хуралдаан 14 цаг 50 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.13/ хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: "Музейн тухай хуулийн төслийн 5.8-д "Төрийн болон орон нутгийн өмчийн музей нь Олон нийтийн зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэснийг одоо ажлын хэсгийн саналаар "музейн дүрэмд заасан бол музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болно. Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж орж ирж байна. Миний санал бол "...байж болно" биш "...байна", Олон нийтийн зөвлөлтэй байна гэж өөрчлөх санал байна. Учир нь олон нийтийн зөвлөл байвал ямар ч тохиолдолд дэмжлэг, нөгөө талаасаа хяналт тавих сайн талтай. Музей гэдэг бүхэлдээ тухайн улсын, орон нутгийн түүх байдаг. Музей рүү ороход үзмэрүүдийг нь мэдэхгүй хүн бол үнэ цэнгүй харж болох ч бүх зүйл, үзмэрүүд нь түүх өгүүлдэг үнэ цэнтэй юм. Тиймээс өмчлөлийн хэлбэр үл харгалзан музей нь олон нийтийн хяналтад байх нь зөв гэж үзэж байна." Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам хариуллаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "Орон нутгийн олон жижиг музей бүр олон нийтийн зөвлөлтэй байна гэхээр зөвлөлд ажиллах эрдэмтдийн баг хүрэлцээгүй байна. Хувийн олон музей бий. Тэр бүр олон нийтийн зөвлөлтэй байна гэхээр хүндрэлтэй. Тиймээс Үндэсний, Улсын чанартай музейд л зөвлөлтэй байя гэдэг дээр тогтож оруулсан юм." Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хуулийн төсөлтэй холбогдуулан нэмж санал хэллээ.